ИХ ЖАНЖИН ХАТАНБААТАРЫН ЗАЛУУ ШОНХОР АН-26 АГААРТ НОЁЛОХООР АЙСУЙ
2018 оны Octoberын 27

Нисэхийн тухай ойлголт тааруу бас нөгөө л Оросыг үзэн яддаг хүмүүс ярьж байсан…Нөгөө шар сайтуудад нь өлгөж аваад улам дэвэргээд цацаж л байсан… “Хойно Оросод зарим учраа мэдэхгүй хүүхдүүдийн мөнгийг аваад хоцрогдсон Ан-24 Ан-26 онгоцон дээр сургаад наашаа явуулж байна. Энэ оросын ямар бодлого уу Манай Ерөнхий сайд хурандаа хүний санаа юу. Аягүй бол дахиж оросын хоцрогдсон АН-24.АН-26 авах гээд байна уу. Оросууд АН-уудаа үйлдвэрлэж байгаа. /хэ хэ хэ/ Аюултай онгоц хятадын Ю-12 шиг хомроглон ална” гэж сайтууд чалчсан юм. Бас тэгээд мөнгөө өгөөд сурсан байхдаа яахав дээ…Би тэдний нэрийг хэлж энэ залуу шонхорын сүр сүлдийг гутаамааргүй байна. АН-24 АН-26 бол 50 жил биднийг нуруун дээрээ үүрч явсан Монголын тэнгэрт цагаан зам татуулсан “Цагаан онгоц” 1992 онд Хятадаас нийлүүлсэн Канад хөдөлгүүртэй хятад фзлюжазтай ёстой монголчуудыг хомроглон алсан онгоц бол Ю-12..Маш муу….Хөөсөн эдийн засаг хуурамч технологийн гайг бид амсаа биз..Би та нарт Сибирийн нойтон грунтэн аэродромоос Ан-24 яаж тасралт хийж байгааг үзүүлсэн. Нисдэг УАЗ-469. за бат бөх…жолоодоход энгийн дуулгавар сайн…

 


АН –д дээр манай нисгэгчид сурж дараа дараагийн гадаадын онгоцон дээр нисэх техник эзэмших суурь нь болсон шүү дээ…
Лексус-570 давхиж яваад шавар луу орж суугаад нүдний булай болж байхад УАЗ-469 хажуугаар нь юу ч болооогүй юм шиг гарч зогсоод тросс гарган нөгөө ЛЕКСУС-ыг бүх шавартай юутай хүүтэй нь суга татаад гаргадаг…
Тэгэхлээр учраа мэдэхгүй байж цэргийн нисгэгч залуусыг маань битгий доош нь хий…Сайн судал уулз…Цэргийн нисгэгчийг хувийн мөнгөөр нь бэлддэг болсон тэр ОХУ-Монгол улсын хэлэлцээрийн тогтоолын нэгийг гаргаж тавиад бич….
КВВАУЛ буюу ОХУ ын Краснодар хотын Цэргийн нисэхийн дээд сургуульд болон түүний Балашов хот дахь Алсын болон тээврийн онгоцны сургуулиудад суралцан нисэх онгоцны болон нисэхийн комплексын ашиглалтын инженер нисгэгч гэсэн мэргэжилээр АН-26 онгоцоор голлож мэргэжсэн нэгэн залуу шонхор Оросын тэнгэрээс Цэлмэг хөх Монголынхоо тэнгэрт тэмүүлэн айсуй… Анх 2016 оны 06 сарын 27 нд сургалт- байлдааны Л- 39 Альбатрос тийрэлтэт хөдөлгүүрт онгоцоор ахмад Ширяев Виталий Анатольевич гэдэг хүнээр нисэх техник заалгасаны эцэст Ростов мужийн Кушевскийн сургалтын нисэх бааз дээр САМ /Өөрөө ниссэн/ хийжээ. Харин үндсэн мэргэжлийн онгоц буюу АН- 26 ачаа тээврийн онгоцоор 2018 оны 6сарын27 нд нэгдүгээр зэргийн /первого класса/ ахлах багш нисгэгч хошууч Иванченко Максим Сергейвич гэдэг хүний шавь нь болж Саратова мужийн Балашов хотын цэргийн нисэх баазад өөрийн үндсэн мэргэжлийн АН-26 онгоцны САМ гарсан байна. Энэ бол манай залуу цэргийн тээврийн АН-26 онгоцны нисгэгч Б.Даваасүрэн..

Тун удахгүй ирлээ…Хаана хуваарьлагдах ямар цол олгогдсоныг “мэдэхгүй ээ”. Аягүй бол ухаад залуу нисгэгчийн хийморийг гутаагаад мушгиад ашиглана..
За Даваасүрэн дүү минь “Өвөр Байгалийн зэрлэг хээр талд” нислэг үйлдэх өнгөлөн далдлахад саадгүй…
Хөндлөнгийн салхи 18-аас дээш байвал Ан-24 26 нууд хөөрөлт буулт цуцлагдана… Аргагүйдсэн буулт үйлдэх ажиглалтын заавар хэзээ ч бүү өгөөсэй.танай экипажад…БУУЛТИЙН ТОО ТЭНЦҮҮ БАЙГ…Залуу шонхор минь…

One thought on “ИХ ЖАНЖИН ХАТАНБААТАРЫН ЗАЛУУ ШОНХОР АН-26 АГААРТ НОЁЛОХООР АЙСУЙ

  1. Баясаа

    За үүнийг бичигч нөхөр бас л оркоороо байна даа Оросын технологи олон жилээр хоцрогдсоныг бас л ойлгоогүй ойлгохыг ч хүсэхгүй байна уу даа LX570 яаж Уаз469 тай , Boeing 737 г яаж тэр Оросынхоо Ан24 тэй зүйрлэж чадаваа ха ха ха

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага