Хадгаар ороосон ээжийнхээ мөс шиг хүйтэн духанд хацраа наан уйлж байхдаа энэ хорвоог тэр үзэн ядаж байлаа.
2018 оны Novemberын 9

Бурхан мартсан заяа ( 5 )

Шөнөжин буу халж хоноод үүр цайлгаж бараг 5 болж байхад нүдний хор гаргахаар хэвтлээ. Эрчүүл болохоор тэр дороо л хухираад унтаад өглөө. Харин Бүжмаагийн нойр хүрсэнгүй . Элдэв зүйл толгойд нь эргэлдэн орж гараад л …

Хадгаар ороосон ээжийнхээ мөс шиг хүйтэн духанд хацраа наан уйлж байхдаа энэ хорвоог тэр үзэн ядаж байлаа. Өнчрүүлж салгадаг хорвоо байж яах гэж хүнд хайр гэдэг тийм агуу зүйлийг өгсөн юм бэ. Охиноо амралтаараа ирэхэд нөгөө хацрыг нь үнсэнэ гэж амлаа биз дээ. Ээжээ одоо намайг үнсээч дээ. Охин нь гэртээ ирлээ… Бүжмаа 7 хоног хэлэн дээрээ юу ч тависангүй , ганц үг ч дуугарсангүй… Түүнд амьдрах утга учир байсангүй . Хорвоо дээрх бүх юм хэтэрхий хуурамч юмаа . Нэг л өдөр Бүжмаа ч бас хэн нэгнийг өнчрүүлээд хорвоогоос үүрд одох өдөр ирнэ. Хэзээ ч байсан яадаг юм . Надад амьдрах хүсэл алга.
Гэвч үхсэний хойноос үхэж болдоггүй энэ үйлтэй амьдрал Бүжмааг үхүүлсэнгүй . Түүнд бас нэг хайртай хүн байгаа. Батлаа…

Ээжийнхээ ажил явдлаас хойш 7 хоноод Бүжмаа буцаж хотруу ирлээ . Эзгүй хоосон байшинд эгчтэйгээ хоёулаа байснаас олон хүүхэд бужигнасан газар байсан нь арай дээр байх. Булгаа ээжийнхээ 49 хоног дуустал аймагтаа байна.
Бүжмаа хотод ирсэн боловч хичээлдээ очсонгүй . Ээжийгээ л ачлах гэж эмч болохоор өдөр шөнөгүй ном шагайж байсан шүү дээ.
Азаа Баяраа 2 бараг л өдөр болгон ирж Бүжмааг ятгасан боловч дийлсэнгүй . Ангийнхан нь хүртэл оюутны байрны гадаа ирээд дуудуулж дуудуулж явдагсан. Сүүлдээ бүгд залхаад харин энэ Ууганаа л ирсэн хэвээр байсан . Бүжмаа нэгэнт сургуулиас гарахаар шийдсэн байлаа. Махаа зулгайхгүй хөнгөхөн шиг сургуульд орьё.
Хавар дахин уралдаант шалгалтанд ортол ажил олж хийхээс дээ . Гэвч хөдөөний паспорттой , насанд хүрээгүй охинд ажил үнэхээр олдсонгүй. Баяраа таньдаг хүнээрээ дамжуулан нэг англи эмэгтэйн гэрийг цэвэрлэж өгдөг боллоо.
Энэ хооронд овоо танилцаж ганц хоёр үг хэлдэг , ойр зуурын юм ойлголчихдог болчихлоо. Үнэндээ Бүжмаад мөнгө ч байсангүй . 2 эгч нь өөрсдөө мөнгөгүй хэцүү байгаа. Батлааруу мэйл бичээгүй сар шахам болж байгаа юм байна.Бичээд ч яахав дээ. Би Батлаад тохирохгүй .

Нэг өдөр Бүжмаагийн эзэн эмэгтэй Бүжмааг гэртээ хамт амьдрах санал тавилаа. Нэгэнт сургуульд явахгүй гээд шийдчихсэн , бас өөр мэргэжилтэй больё гэж бодож байсан юмсан .Англи хэлний багш болвол зүгээр юмуу.Бас сургульдаа явахгүй байж байранд байгаад байх нэг л эвгүй байсан юмсан. Бүжмаа шууд зөвшөөрлөө . Эмми-д ч гэсэн Бүжмаа үнэхээр их таалагдлаа . Эмми бол олон улсын байгуулгын ажилтан бөгөөд монголд хүүхдийн асрамжийн газар ажиллахаар 2 жилийн хугацаатай ирээд одоо 3 дахь сартайгаа золгож байгаа билээ . Эмми өглөөд гарч явахдаа өглөөний хоол бэлдчихээд явчихна . Бүжмаа босоод гэрээ цэвэрлээд англи хэлний хичээлээ хийнэ , өөр хийх юм байхгүй . Тийм болохоор нэг өдөр Эммиг дагаж асрамжийн газарлуу явахаар шийдлээ. Хаалгаар ормогц л Бүжмаа өөрийн эрхгүй уйлж билээ. Бараг хөлд ч ороогүй шахам хүүхдээс эхлээд Бүжмаатай нас чацуу хүртэл 200 гаруй хүүхэд ээж ааваасаа өнчрөн энэ л асрамжийн газраар гэр хийж , багш нараар ээж аавыгаа хийн амьдардаг байв . Зарим нь бүр өвчтэй боловч эмчилгээ хийлгэсэн янз алгаа . Бүжмаа өөрөөсөө ичлээ. Би 17 нас хүртлээ ээжтэйгээ байсан . Хэдийгээр энэ урт хугацаа биш ч гэсэн бас чамлах зүйл бишээ . Зарим хөөрхий хүүхдүүд ээж гэж хэлж чаддаг болохоосоо өмнө өнчирч энэ газарт ирсэн байхад би ээж аавын хайрыг ханатлаа авсан.
Урьд нь Бүжмаа асрамжийн газарт зөндөө очиж байсан боловч үүнийг олж хараагүй байжээ . Ядаж байхад Эмми Бүжмааг ирээдүйд эмч болохоор сурч байгаа гээд танилцуулчихав . Хүүхдүүд Бүжмаад
-Эгчээ миний гарыг үзээд өгөөч . Халуун цайнд түлчихсэн юм .Одоо хорсоод байна.
– Эгчээ миний хоолой өвдөөд байна .
-Миний шүд хорхойтсон гэх зэргээр бүгд л нэг юм хэлэх ажээ.
Нэг 10 орчим насны хүү :
-Эмчээ би гэртээ харимаар байна. Энд муухай байна. Намайг орой болгон орондоо шээхээр хүүхдүүд дооглоод байх юм . Эмчид зөндөө үзүүлсэн боловч ерөөсөө зүгээр болдоггүй юмоо . Намайг унтахаас өмнө цай битгий уу л гэдэг . Би цай уудаггүй . Тэгээд ч энд дураараа уух цай байхгүй . Энэ өвчин мөнүү гэх зэргээр шалгааж гарлаа.
Намуунаа гэдэг бяцхан охин :
– Би тань шиг эмч болноо. Тэгээд олон хүнийг эмчлээд их мөнгөтэй баян болохоороо тэнгэрт байгаа аав ээжрүүгээ очно. Тийшээ явах их үнэтэй гэж хэллээ.
Бүжмаагийн зүрх ховхрох шиг боллоо.
Тэр өдөр бүжмаа Ууганааруу утасдаад хичээл нөхөхөд туслаач би хичээлдээ суумаар байна гэв .


Эхний семестрийн шалгалт эхлэхэд 3 хоног үлдсэн байхад Тэр бүтэн сар арван хоног хичээлдээ явсангүй . Сургуулийн захиргаа Бүжмаагийн гачигдал бас сурлагын байдлыг харж үзээд хичээлд суухыг зөвшөөрөв. Анх ингэж л хүүхдийн эмч болохоор зориг шулуудаж билээ.
Түүнийг буцаад хичээлдээ явахад хамгийн их баярласан хүн бол яах аргагүй Ууганаа… Тэр үеэс хойш хамтдаа хичээл уншсаар сайн найзууд болсон нь саяхан мэт санангдана.

Хоёр найз нь 8 аас ажилтай тул Бүжмаа босч жаахан шингэн бантан хийлээ. Нийлж уух болгоноор Бүжмаагийн бантан л ангийнхныхаа шарыг тайлдаг галзуу ганц хоол билээ . Ийм бантан хийлгүй удаж дээ.

Эгч ах дүү нар гээд олон хүн гаргаж өгөх учраас үдэх хэрэггүй гээд гэрээсээ салах ёс хийлээ. Хоёр найзыгаа явуулчихаад авч явах юмаа янзлах юм боллоо Бурмаагийн авчирч өгсөн том цүнхийг дүүргэх их юм Бүжмаад үнэндээ байсангүй . Бүх юм бэлэн байранд байж байгаад ирэхээс цааш , сольж өмсөх хэдхэн хувцас , ганц 2 мэргэжлийн ном , нүүрний будаг энэ тэр нь нэг жижгэвтэр цунх л боллоо. Бас Нагамурагийн зургууд …

Онгоц 0:1 цагт нэснэ . Одоо дөнгөж 12 цаг болж байна . 12 гээд очиход таарах байх . Бүтэн хагас өдрийн хугацаа байна … Ерөөсөө net орьё. . Надад мэйл ирсэн байж магадгүй…

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага