УИХ-ын гишүүн М.Билэгт: Монгол Улсын Төр 20 гаруй жил төрийн бодлого алдагдсаныг ….
2018 оны Novemberын 7

УИХ-ын гишүүн М.Билэгт: Сүүлийн 20 гаран жил Монгол Улсын төрийн нэр хүнд жилээс жилд унаж, ард түмний төрдөө итгэх итгэл суларсаар өнөөдөр бухимдал дээд цэгтээ хүрч байна. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ гэж тангараг өргөсөн төрийн албан хаагчид нь мэдээлэлд ойрхон гэдгээр хувийн эрх ашгийнхаа төлөө ард түмний өмчийг шамшигдуулсаар байгаад бухимдаж байна. Энэ зүйл өнөөдөр ч үүссэн юм биш, сүүлийн 20 гаруй жилд жилээс жилд явсаар байгаад Монголын сан хөмрөг өрнөөс өрний хооронд дэнжгэнэж байдаг болсон. Өвөг дээдэс маань Өртэй бол өөдөлдөггүй, өттэй мал таргалахгүй гэж үг байдаг. Гэтэл ийм хэмжээнд хүргэсэн нь өнөөдөр бий болсон юм биш. Сүүлийн 20 хэдэн жил жилээс жилд ард иргэдийн бухимдал явсаар дээд цэгтээ хүрсэн байна. Монголын Төрийн албан тушаалтангуудын алдаатай бодлого шийдвэрээс болж Монгол Улс эдийн засгийн хямралд орж, дампуурлаа зарлах хэмжээнд хүрсэн байсан. Гэтэл үүнтэй холбоотой хэргүүдэд он дамжин хариуцлага тооцож ард түмэнд буруу шийдвэр гаргавал төрийн хууль цааз үйлчилдгийг харуулж чадаагүй байгаа. Эрдэнэтийн 49%, Хөгжлийн банк, Оюу-Толгой, Чингис бонд, Самурай бонд гээд одоо болтол шийдээгүй л байгаа. Харин энэ ЖДҮ-ээр буруу шийдвэр гаргажээ гээд сайд нь ард түмнээсээ уучлалт гуйгаад алдаатай шийдвэр гаргасан байна гээд сайдынхаа албыг өгье гээд уучлалт гуйж байгаа нь цаашдаа төрийн шийдвэр гаргах төвшний хүмүүс алдаатай шийдвэр гаргасан бол үүнийхээ төлөө албан тушаалаа өгч цаашдаа хариуцлага үүрэх хэмжээнд очиж байгаа нь эхлэл гэж бодож байна. Энэ мөчөөс эхлээд МАН 65-н суудалтай байхдаа Монгол Улсын Төр 20 гаруй жил төрийн бодлого алдагдсаныг шударга хариуцлагатай ёс зүйтэй болгох эхлэл нь тавигдаж байна гэж ойлгож байна. Цааш цаашдаа прокурор, хууль шүүхийн байгууллага ард түмний хүсэн хүлээгээд байгаа өмнөх асуудлуудыг хурдан шийдвэрлэж гаргаж ирэхгүй байгаад иргэд бухимдаж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Төрийн хүн алдаа гаргасан бол уучлал гуйж байна гэдэг хариуцлагын эхлэл гэж харах хэрэгтэй

Posted by Билэгт Магван Bilegt Magvan on Tuesday, November 6, 2018

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага