ОУВС-гийн дэд тэргүүн ноён Мицухиро Фурусава: Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлтүүд үргэлжилж байна
2018 оны Novemberын 2

 

ОУВС-гийн дэд тэргүүн ноён Мицухиро Фурусава:

 

 

“ОУВС-гийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөрийн тусламжтайгаар Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлтүүд үргэлжилж байна. Түүхий эдийн экспортын өсөлт, хөтөлбөрийн амжилттай хэрэгжилт, Монгол Улсад итгэх итгэл сэргэж байгаа нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүллээ. Улмаар төсөв, өрийн үзүүлэлтүүдэд ахиц гарч байна. Төсвийн зардал хяналтад байж, орлого огцом нэмэгдсэнээр, төсвийн анхдагч тэнцэл ашигтай гарлаа. Түүнчлэн төлбөрийн тэнцэл дээр сүүлийн үед дарамт нэмэгдэж байгааг эс тооцвол, өмнөх улирлуудад валютын нөөцийн зорилтыг давуулан биелүүлж ирсэн нь гадаад валютын нөөцийг тухайн улиралд зорилтот түвшинд хангах боломжийг олголоо.”

Хэвлэлийн мэдээ No. 18/404
ШУУД ТҮГЭЭХ
2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
Олон Улсын Валютын Сан
Вашингтон хот 20431, АНУ
ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн
санхүүжилтийн хөтөлбөрийн Тав дугаар шатны үнэлгээг хийж, 36.22 сая ам.
долларын санхүүжилтийг олгохоор боллоо
• Монгол Улс Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй
Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд
эдийн засгийн өндөр өсөлтийг хангаж, төсвийн гол зорилтуудыг амжилттай
биелүүлээд байна.
• Активын чанарын үнэлгээ хийгдсэний үр дүнгээр өөрийн хөрөнгийн дутагдлыг
холбогдох банкууд 2018 оны 12 дугаар сарын эцэс гэхэд нөхөхөөр анхаарч
ажиллаж байна.
• Улсын секторын өр болон гадаад өрийн түвшин өндөр байгаа орчинд реформ бүхий
хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь шокуудыг шингээх дархлаатай болох улмаар
тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэх юм.
ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн
санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хэрэгжилтийн тав дахь удаагийн үнэлгээг 2018 оны
10 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцлээ. Энэхүү үнэлгээг эцэслэснээр, Монгол Улсад
26.2088 сая Зээлжих тусгай эрх (ЗТЭ) буюу ойролцоогоор 36.22 сая ам. долларын
санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Хөтөлбөрийн хүрээнд нийт 157.2454 сая ЗТЭ буюу
217.33 сая ам.долларын санхүүжилт олгогдоод байна.
Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын эдийн засаг үргэлжлэн сэргэж байгаа. Бодлогын
тууштай хэрэгжилт, гадаад таатай орчны үр дүнд эрх баригчид хөтөлбөрийн хүрээнд
тохиролцсон 2018 оны 09-р сарын эцсээрх бүх зорилтот тоон үзүүлэлтүүдийг давуулан
биелүүллээ. Мөн бүтцийн реформууд дээр ахиц гарсан ч тохирсон хугацаанаас бага
зэргийн хоцрогдолтой хэрэгжив.
ӨСХ нь 2017 оны 5 дугаар сарын 24-нд батлагдсан бөгөөд түүний хүрээнд нийтдээ
314.5054 сая ЗТЭ буюу ойролцоогоор 434.3 сая ам. долларын санхүүжилт олгогохоор
болсон (Хэвлэлийн мэдээлэл No. 17/193-ийг үзнэ үү). ОУВС-гийн дэмжлэгтэйгээр
хэрэгжих Засгийн газрын “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” нь эдийн засгийг
тогтворжуулах, төсвийн алдагдал, өрийн хэмжээг бууруулах, гадаад валютын нөөцийг
нэмэгдүүлэх, тэлэлт-агшилтын мөчлөгийн давтамжийг бууруулахад чиглэсэн арга
хэмжээг авч хэрэгжүүлэх болон тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжих зорилготой
юм.
ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хөтөлбөрийн үнэлгээг хэлэлцсэний дараа хурлыг
даргалагч, дэд тэргүүн ноён Мицухиро Фурусава дараах мэдэгдлийг хийв. Үүнд:
“ОУВС-гийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөрийн тусламжтайгаар Монгол Улсын
эдийн засагт эерэг өөрчлөлтүүд үргэлжилж байна. Түүхий эдийн экспортын өсөлт,
хөтөлбөрийн амжилттай хэрэгжилт, Монгол Улсад итгэх итгэл сэргэж байгаа нь эдийн
засгийн өсөлтийг нэмэгдүүллээ. Улмаар төсөв, өрийн үзүүлэлтүүдэд ахиц гарч байна.
Төсвийн зардал хяналтад байж, орлого огцом нэмэгдсэнээр, төсвийн анхдагч тэнцэл
ашигтай гарлаа. Түүнчлэн төлбөрийн тэнцэл дээр сүүлийн үед дарамт нэмэгдэж байгааг эс
тооцвол, өмнөх улирлуудад валютын нөөцийн зорилтыг давуулан биелүүлж ирсэн нь эрх
баригчид гадаад валютын нөөцийг тухайн улиралд зорилтот түвшинд хангах боломжийг
олголоо.
“Банкууд активын чанарын үнэлгээ хийгдсэний дараах арга хэмжээнүүдийг авч
хэрэгжүүлж байгаа билээ. Холбогдох банкуудад активийн чанарын үнэлгээний үр дүнгээр
гарсан тохируулах бичилтүүдийг балансад тусгах, газар дээрх хяналт шалгалт явуулах
ажлууд хийгдэж байна. Эдгээр банкууд дутагдсан өөрийн хөрөнгийн хэмжээг 2018 оны
12-р сарын эцэс гэхэд нэмэгдүүлж, нөхөхөөр ажиллаж байгаа. Энэ бүх үйл ажиллагааны
явцад Монголбанкнаас санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах тал дээр анхаарч
ажиллах болно.
“Эдгээр ахицтай үр дүн гарсан ч, Монгол Улс гадаад болон дотоод шокуудад өртөх эмзэг
байдал хэвээр байна. Иймд эдийн засгийн таатай нөхцөл байдлыг ашиглан төсвийн орон
зай болон, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, банкны салбарыг бэхжүүлэх, хөрөнгө
оруулалтын таатай орчныг бүрдүүлэх нь чухал юм. Түүнчлэн, эрх баригчид цаашид
нийгмийн халамжийн зардлыг оновчтой болгох, татварын тогтолцоог сайжруулах, төрийн
санхүүгийн удирдлагыг сайжруулахад үргэлжлүүлэн анхаарах шаардлагатай. Эрх
баригчид энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр шокуудыг даван туулах дархлаа бүрэлдэж
тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангаж чадна.”

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага