ДОЛЛАР 4000 төгрөгөөс давж улс ДЕФЕЛТОД буюу ДАМПУУРЛАА  зарлах байсаныг үгүйсгэхгүй
2018 оны Octoberын 23

“Үнэ тогтворжуулах хөтөлбөр” дахин хэрэгжих боломж байхгүй

 

Монголбанк Засгийн газартай хамтран 2012-2016 оны хооронд төсвийн шинжтэй, “Үнэ тогтворжуулах” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Тус хөтөлбөр нь мах, гурил, нүүрс, шатахууны үнийг барих 5 заалттай байв. Өдгөө хөтөлбөр дуусчипотекийн хөтөлбөрийг эс тооцвол бусад бүх төсвийн шинжтэй хөтөлбөрүүд эцэслэсэн боловч түүний хор нөлөө одоо ч оршсоор байна. Үндсэндээ бол тэдгээр хөтөлбөрүүд нь богино хугацааны жаргалын төлөө ирээдүй, хойчоосоо хулгай хийсэн явдал юм. 

Монголбанкны ерөнхийлөгч Г.Золжаргалын манлайлж хэрэгжүүлсэн энэ хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 4.5 их наяд төгрөг хэвлэгдэж зах зээл рүү шингэсэн байдаг. Түүнээс 3.3 их наяд нь ипотекийн 8%-ийн хөтөлбөр байсан бол үлдсэн 1.2 их наяд нь үнэ тогтворжуулах бусад хөтөлбөрүүдийн санхүүжилтэд зарцуулагдсан. Ийм их хэмжээний мөнгийг зах зээл рүү нийлүүлэхэд валютын ханш мэдээж тогтвортой байж чадахгүй нь лавтай ба ханш хөдөлж эхлэх үед банк хоорондын захад долларыг нийлүүлж, валютын нөөцөө 6 тэрбум орчим ам.доллараар ууршуулсан. Өнөөгийн ханшийн өөрчлөлт бол 2012 онд хэрэгжиж эхэлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн шууд үр нөлөө болохыг санах хэрэгтэй. 2016 оноос энэ бодлого үргэлжилсэн бол доллар 4000 төгрөгт хүрэх байсныг үгүйсгэхгүй улс орон даяар ДЕФЕЛТОД буюу ДАМПУУРЛАА зарлах дээрээ тулаад байсан үе шүү дэ

 

Сүүлийн үед бензиний үнэ өсөж эхлэх үест олон нийт, УИХ-ын гишүүдийн зүгээс үнэ тогтворжуулах хөтөлбөрийг санагалзах боллоо. Чухам л тухайн үеийн удирдлага бизнесийг дэмжиж, хөгжил бүтээн байгуулалт явагдсан гэх юм. Монголчууд бид мартамхай гайгаар тухайн үеийг сайхнаар дурсах аж. Үнэн хэрэгтээ тухайн үед гарсан мөнгийг аж ахуй нэгжүүдэд олгохдоо зах зээлийн хүүнээс хэд дахин бага буюу жилийн 0.89% хүүгээр өгсөн байдаг. Бодлогын хүү тэр үед 12.0% орчимд байсан гэхлээр түүнээс 13 дахин бага хүүгээр зээл гаргасан нь эдийн засагт шударга бус байдлыг цэцэглүүлсэн. Нөгөө талаар тухайн үед зээл авсан 100 хүрэхгүй аж ахуй нэгжүүд өнөөдрийн Монгол Улсын нийт 3.2 сая иргэдээс хулгай хийсэн юм. Аливаа зүйлд нэг тал хэт их давамгай хожиж байхад нөгөө тал ихийг алдаж байдаг. Тиймээс үнэ тогтворжуулах хөтөлбөр богино хугацаанд үнийг барьж, бүтээн байгуулалт хийсэн мэт боловч ирээдүйгээ хохироосон, гарцаагүй гацахаас өөр аргагүй хөтөлбөр байсан.

Өнөөдөр ипотекийн зээлийн хүртээмж багасаад байгаа нь шинээр гарах зээлийг зөвхөн эргэн төлөлтөөр санхүүжүүлж байгаатай холбоотой. 2012-2016 оны хооронд 3.3 их наяд төгрөгийг ипотекийн зээлд зориулж Монголбанк шинээр хэвлэж олгосон. Иргэд орон сууцтай болж байгаа нь авууштай боловч энэ нь мөн л үнийг зах зээлийн зарчмаар тогтохыг зогсоож, орон сууцны үнийг хөөрөгдсөн. Нөгөө талаар өдгөө Монголбанкны дансан дээр бичээстэй энэ авлагыг Засгийн Газарт шилжүүлэхэд мөн хэмжээний мөнгө хэрэгтэй ба Засгийн газар энэ дарамтыг өөр дээрээ хүлээж авч чадахгүй байгаа. Гэтэл төсвийн шинжтэй хөтөлбөрийг Монголбанк бус Засаг хэрэгжүүлэх ёстой байдаг.

Эцэст нь үнийг барих оролдлого хийх нь эдийн засагт урт хугацаандаа яавч эерэг үр нөлөө авчирдаггүй болохыг олон улсын жишээн дээрээс харах боломжтой. Үүнд ч Монгол Улс багтаж байгаа ба эргэж үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөөц бололцоо ч байхгүй. Хэрэв хэрэгжүүлэх болговоос ОУВСын хөтөлбөрөөс гарч улс орон даяараа дефолтод орох сонголт үлдэнэ.

 

One thought on “ДОЛЛАР 4000 төгрөгөөс давж улс ДЕФЕЛТОД буюу ДАМПУУРЛАА  зарлах байсаныг үгүйсгэхгүй

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага