Монголд аж үйлдвэрийн бүс байгуулахаар ярьсан болгоныг эрүүгийн хэрэг үүсгэж шалгахыг…
2018 оны Novemberын 8

ҮЗЭГДЭЭГҮЙ ЮМ

Би 20 гаруй жил сэтгүүлчээр ажиллаж байна. Энэ хооронд юу эсийг үзсэн гэх вэ. Да.Ганболдыг Ерөнхий сайдад 7 удаа нэр дэвшүүлэхийг, С.Зориг алагдахыг, алагдсан газарт нь Бат Үүл малгайгаа орхихыг, дөрвөн жилд 4 Засгийн газар огцорохыг, УИХ ын 3 гишүүнийг УИХ аас эргүүлэн татаж шоронд хорихыг, Эрдэнэтийн хаалгыг эвдэж орохыг, Ш.Отгонбилэгийг эрэн сурвалжлахыг, дараа нь нисдэг тэрэгний ослоор өөд болохыг, УИХ- ын дарга Энэбиш үл тайлагдам шалтгаанаар нас барахыг, Наранцацралт гуай машины ослоор өөд болохыг, Сэргээн босголт банкыг Голомтод нэгтгэхийг, банкууд ээлж дараалан дампуурахыг, УИХ ын сонгуулиар нэг нам 72 суудал авахыг, Н.Энхбаярыг хаанд өргөмжлөхийг, Хадгаламж зээлийн хоршоод дараалан дампуурахыг, СЗХ- ны дарга Бадрааг ажлын байранд нь алахыг, Бөмбөгөр шатаж хатагтай Алтан боодол боодол мөнгө төв талбай дээр тараахыг, УИХ ын сонгуулиар намууд ижил тэнцүү суудал аваад шинэ УИХ тангарагаа өргөж чадахгүй болохыг, МАХН буюу одоогийн МАН сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэл хийхийг, АН ын бүлэг МАХН ын бүлэгт Гончигдоржоор ахлуулан дагаар орж Бүдүүн бүлэг буюу 62 -ын бүлэг байгуулагдахыг, МҮОНТ (хуучин нэрээр ) рүү дайрахыг, эфирийг нь хаахыг , УИХ ын бүрэн эрхтэй УИХ ын гишүүнийг онгоцны буудлаас хүч хэрэглэн барихыг, Эх орон Ардчилал эвсэл сонгуульд ялчихаад Ерөнхий сайдын суудлыг булаалдаж эвслээ тараахыг, М.Энхсайхан намын тамгаа аваад зугтахыг, 2008 оны 7 р сарын 1 нд Монголын цагдаа иргэдээ буудахыг, төв гудамжинд танк эргэхийг, МАХН ын байрыг шатаахыг, С.Баяр буудуулж нас барсан иргэдийнхээ хойноос биш харин шатсан байрандаа залбирахыг, 7 р сарын 1 ний ялт хэргээ нууж ялсан нам ялагдсан намаа Засгийн газартаа урьж суулгахыг, С.Баяр ” Ухаа худаг”-ийг олигархуудад хэрхэн хувааж өгөхийг, Рио Тинтогийн захирал МУ- ын Ерөнхий сайдыг шанаадаж унагаахыг, одоогийн Ерөнхий сайд Хүрэлсүх, сайд Занданшатар нар Хадгаламж банкны 17 тэрбумаар казинодсон гэх хэргээр бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж прокурор бичиг ирүүлэхийг, дараа нь пургоны хэрэг дээр унахыг, МИ-8 нисдэг тэрэг осолдчихоод олон сайхан залуу цаг миунтаар нас барж байхад М.Энхболдын Засгийн газрын сайдууд У.Хүрэлсүхийн төрсөн өдөрт танц эргэж утсаа салгаад согтуурч байхыг, маргааш нь

Ерөнхий сайд М.Энхболд нас барсан аврагчдын нэрийг ёслол төгөлдөр зарлан Шадар сайд М.Энхсайхан нь инээж тавлахыг , НЗД Билэгт гуайг эх орноосоо зугтахыг, нэгэн үеийн хаан явсан Н.Энхбаярыг баригдаж шоронд орохыг, Ч.Сайханбилэг Дубайд очоод Рио Тинтогийн татварын өрийг цагаатгаж Чингис бондын мөнгөтэй тэнцэх мөнгийг үгүй хийчихээд баатарын ёсоор эргэж ирэхийг, Хүзүүгүй хүний хаанчлалаар олон хүнийг хэлмэгдүүлж шоронд хийхийг, Монголд аж үйлдвэрийн бүс байгуулахаар ярьсан болгоныг толгой дараалан УМБГ ын 3 р давхарт ээлж дараалан эрүүгийн хэрэг үүсгэж шалгахыг, УИХ -ын гишүүд УИХ дээр согтуу ганхахыг, төрийн албыг 60 тэрбумаар наймаалцах схем хийснээ эвлүүлэг гэж гүрийхийг, АТГ нь оффшорчдыг илрүүлж барахгүй сэтгүүлч надаас дор ажиллахыг гээд юу эсийг үзсэн гэх вэ. Харин УИХ ын гишүүд ийм олноороо хулгай хийгээд баригдаж байхыг үзсэнгүй. УИХ ын гишүүд улсын ерөнхий прокурорын өмнөөс хулгайчаа өмөөрч агсарахыг үзсэнгүй. УИХ ын гишүүдийг ард түмэн ингэтлээ үзэн ядахыг үзсэнгүй. Ерөнхийлөгч нь УИХ ыг тар гэхийг үзсэнгүй. АРД иргэд шударга ёсыг нэхэж ингэтлээ туйлдахыг үзсэнгүй. Сард 600 мянган төгрөгийн цалинтай залуус 8 хувийн хүүтэй зээл авч байхад тэрбум тэрбумын хөрөнгөтэй хувьдаа банктай УИХ ын гишүүд 2,5 хувийн хүүтэй зээл авахыг үзсэнгүй. Тэгээд “энэ бол бүлэг дээрмийн хэрэг юм байна. Нийгэм шударга ёсыг нэхэж байна. УИХ мухардалд оржээ. Төр, хууль хяналтын байгууллага ЭРХ ЗҮЙТ ЁС биш НАМ дагасан мафи гарч суусан юм байна. Ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрхийг барих эрхээ эдэлж чадахаа больсон юм байна. Бид мафийн бүлэглэлийн гарт орсон юм байна. ” гэдэг дүгнэлт хийж сууна. Харин та ямар дүгнэлт хийж байна. Бид яах ёстой вэ….

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

One thought on “Монголд аж үйлдвэрийн бүс байгуулахаар ярьсан болгоныг эрүүгийн хэрэг үүсгэж шалгахыг…

  1. Erhem setguulch yu bodoj baina

    Jenko gedeg mafiin buleglel toriig huchguiduulj baigaa ni unen. Tor zasagiig ovilogogui nohor tolgoilj baigaagaas boljee. Bas udirdah udirduulah zarchimiin zaag yalgaagch medehgui bolovsrolgui negen tolgoi deer suuchihaad gudamjnii temtsegchiin dureer ulsiig joloodoh gej oroldood hetsuu baina shuu.. Deer erhem setguulch Monhbayasaglan ta tsenzuurgui yarai gej bolovsrol medleg dulimaghan toriin erhemuudeer buruu zovgui buruulah ni bas ih haltai baina. Ta tsenzuurgui gej hellee ch yavsan gazar burtee toriin huniies degeer alhaj gishgeh ni hurtel tsenzuurtei baih estoi gej irged harj helsen bolgonii toriin bair suuri gej huleen avch baina. Monhbayalaglaan

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага