Хуримтлал бий болгохын ач тусыг сурталчилан таниулах арга хэмжээ нээлтээ хийлээ
2018 оны Octoberын 29

Амьжиргааны илүү өндөр түвшинд хүрэх, эдийн засгаа баталгаажуулахын тулд мөнгө хуримтлуулах санааг анх  гаргасан байдаг.  “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш жил бүрийн 10 сарын 31-ний өдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэхдээ банк санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчилан таниулах арга хэмжээнүүдийг зохион байгуулж иржээ.

Дэлхийн Хуримтлалын Өдрийг угтсан “Голомт банк”-ны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2018.10.29/ боллоо. Ёслолын ажиллагаанд Монголбанкны ОНБМТ-ийн захирал Б.Одонтунгалаг, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч И.Гэрэлчулуун болон Голомт банкны хамт олон албаны бусад хүмүүс оролцож хуримтлалын ач холбогдол, өрхийн төсөв, түүнийг удирдах арга зүйн талаар мэдээлэл өглөө. Цаашид энэ үйл ажиллагаа 10-31 дуустал ГОЛОМТ БАНКИНД  үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага