Монгол малын мах бол Дэлхийн шилдэг мах
2018 оны Novemberын 8

Би Америкт ирээд ямар гоё мах иддэг байснаа ойлгосон. Америкт байдаг нийтлэг махнууд бол ерөнхийдөө чанар муутай байдаг. Яагаад гэхээр ерөнхийдөө 3 зүйл байдаг 1. Өвсөөр тэжээдэггүй байгаа тариа будааны хаягдлаар тэжээдэг /энэ нь органик биш гэдэг нь шавьжны хор цацсан талбайгаас ургасан тариа будааны хаягдал байдаг/ 2. Тариа будаанд хадгалах ямарч стандарт байхгүй /Хадгалалтаас шалтгаалаад мөөгөнцөртсэн байдаг/ 3. Хоолыг нь өгөөд хашдаг дээр нь муу тэжээл идэснээс чанаргүй мах гардаг Америкт зарагддаг махнууд дээр авч үзвэл Prime beef, Prime choice, Prime Select гэж байдаг. Эд нар нь тухайн махны шим тэжээл болон хүний биед сайнаар нөлөөлөх үзүүлэлт байдаггүй. Цэвэр амталгаа, аманд зажлагдах л зөөлхөн шүүслэг байвал болж байдаг стандарт байгаа. Энэ муу махыг идээд ирэхээр нийтлэг Америк, Европчууд таргалалттай, сахарын өвчтэй байдаг. Үүн дээр Америкчууд өөх тостой мах бага ид хлостерин нь ихсэнэ гэдэг байсан боловч америкчууд судалгаа хийгээд махны чанарт судалгаа хийгээгүйг ойлгосон.

Сүүлийн 2 жилийн хугацаанд Crass-Fed beef гэж өвсөөр тэжээсэн эрүүл хонины мах болон эрүүл үхрийн мах дэлгэрч эхэлсэн. Энэ нь органик болохоор бэлчээрт цэвэр өвсөөр тэжээсэн малын мах дээр судалгаа хийхэд махны минералын агууламж, витамины агууламж, хүний биед хэрэгтэй тосны агууламжууд нь энгийн махнаас 3 дахин илүү үзүүлэлттэй гарсан. Хамгийн чухал үзүүлэлт нь өвсөөр тэжээсэн малын маханд хор хуримтлагдаагүй байсан. Энэ бүхнээс дүгнэлт хийхэд Монгол малын мах бол Дэлхийн шилдэг мах. Хэрэв энд монгол малын махыг сурталчилвал энд эрүүл аргаар тэжээсэн малын махнаас хэд дахин илүү үзүүлэлттэй гарна. Яагаад гэвэл монгол мах бол байгалийн бэлчээрт хүссэнээрээ байгалийн зэрлэг ургамал, ургамлын үндэс, эмийн ургамал зэрэг гайхамшигтай бүтээгдэхүүнээр тэжээгдэж жилийн 4 улиралд бэлчээд байнгын хөдөлгөөнтэй эрүүл өсдөг байгаа. Энэ бүхнээс үзэхэд монголчууд бид ямар азтай хувь тавилантай юм бэ гэж би боддог. Яагаад гэвэл хүн ам нь дөнгөж гуравхан сая, өвөг дээдсээс үлдээсэн маш их газар нутагт дээрээ малаа чөлөөтэй бэлчүүлж хэн ч энэ миний газар нутаг гэж таны малыг хөөхгүй амьдарч байгаа нь их хувь заяа юм. Америкт жишээ нь дундаас дээш орлоготой жилдээ 60 мянган доллар олдог байж эндхийн чанартай сайн хүнсийг хэрэглэх боломжтой болдог. Бага дунд орлоготой хүмүүс нь хямд чанаргүй мах идэх сонголттой байдаг. Монголд бол бид яаж ч дордлоо гэсэн дэлхийд хамгийн өндөр зэрэгт тооцогдох чанартай махаар хооллодог азтай ард түмэн юмаа.

#Америкт байдаг энэ залуу #Монголчуудын ихээр #идэх дуртай #махны талаар ийм нэгэн #сонирхолтой видео хийжээ

Posted by Enkhjin Jeff on Wednesday, September 12, 2018

One thought on “Монгол малын мах бол Дэлхийн шилдэг мах

  1. Anonymous

    Америк үхрийн махны өөх нь махтайгаа алагласан, зүйрлэвээс мрамор буюу гантиг чулуу мэт байдаг. Өнгө үзэмжийн хувьд дээд зэргийн тансаг. Даанч тэр үзэмжит өөх нь лааны тос л гэсэн үг. Шим, амт гээд байх юмгүй. Харин ч өөхөнд нь хурсан өвчин, хуян байдаг учраас америкчууд өөх битгий ид гээд байгаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага