1945 онд Зөвлөлт-Монголын чөлөөлөгч арми Зүүн хойд Хятадыг чөлөөлөхөд
2018 оны Octoberын 16

1937 оны намрын энэ өдрүүдэд (9/1-11/9) Японы эзэнт гүрэн болон Өвөр Монголын Дэмчигдонров вангын хамтарсан 140000 хүн бүхий арми Хятадын хойд мужуудыг захирсан гоминдан болон коммунист намын хамтарсан 480000 цэргийн эсрэг тулалдаж нүүрсээр баялаг Датун болон хойд Хятадын цэрэг аж үйлдвэрийн бараг цор ганц хот Тайюанийг эзэлж стратегийн зорилтуудаа бүрэн биелүүлжээ.


Хүнд хохирол үзсэн гоминданы арми фронт дээрх бүх санаачлагаа алдаж эмх замбараагүй ухарсан бөгөөд генерал Итагакын командалсан Японы арми хангамжаас хамааран байлдааныг түр завсарлахаас өөр аргагүй болжээ. Итагаки дараа нь Халхын голд Жуковын эсрэг амжилтгүй байлдаад Солонгос дахь 17-р армийн командлагч болж улмаар Энэтхэг-Хятадын хойгт байлдсаар 1945 онд Сингапурт бууж өгч 1948 онд дүүжлүүлж үхсэн.
Эсрэг талд нь байлдсан өөр нэгэн генералын түүх бас их сонирхолтой.
Манж Чин улсын уналтын үед Японд цэргийн сургууль төгссөн Яан Шисан Шаньси муж дахь Манжн шинэ армийн дивизийн захирагчаар ажиллаж байтал Синхайн хувьсгал гарч мань эрд мужын дайнч лорд болох завшаан олджээ. Улмаар мань эр дайнд ялагдсан Герман улсаас цэргийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд худалдан авч Европ сургагч нарын тусламжтайгаар том цэрэг-аж үйлдвэрийн төв байгуулжээ.
1935 он гэхэд Тайюань дахь түүний үйлдвэрт Япончуудын тусламжтайгаар Арисика винтовоос гадна Томпсоны гар пулемет, маузер гар буу, 100мм, 80мм голчтой уулын болон хүнд ихбуунууд хийдэг 15000 орчим суурь машин 200000 орчим ажилчид ажилаж байлаа.
1945 онд Зөвлөлт-Монголын чөлөөлөгч арми Зүүн хойд Хятадыг чөлөөлөхөд мань генерал Тайюаньдаа буцаж ирэн үйлдвэрээ сэргээж саяхан холбоотон байсан коммунист хүчинтэй байлдаж гарсан бөгөөд энэ тэмцэлдээ Японы олзлогдсон цэргийхнийг ашиглаж байлаа!
1949 онд коммунист Хятадын арми болон Өвөр Монголын 6-р улаан морьт дивиз хотыг эзэлж авахаар хотод дөхөж ирлээ гоминданы төв штабаас хотын цэргийн үйлдвэрүүдийг устгах тушаал өгч Америкын цэргийн тээврийн онгоц тэслэх бодис ачиж ирэн хүлээлгэж өгчээ.
Гэвч Ян Шисан үйлдвэрүүдийг дэлбэлээгүй бөгөөд энэ хотод энэ үйлдвэрлэлийн суурь болон түүний байгуулсан Шансийн механик инженерийн сургууль дээр түшиглэж байгуулсан том цэрэг аж үйлдвэрийн төв одоо болтол ажилаж байна. Тайюаний сансарын болон пуужингын үйлдвэрлэл-их сургуулиудын бүтэц нь ОХУ-н Самар хот дахь иймэрхүү бүтэцтэй их адил гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага