МОНГОЛ ЭРСИЙН БАХАРХАЛ “084-ИЙНХЭН”
2018 оны Octoberын 30

 

“Тагнуулч хүн гэдэг ямар хүн бэ”гэвэл “Ой тогтоолт сайтай хүн”гэж…Харин нисгэгч хүн гэдэг харааны дигустатор-Харааны ой тогтоолтоо сургалтаар хөгжүүлсэн хүн байдаг… Тэгвэл десантчин бол бүх зүйлд эвлэгхэн хүнийг хэлдэг гэж цэрэгт заадаг.
Тийм ээ эдгээр бүх зүйлд эвлэгхэн монгол залуус бол “Монгольскый спецназ” буюу манай “084-ийнхэн.

 

 

Залуусын маань мөрөөдөл бахархал болсон Монголын армийн анхны мэргэжлийн цэргийн анги тэртээ хагас зууныг өртөөлөн ирлээ.1965 онд байгуулагдсан энэ ангийнхан Эх орны хүлээлгэсэн олон арван даалгаварыг биелүүлж явсан хийгээд эх нутгийнхаа төлөө амьсгал золих алтан тангарагтаа хэзээд үнэнч…
Өдгөө Тусгай томилгоот батальон болон зохион байгуулагдсан энэ хүчин сэтгэл зүй.бие бялдарын бэлтгэл технологийн хувьд ямар ч орны ижил хүчнээс дутахгүй аж. Анх энэ анги байгуулагдахад орос нөхдийн ач тусыг мартаж болохгүй. Рязанийн Десантын дээд сургуулийг дүүргэсэн анхны мэргэжлийн офицерууд энэ ангийг батжихад чухал үүрэг гүйцэтгэж оросын тусламжаар зэвсэглэж ирсэн бол өдгөө олон орны спецназитай харилцаа холбоотой ажиллаж байна. Орос Америк Туркийн мэргэжилтнүүд манай залуусыг өндөр үнэлсэн байдаг.
Хэдэн жилийн өмнө миний нэг танил Афганистанид үүрэг гүйцэтгэсэн монгол десантчин залуусын тухай бахархам мэдээтэй ирсэн юм. Нэгэн удаагийн олон улсын цэргийн эвслийн марш тактикийн тэмцээнд манай десантчид эхний байрыг эзлэж байхад.нөгөө гайхуулаад байдаг Америкийн Ренжерүүд 9-р байр эзлэсэн гэдэг. Америк ренжерүүд гүйлтын маршаас барианд орж ирэнгүүтээ л сандал аван сууж савтай ус залгилж эхлэхэд адилхан гүйсэн манай залуус номхон командын дор цэх зогссоор байсан аж.
Ийм л залуусаараа бид бахархаж үлгэрлэх хэрэгтэй. Та бүхэн харсан байх. Олон нийтийн сүлжээнд тавигдсан нэгэн бичлэг дээр булиа том америк цэргийг шавилхан биетэй монгол десантчин хөнгөхөн дөнгөж байгааг. Тэгэхлээр тусгай ангийн цэрэгт том бие.булчин шөрмөс нээг их хэрэг болдоггүй байгаа биз.Ийм учраас десантчин хүн бол бүх зүйлд эвлэгхэн л хүн гэсэн ойлголт аяндаа төрнөө.
Тийм ээ.Зэвсэгт хүчний сор монгол залуусын бахархалт мөрөөдөл “084”-ынхэний Алтан мөрдөс дээр Эх орны нар мандаж.тэдний зүрхэнд нь жаргадаг юмаа.

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага