ОУВС-гийн захирлуудын зөвлөл 36.22 сая ам. долларын санхүүжилтийг баталлаа
2018 оны Novemberын 1

 

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хэрэгжилтийн тав дахь шатны үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа. Энэхүү үнэлгээг хийж баталснаар Монгол Улсад 26.2 сая ЗТЭ буюу ойролцоогоор 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж олгогдох бөгөөд улмаар бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүдийг үргэлжлүүлэн авах боломж бүрдэж байгаа юм.

Хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас нийтдээ 157.24 сая ЗТЭ буюу 217.33 сая ам. долларын санхүүжилт олгогдоод байна.

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн
санхүүжилтийн хөтөлбөрийн Тав дугаар шатны үнэлгээг хянаж, 36.22 сая ам.
долларын санхүүжилтийг баталлаа

• Монгол Улс ОУВС-ын Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөрийн хүрээнд
амжилттай ажиллаж, эдийн засгийн өсөлт хурдацтай нэмэгдэж, төсвийн гол тоон
гүйцэтгэлүүд зорилтоос давж биелээд байна.
• Активын чанарын үнэлгээ хийгдсэний үр дүнд өөрийн хөрөнгийн дутагдалд орсон
арилжааны банкууд 2018 оны 12 сарын эцэс гэхэд дутагдлыг арилгахад анхаарч
ажиллаж байна.
• Дотоод болон гадаад өрийн түвшин өндөр байгаа хэдий ч хөтөлбөрийг хэрэгжүүлэх
нь болзошгүй цочролын эсрэг эсэргүүцлийг бий болгох, тогтвортой ба хүртээмжтэй
өсөлтийг хангах чухал ач холбогдолтой юм.
Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хэрэгжилтийн тав дугаар үнэлгээг 2018
оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа. Энэхүү үнэлгээг хийж дуусгаснаар,
Монгол Улс 26.2088 сая ЗТЭ буюу ойролцоогоор 36.22 сая ам. долларын санхүүжилт
нэмж авах боломжтой болох бөгөөд ингэснээр, энэ хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 157.2454
сая ЗТЭ буюу 217.33 сая ам.долларын санхүүжилт олгогдож байна.
Хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсын гүйцэтгэл сайн байгаа. Бодлогын хэрэгжилт
тууштай, гадаад орчин таатай байсны үр дүнд эрх баригчид хөтөлбөрийн хүрээнд 2018
оны 09-р сарын эцэст тавьсан бүх зорилтот тоон үзүүлэлтүүдийг давуулан биелүүлж
чадсан. Бүтцийн шинэчлэлийн хүрээнд ахиц гарсан ч гэсэн зарим талаар хоцрогдолтой
байгаа юм.
Монгол Улсад хэрэгжүүлж буй гурван жилийн хугацаатай ӨСХ нь 2017 оны 5 дугаар
сарын 24-нд батлагдсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 314.5054 сая ЗТЭ буюу
ойролцоогоор 434.3 сая ам. долларын санхүүжилт олгогдох юм (Хэвлэлийн мэдээлэл No.
17/193-ийг үзнэ үү). ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжих Засгийн газрын “Эдийн засгийг
сэргээх хөтөлбөр” нь эдийн засгийг тогтворжуулах, төсвийн алдагдал, өрийн хэмжээг
бууруулах, гадаад валютын нөөцийг нөхөн бүрдүүлэх, тэлэлт-агшилтын мөчлөгийг
хязгаарлахад чиглэсэн арга хэмжээг нэвтрүүлэх болон тогтвортой бөгөөд хүртээмжтэй
өсөлтийг дэмжих зорилготой юм.
ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хөтөлбөрийн үнэлгээг хэлэлцсэний дараагаар хурлын
даргын үүрэг гүйцэтгэгч, тус сангийн дэд тэргүүн ноён Мицухиро Фурусава дараах
мэдэгдлийг хийв. Үүнд:
“ОУВС-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөр эерэг үр дүнтэй
байна. Түүхий эдийн экспорт өндөр, хөтөлбөрийн хэрэгжилт сайн, итгэл сэргэж байгаа нь
эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, улмаар төсвийн тогтвортой байдал, өрийн динамик
тал дээр ахиц гарлаа. Төсвийн зардал буурч, орлого огцом нэмэгдэж эхний гүйцэтгэлээр
төсөв ашигтай гарсан байна. Мөн төлбөрийн тэнцэл дээр сүүлийн үед дарамт үүсээд
байгааг эс тооцвол, урьдны эерэг гүйцэтгэлүүдийн дэмжлэгтэйгээр эрх баригчид гадаад
валютын нөөцийг зорилтот түвшинд хадгаллаа.
“Банкуудын активын чанарын нарийвчилсан үнэлгээ хийгдсэний дагуу санхүүгийн
салбарт холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа билээ. Холбогдох
банкуудад активийн чанарын үнэлгээний үр дүнтэй уялдаатай бүртгэл, газар дээрх хяналт
шалгалтуудыг явуулж байна. Банкууд дутагдсан өөрийн хөрөнгийн хэмжээг 2018 оны 12-р
сарын эцэс гэхэд нэмэгдүүлж, нөхөхөөр ажиллаж байгаа. Энэ бүх үйл ажиллагааны явцад
Монголбанкнаас санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах тал дээр анхаарч байгаа
болно.
“Эдгээр ахицтай үр дүн гарсан ч, Монгол Улс гадаад болон дотоод шокуудад мэдрэг
хэвээр байна. Эдийн засгийн энэхүү таатай нөхцөл байдлыг ашиглан төсвийн алдагдлыг
бууруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, банкны салбарыг бэхжүүлэх, хөрөнгө
оруулалтын таатай орчныг бүрдүүлэх зэрэг ажлуудыг цаашид зайлшгүй үргэлжлүүлэн
хийх ёстой. Мөн түүнчлэн, эрх баригчид цаашид нийгмийн халамжийн зардлыг хянах,
татварын эрх бүхий байгууллагыг бэхжүүлэх, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах
хүчин чармайлтаа хадгалах хэрэгтэй. Эрх баригчдын шинэчлэлийн хөтөлбөрийг хүчин
чармайлт гарган хэрэгжүүлснээр үүсч болзошгүй цочролын эсрэг эсэргүүцлийг бий
болгож, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг үргэлжлүүлэн хангаж чадна.”

ОУВС-ийн хэвлэлийн мэдээг дараах линкээс харна уу.

Англи хэл дээр: Энд дарна уу

Монгол хэл дээр: Энд дарна уу

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага