Оюу толгойн далд уурхайд осол гарч 821 хүнийг гүний уурхайгаас гаргажээ
2018 оны Octoberын 16

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойд өчигдөр осол гарч, 821 хүнийг гүний уурхайгаас гаргажээ.

Энэ талаар ОБЕГ-ын Өмнөд бүсийн холбоо зарлага мэдээлэл хариуцсан оператор , дэд ахлагч Х.Оюунхандтай холбогдон тодрууллаа. Тэрээр “Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Жавхлант” багт “Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайн нэгдүгээр босоо аманд /1483 метрийн гүнд/ дунд оврын JCВ загварын дугуйт ачигч аравдугаар сарын 15-ны өглөөний 09.30 цагт шатсан. Утаажилтын бүсээс тухайн үед ээлжинд ажиллаж байсан 505 уурхайчинг аюулгүй гаргасан.Одоогоор осол гарсан газарт Өмнөговь аймгийн эмнэлэг болон онцгой байдлын газрын баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа” гэв.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага