Эрүүл болзоонд урья
2018 оны Octoberын 16

 

 

Бум бужигнасан их хөлийн газарт биш
Бурхад саатдаг хөдөө нутгийн талд уулзъя
Баруун зүүнгүй сүлжилдэх түгжрэлээс хол
Байгалийн бүтээсэн цэцэрлэг дунд тааръя

Хүний хөлөөс зайдуу хунтай нуурын захад
Хөвөн үүлсийн нүүхийг хамтдаа харж уулзъя
Хот газрын нүргээн чимээнээс холхон
Хонин сүргийн бэлчээрт нартай хамт учиръя

Стрессээс ангид булгийн чимээ чагнан
Сэтгэл тайвныг мэдэрч цэцэгт нугад уулзъя
Сэнгэнэм агаараар амьсгалж бүхнээс хол
Сэвэлзүүр салхитай моддын доор болзъё

Сархадын үнэр шингэсэн зоогийн газарт биш
Сайхан нутгийнхаа үзэсгэлэнт орчинд тухлая
Санаанд үргэлж үлдэх гэгээн дурсамж шаглаж
Сандарч яарч тэвдэлгүй эрүүл болзоонд урья

Бумба овогтой Баасанбадам 2018-10-09нд

 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага