“Өгүүллэг хийж олон хүн цуглуулж байгаад одоо суртал ухуулгаа эхлэж байгаа Хятад хүн байна” гэхчлэн дуу нийлүүлэн хэлж байгаа уншигчидад энэхүү өгүүллэгээ зориулав…
2018 оны Novemberын 9

Намайг оруулсан постноос минь болж “Хятад хүн байна” “Хужаагын захиалгаар бичлээ” “Овог нь Хятад байна” “Өгүүллэг хийж олон хүн цуглуулж байгаад одоо суртал ухуулгаа эхлэж байгаа Хятад хүн байна” гэхчлэн дуу нийлүүлэн хэлж байгаа уншигчидад энэхүү өгүүллэгээ зориулав…
Дээрхи өгүүллэг нь надад тохиолдсон явдал бөгөөд бусад дүрүүд нь ч амьд арзайж мэнд мэлтийгээд хаа нэг таарахаар энэ зүйлээ амны зугаа болгон яриад байцгааж байгааг хэлэх таатай байна…
Та нарыг БУРХАН ИВЭЭГ…

Соёлт. Баярсайхан
Эх оронч залуус

Ажилгүй гэртээ сууна гэдэг Баатарт архи уух шалтаг нь болно. Шалтаг болох ч юу байхав үнэндээ бол зүгээр сууна гэдэг чинь архи уухад хангалттай шалтгаан л даа. Үүнийг ажилтай хүн бол бүр яагаад ч ойлгохгүй байх. Мэдээж гэртээ зүв зүгээр тэжээлгээд сууж байж яахаараа уух ёстой юм л гэнэ. Энэнд л хамаг учир нь байгаа юм. Харин яг хийх юмгүй гиюүрсэн хүн бол энэ зовлонг сайн мэднэ. Өглөө босоод шууд “Өнөөдөр юу хийх вэ?” хэмээн өөрөөсөө асуугаад гарна.
Уул нь бол Баатар юүхэн хийхэн хийгээд ч болов, овойж оцойтолоо байг гэхэд ядаж тамхиний мөнгөө өөрөө олчих юмсан гэсэн сайхан бодол тээнэ. Эхнэрээ ажилд нь явуулчихаад гудамны үзүүрт хэнийг ч юм хүлээх мэт бөөгнөрөн зогсох өөртэй нь яг ижил амьдралтай хэдэн залуус бий. Сүрэгтэйгээ нийлсэн Баатар өглөө болгон асуудаг “За юу байцгаанаа” гэх улиг болсон үгээ хэлсээр инээд алдан уулзацгааж юу ч болоогүй мэт ханиндаа гиюүрж эхэлнэ.
Гаднаас нь хархад бол нэг иймэрхүү гэвч дотроо бол “Новш гэж…яаж нэг аятайхан ажил олж хийх вэ?” хэмээн өдөр шөнөгүй шаналавч гадуур дотуур яваад, хөөцөлдөөд байгаа юмгүй хий дэмий бодохоос цаашгүй л дээ. Ганц авах юм нь гэвэл энэ сайхан бодол нь өдөр шөнөгүй үргэлжид тархинд нь хадаатай байдаг л юм даа. Гэр орон нь элбэг дэлбэг биш элбэг дэлбэг байх үндэс ч байхгүй, өдөртөө жаахан юм байвал идчихээд байхгүй бол хоосон өнжинө. Оройдоо л ганц хоол хийж идэх бөгөөд тэгэх нь ч аргаггүй юм л даа. Эхнэр нь эзэмшисэн мэргэжил үгүй тул ойролцоох цайны газарт туслах тогооч хийж хэдэн цаас залгуулна. Тэр мөнгө хаанаа хүрхэв дээ, осолдохгүй л хоосон хоночихолгүй нэг юм үлгэн салган хоол залгуулаад л дуусна. Харин ч ганц хүүхэдтэй тулдаа нэг юм болдог биз. Баатарынх ганцаараа ийм амьдралтай гэвэл үгүй л дээ, ер нь л энэ хавийн айлууд бүгд яг нэг хэвэнд зутгасан мэт ижилхэн амьдралтай. Зарим нэгэн хүмүүс нь аягүй бол Монголчууд бүгд ийм амьдралтай гэж боддогч байж мэднэ.

Эсрэг гудамны буланд байх хэзээ тэнд тавигдсан нь мэдэгдэггүй, угаасаа энд л байсан мэт санагддаг наранд гандаж үлбийсэн ногоовтор туяатай болсон билльярдны ширээн дээр архайж дархайсан, ажилгүй арав гаран залуус өдөр алгасахгүй тоглож өнжинө. Ганц хоёр зуун төгрөгний бооцоог өөр хоорондоо тавьж, өдөржин нэг нэгэндээ тойруулж алдсаар нөгөө муу хэдэн навсархай дэвсгэртүүд үрчийсэн, чийг даасан бор юм болно. Орой нар жаргахын алдад тэр мөнгө хэн нэгнийх нь халаасанд орж төд удалгүй ойролцоох ТҮЦ –нд ширхэгийн тамхи болон солигдсоноор яс амарч мөнөөх залуус шүлсээ энд тэнд нулиман тамхиа ээлжлэн сорсоор хорвоогын нэг өдөр дуусаа. Маргааш өглөө нь дахин урд өглөө шигээ уулзан өчигдөрийн тоглоомоо ярьсаар нөгөө л дүр зураг давтагдана. Тэр хавийнхаа ажил хийдэг цөөн хэдэн залуусаас цалин нь буухаар татаас ч гэх юм уу гуйлга гуйж хамгийн хямд архи аван ууцгаана. Эвдэрхий аккумлятор, айлын хөнгөн цагаан тогоо, зэс голтой утсны тасархай, элдэв гууль хайлшны хог энэ тэрхэнийг цуглуулан тушааж мөн л хямд архиа амтархан ууна. Баатарт бусад нөхдөөсөө ялгарах нэг том ялгаа бий тэр нь ном их унших явдал байв. Бас ч гэж компьютерын чамгүй мэдлэгтэй тул арай л өөр юм бодож сэтгэнэ. Бусад нөхөд нь ч түүний мэдлэгтэй, чадвартайг нэгэн зэрэг зөвшөөрдөг тул Баатартай үг сөрөөд, цэц булаалдан үгнээс нь зөрж давхиад байхгүй. Тэр залуус дотор мотор нь цохисон учир засуулах мөнгөгүй гэсэн шалтагаар жил гаран гэртээ суугаа том тэрэгний жолооч, шугамаа хураалгасан микротой залуу, дээрэм, танхайн хэргээр цаг үргэлж цагдаатай муур хулгана болж явдаг, тэгсэн хирнээ шоронд огт явдаггүй эр, орон байрны хулгайч хүү, аав ээж нь дэлгүүр ажиллуулаж олсон мөнгөөр нь эхнэртэйгээ хамт тэжээлэгдэг залхуу залуу, шоронд хуяг байгаад орон тооны цомхотголоор халагдсан хижээл эр, цагдаа байгаад архинаас болон хөөгдсөн хүн гээд л есөн шидийн өөр өөр түүх, замтай улсууд байна.Тэдэнд нэг л ижилхэн юм бий тэр нь бүгд эхнэрээрээ тэжээлэгдэг нь л адилхан байв. Өдөр хоног өнгөрсөөр, цаг хугцаа явсаар нэгэн өвлийг мань хэд ч өнтэй давж урин цагтай залгав. Урд жилийн цаг шиг мөн л нөгөө л газраа цугларч эхлээд удаагүй хэд нэвширтэлээ ууцгааж дээ. Хэтэртлээ уучихаад шөнө дөлөөр гэртээ заларсан Баатарт эхнэр нь хар үүрээр л үглэж дуулаж гарав.

Тэгсэнээ
– Нэг газар менежер ажилд авна гээд зурагтаар зарлаад байна лээ. Би утсыг нь бичээд авсан чи яриач хэдий болтол ингэж явах гээд байгаа юм бэ? Өнөөдөр би амарна хоёулаа тэр газар очиж уулзая гэжээ. Өрвийсөн хачин царай зүстэй амьтан эхнэрээ дагаад гарав.
Хаврын шороо бужигнаж энд тэндгүй хог эргэлдэн ниссэн зэврүүн өдөр ч таарч. Эхнэр нь дэлгүүрт орон утсаар ярьчаад гарч ирэн:
– Ёооё ядаж байхад ямар хол газар вэ? Автобусны мөнгөндөө хамаг цалин нь яваад дуусах юм байна л даа хэмээн нөхрөө ажилд орчихсон хүн шиг ганцаараа ярьсанаа:
– Чи тэгээд яах юм. Уул нь хүрээд ир гэж л байна. Хаа байсан хотын нөгөө зах 5-н шараас ч цаана л юм байна хэмээн аль эрт тээр шаасан байртай хэлэв. Тэгсэнээ
– Яах уу болих юмуу гэв. Баатарт яах ч сонирхол байсангүй. Дотор нь зуун зараа зулзагатайгаа, зулзага болгон нь эсгий гутал углаад орчихсон мэд эвгүйрч байсан тул юу ч дуугарсангүй. Эхнэр нь Баатарын дуугарахгүй болхоор өөрөө асуугаад, түүндээ өөрөө хариулж аахилан алхасаар автобусны буудалд дөхөж ирсэнээ
– Хөөш ээ тэгээд очих юм уу үгүй юм уу? Дууграач гэж ширүүн асуугаад “Энэ яг архи л бодоод яваад байгаа юм байна ш дээ” гэснээ “Яг тийм байн ш дээ” гэж мөн л өөрөө хариулаад
– Алив явъя гээд түлхэсээр автобусанд ороод явчихаваа. Зар өгсөн хаягаар явж очвол ер нь их давгүй цэвэрхээн байгууллага байв. Баатар бол ажил голж шилээд байх хэмжээний ч хүн биш. Тэр өнгөрүүлж байгаа өдөр хоногуудаасаа, өлмүүн зэлмүүн амьдралаасаа үнэндээ залхаж байв. Захирал нь гэж өндөр тарган, зузаан том нүдний шил зүүсэн харагдаж байгаагаасаа тэс өөр зан араншинтай болов уу гэмээр яриа хөөрөө нь задгай, боловсрол нимгэн хүн шиг санагдав. Зар өгөөд удаагүй ч юм уу, эсхүл ирсэн зарим нэг нь энэ нөхөртэй таарахгүй байх гэж санаад ажилд орсонгүй юу ямарчиг л байсан орон тоо нь сул, шууд л авах юм болоод явчихав. Ерөнхийдөө Баатарын байгаа байдал, өмссөн зүүсэн, түүнийг ажилд авч байгаа захиралын хэлж ярьж байгаа нэг нь үг, нөгөөх нь хувцас л болхоос ижил төвшинд ажээ. Эсвэл мань захирал Баатарыг хараад “Энэ нөхрийн байгаа байдал яг болох юм байна. Том том юм яриад элдэв юм шаардаад байхгүй амар тэгээд ч гарын үзүүрт” гэж санасан бас “Хөөрхий ядарсан эр юм. Итгээд ажилуулаад үзье” гэж сайхан сэтгэл гаргасан ч байж болох л доо.


Уг нь бол Баатар дотроо “Миний байж байгаа ч дээ. Ийм сайхан газар менежер хийхэд гологдох юм байна даа” хэмээн гадна өнгөнөөс нь сүрдэж байж. Гэтэл энэ бүх бодол нь тэр дороо эргэж шууд л ажилтай болоод явчихав.Цалин нь ч гэсэн түүний санаж байсанаас хамаагүй өндөр ажээ. Ажлаад эхэлсэн анхны өдрөөс л ажилд ёстой нэг булагдаж өгөв. Хятадын хөрөнгө оруулалттай учир Хятад, Монгол хоёр захиралтай компани ажээ. Хар багын л ямар ч ном байсан голж шилээд байлгүй үнэн голоосоо шимтэн уншдаг байсаны ачаар Баатар гайхмаар эмх цэгцтэй, зөв ярьж сурсанаа өөрөө ч мэдэхгүй. Ямар нэг бичиг баримт боловсруулхад чухам л үгээ их оновчтой голыг нь яг олж сонгож бичнэ. Энэ нь ч мөн л ном сайн уншдаг байсаны хишиг ажээ. Ажилгүй олон жил гудамжинд лааз өшиглөж явсаных, өлсөж цангаж, дутуу гачуугын зовлон үзсэн нь бас том сургууль болж, юүхэн хээхэн ч байсан асар ариг гамтай хэрэглэж, тал бичгийн цаас ч байсан хаялгүй элдэв юманд ашиглана. Давлиун зангүй, хүнд их зан гаргахгүй, өгсөн үүрэг даалгаврыг цаг бүрт нь яс хийж дор бүр нь ажлаа амжуулна. Энэ бүхний цаана ийм сайхан ажил дахин олдохгүй гэсэн бодол явна. Хуяг, цагдаа, хулгайч гээд олон найзтай он удаан жил гудамжинд нөхөрлөж байсан болоод бас ч гэж тэрүүхэн тэндээ хөөрхөн муу санаа ч суучихжээ. Тэр бүгдын эцэст амьдрал хүнд алхам тутамд хичээл зааж байдгыг тэр анзаарч, өнгөрүүлсэн бүхий л цаг хугцаа, хором бүр түүнд ердөө ч дэмий өнгөрөөгүй юм байна. Намайг л энэ бүхэнд бэлдээд багшлаад байдаг байж гэж мэдэрчээ. Хамт олныхоо дунд асар богино хугцаанд нэр хүндтэй болж, Хятад, Монгол захирал, цэвэрлэгч хүүхэн ч бай яг адилхан хүндлэн харьцана. Дарга гэж шарвалзаад байсангүй, би энэ компанын менежер гэж манаач өвгөнд томорсонгүй. Энэ сайхан чанарыг нөгөө л муу нэрт гудамжнаас л сурсан байв. Захиралууд ч Баатарт бүрэн итгэж түүний цалинг хоёр дахин нэмж одоо бол Баатарын үс нь толийтол самнаастай, загвар хийц сайтай хослол өмсөж, сайн чанарын гутлыг гялалзтал тослон жийж, хараа дээгүүр алхах болов. Амьдрал нь ганцхан жилийн дотор “худлаа байх” гэмээр дээшлэн эхнэр нь тус компанид ресепшн гэгч суудалд суув. Хамтдаа гудамжинд архи уун, билльярд цохиж явсан итгэл дааж болох хоёр ч нөхөрөө өөд татан мөн л компандаа жолоочоор шургуулав. Бусад нөхөддөө бол хаана ч хэзээ ч таарсан хахаж цацтал нь архи пиво авч өгчөөд арилаад өгдөгт нь тэд ч маш дуртай үлдэнэ. Архинд маш гүнзгий орсон хэмээн өөрийгөө оношлож байсан нь талаар болж огт амсахаа ч байж.


Үүнд өөрөө хүртэл эргэлзэн нэг хэсэг гайхаж байснаа ер нь ямар ч хүн хэн нэгний итгэлийг хүлээж, амьтан хүнд хэрэгтэй гэдгээ мэдрээд сайхан амьдрах эхлэл нь л тавигдахаар аяндаа л уух хүсэлгүй болж, архинаас гарчихдаг юм байна даа хэмээн хөнгөн бодоод өнгөрчээ. Зурагт, сониноос л дүр төрхийг нь харж байсан нэр цуутай олон эрхэмүүдтэй нэг ширээнд суун зоог барьж, бизнесийн яриа өрнүүлэх нь хэвийн үзэгдэл болж Монгол захирал ч өөрөө Баатар шиг сэтгэж, хүнтэй зөв ярьж чадахгүйгээ бүрэн мэдсэн хойно ихэнх ажлаа түүнд даатгадаг болов. Зарим үед Монгол, Хятад захиралууд зөвшилцөх болход Монгол захирал Баатарааг “Чи Ван захиралтай ярилц” гээд түүнийг явуулна. Хятадууд ч Баатараад их сайн хандаж, Монгол хэл огт мэдэхгүй Ван захирал Баатарыг харах тоолондоо эрхий хуруугаа гозойлгон толгойгоо тонголзуулдаг болов. Тэгэх бүрт л Өлзий гэх өвөрмонгол орчуулагч шарвалзан ирж “Ван жахирал таныг шайн гэж байнаа шөө” хэмээн тултираатна. Компани нь Хятад, Монгол хоёр ресторантай тэнд орой бүр Хятад ажилчид Баатарыг хоолонд урьдаг шинэ ажилтай болж. Орой болгон Хятадуутай зоог барьсаар байгаад нэг л мэдхэд ямар ч Монгол хоол идсэн цаанаа л амтгүй сулбагар хачин санагдах болов. Хятад хоолны амтанд нэгэнт орсон Баатар Хятад ресторанаас салхаа байв. 400 гаран хүний багтаамжтай цэнгээний газар нь Монголын урдаа барьдаг хамтлаг, дуучид орой бүр ирж тоглоод хэдэн цаас авна. Хотоос зайдуу, тэр том цэнгээний газарт тэгтлээ хүн шаваад байхгүй, орой болгон л нөгөө хэдэн Хятад ажилчид л сууж харагдах ба тэр нэр цуутай дуучид зөвхөн тэр хэдхээн Хятадад л тоглоод байх шиг. Мөнгө ямар хүчтэйг Баатар тэгхэд л мэдэрнэ. Хятад компани Монголд байгуулагдаад 5 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд энэ намар ойгоо нижгэр хийж, урд зүгээс олон тооны зочид ирэх юм болж илт хөл хөдөлгөөд болоод эхлэв. Баатараа ч эрвийх дэрэвийхээрээ л хамаг ажлийг нуглаж явав. Тэгэн тэгсээр ойн ажил ч эхлэж дээ. Ойн ажил гэж энд тэндгүй л ууж идсэн, наргиж даргисан хүмүүс. Хаа сайгүй л хүлээн авалт, тоглолт гэсээр Баатраа ч үнэндээ хөл нь эцэж байв. Тэр орой Баатрыг өрөөндөө сууж байтал өнөөх Өвөрмонгол орчуулагч худлаа инээсээр орж ирээд
– Ван жахирал таныг өргөөнөө морил гэнэ гэв. Баатараа Хятад захиралын дуудсан ёсоор явж орвол урдаас ирсэн зочид бололтой 2 хятад мөн Ван захирал гэгчтэй 3-уул ширээ дүүрэн зоог өрж, улаан зээрд болсон амьтанд ууж идэн сууцгааж байв. Баатрааг ормогц захирал мөн л илт шарвалзан инээд алдсаар босч ирэн өөрөө сандал дөхүүлж өгөөд долоох нь холгүй юм болж байв. Хятад захирал нөгөө хоёртоо Баатраа руу зааж орилох нь холгүй хашигчин яриад л худлаа инээгээд байв. Юу гээд байгааг нь ойлгохгүй ч хуурамч матгаал гэдгийн мэднэ. Орчуулагч руугаа харан нэг зүйл хэлхэд орчуулагч бөндөгнөн толгой дохиж сууснаа
– Жахирал таныг ингэжийнаа. Таныг маш мундаг бас удахгүй чалин нэмээд таны чалин арвин зоос болгоно гэсэн бас танай Монгол охидууд их хөөрхөн энэ хоёр найзтайгаа жаахан зугаацмаар байна гэнээ гэв. Энэ үгийг сонссон Баатарын уур ягаад ч юм гэнэт хүрч ажилд орсон цагаасаа хойш түмэн удаа архи уумаар байсан ч үнэхээр эрийн шийр зааж тэсч байсанаа мартан.


– Надад архи хийгээд өг гэв. Орчуулагч ухас хийн босч хуруухан чинээ шилэн хундаганд архи хийж өгөв.
– Наадах чинь бага байна. Тэр ундаа угаад байгаа том стакандаа дүүргээд өг хэмээн сурсан зангаа гаргаж орхив. 60, 70 градусын өмнөд зүгийн хатуу хар сархад шүү дээ. Тэд өөрсдөө хэзээ ч ийм том аягаар ууж чадахгүй эрхий хуруунаас нэг их томгүй жижиг аягаар ярвайн барин уудаг атал нэг Монгол орж ирээд тийн ууя гэхэд тэнд байсан 4 үнэхээр алмайрч хоцров.
Баатар тэдний архинаас том стакан дүүргэж байгаад ганц амьсгаагаар зүгээр л ус шиг хөнтөрч орхилоо. Түүний уухыг алмайран харж суусан Хятадууд хашигчин алга ташив. Харин Баатраагын хоолой зуран, ам нь хатаж хуурай оргиод хэсэг хачин болов. Амаа даран нүдээ аниад хэсэг сууж байтал галт ус түүний ходоод гэдсийг халуу дүүгүүлэн төөнөж, эгээ л гал уусан мэт болж ирхэд тэрээр нүдээ зугуухан нээгээд. Дахиад гэж толгой дохиход бүр ч хэлэх үггүй болсон орчуулагч юманд хатгуулсан мэт ухас хийн дахин дүүргээд барив. Баатраа дахин хөнтөрч орхилоо. Харин энэ удаа янз бүр болсонгүй араас нь ус авч ганц балгаад хүрэнтсэн нүүртэй хүн босч ирсэнээ Хятад захирлаа хуруугаараа дохив. Учрыг эс олсон Хятад гайхас хийн бостол Баатраа орчуулагч руу их л зэвүүн харж байсанаа
– За муу өмхий Хятадын боол минь чи миний хэлсэн үг бүрийг яг орчуулж хэлнэ шүү. Хэрэв нэг л үг буруу хэлвэл би чамайг ална гэв. Орчуулагч бажиг аван сандарч үг дуугүй л гөлөлзөн толгой дохихчоо аядав. Орчуулагчын царайг харсан нөгөө гурав түргэн авч бүгд бослоо.
– Халхын нутагт мөрөөрөө ажиллаж чадахгүй бас Монгол эр хүнээр Монгол эмэгтэйг зөөлгөж бузарлана гэж яаж ухаанд чинь оров. Та нарт зөөдөг нэг нь байдаг л байх. Харин би зөөхгүй за гэсэнээ Хятад захирал руугаа дайрч
– Чи муу хувалз намайг ажлаас ингээд халаарай гээд годройтож унтал цохиод унагчив. Тэнд бөөн орилоод болж нөгөө хоёр нь муухай орилон гараад зугтаав. Баатар орчуулагчтай ноцолдон түүнийг дороо хийж аваад хэд сайн гөвшөөд автал тэднийд хамгаалагч хийдэг барилддаг байрын хоёр залуу хар эрчээрээ гүйн орж ирээд Баатрын гарыг ард нь мушигаж бариад чирээд гараад явчив. Түүнийг хамгаалагч нар гадаа үүдэнд чирч гаргаад
– Менежерээ та тайван бай. Сайн ч муу ч наад хүн чинь захирал шүү дээ гэхэд Баатрын архиндаа сагсайсан зүрх нь хөөрч
– Хуцваа муу хужаа энэ муу баасын захирал ч гэж юу байдаг юм.
– Менежерээ та одоо ингээд явчих гэх зэрэг үг сөргөж байтал дотроос Ресепшин эмэгтэй гүйж гарч ирсэнээ


– Та одоо яваа тэгэхгүй бол сая Хятадууд цагдаа дуудаад байна. Одоо та шууд явахгүй бол цагдаа ирж яваа шүү. Угаасаа цагдаа нарыг та ямар мэдэхгүй биш эд нарын талд ороод таныг шууд баривчлаад явна гээд яаран буцаад орлоо. Баатраа ч цагдаатай шөргөөцөлдмөөргүй байсан ч бүр нэг шар нь хөдлөн гар утсаа гаргаж ирээд гудамжинд хамт архи уудаг нөхдөө дуудав. Тарган, туранхай, эрүүл согтуу, өндөр нам нийлж цөс нь хөөрсөн 5 залуу нисээд ороод ирэв. Тэд байшингын буланд уулзан хоёр ч шил архи ууцгааж байтал шөнө дунд болжээ. Тэр зуураа үгсэн тохирч аваад эргээд Хятадууд руу очлоо. Хөөрсөн залуус Хятадуудын байрлаж байгаа зочид буудал руу пижигнэн орж эхнээс нь таарсан Хятад бүрийг цохиж унагаан хайр найргүй өшиглөж явсаар захиралын өрөөний хаалга татвал цоожтой байвал Баатараа нөгөө хэд рүүгээ асуусан харцаар нэг тойруулан харсанаа арагшаа хоёр алхаад байдаг хүчээрээ хаалгыг цөм өшиглөөд ортол хоёр өргөн орон дээр хоёр Хятад шалдан Монгол охидуудтай ид хөнжлийн цэнгэлээ эдлэж байв. Баатраа улай харсан бүргэд аятай шуугин очоод захиралаа шилэн хүзүүн дээрээс шүүрч аван газар гуд татан унагаагаад үг сүггүй нүдэж эхлэв.
* * *
Цагдаа ирж ганцхан Баатараа баригджээ. Тэр бусад нөхөдөө амжиж зугтаалгаад ганцхан өөрөө үлдэн саатуулагдав. Эрүүлжүүлхэд хоносон түүнийг бага үдийн алдад нэг ахлагч ирэн авч явсаар Мөрдөн байцаагч ахлах дэслэгч Мөнхөө гэсэн өрөөнд түлхэн оруулав. Намхан пагдгар, ургашаа түрсэн цондгор гэдэстэй, онигор нүдтэй, пинтүү маягын тойруулаад хусуулсан хир нь орой дээрээ жижиг босоо үстэй их л сагсуу залуу тосч авлаа.
– За хүн зоддог, гадаадын иргэдийн эрх чөлөөнд халддаг, дипломат ёсны эсрэг зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн. Танхай, Эд зүйлсийн болон хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, хүний амь насанд санаатайгаар халдсан. Өөр өчнөөн зүйл ангиар эрүү үүсгэнээ чамд. За юу гэж сүрийг үзүүлэн их л сагсагнав. Баатар ч дуугүй л толгой дохиод зогсоод байлаа. Нөгөө энгийн хувцастай мөрдөгч үргэлжлүүлэн хэдэн зүйл лавлаж байсан гэнэт босч ирээд
– Чи муу баас гавьяа байгуулчихсан юм уу. Үхсэндээ дуугарч ядаад байгаа юм гээд дөхөж ирсэнээ Баатрын мөр рүү хүнд гараараа цохиод авав. Баруун мөр нь сулараад явчихав. Хоёр өдөр хэлэн дээрээ юу ч тавиагүй дээр нь Хятад архинд хордож шартасан тэр бараг хүчтэй зөрвөл унчихаар сулдсан байлаа. Жаахан тэнхлүүн бол тэрэнтэй үзмээр санагдаж байсан ч мөрөө дараад суулаа
– Босооч чи… Яасан сүртэй новш вэ. Ийм юманд зодуулж байдаг таарсан ч хужаа нар байна даа гээд инээсэнээ цаашаа яваад өгөв. Баатараа сул унжсан мөрөө дарж жаахан сууж байгаад босход нөгөө онгироо мөрдөгч эр түүний пиджакыг харж байсанаа
– Наад костюмаа чи хаанаас авсан юм гэж байна. Асуултанд нь эргэлзэж гайхсан Баатраа юу хэлхээ мэдэхгүй зогстол
– Хөөе эргүү минь. Наад өмсөж байгаа костюмаа чи хаанаас авсан юм бэ гэж дахин асуухад нь сая л сонссондоо итгэж


– Өө би үүнийг аваагүй
– Юу гэсэн үг юм худалдаж аваагүй тэгээд бас дээрэмдсэн үү тээ
– Үгүй ээ. Нэг загвар зохион бүтээгч эгчээр захиалж оёулсан юм гэхэд мөрдөгчийн нүд сэргэн инээмсэглэн дөхөж ирээд
– Алив чи тайл даа би нэг өмсөж үзээдхий гэх нь гайхмаар байв. Хэдхэн минутын өмнө хярагчих шахаад байсан хүн яг л дотны найз шиг нь эсвэл бүүр жаахан хүү шиг зан гаргаж байгаад Баатраа гайхан тайлж өгвөл
– Тэрээр өмсөж урдаа байх жижиг тольнд харсанаа
– Надад зохиж байна уу? гэв.
– Зохиж байна. Гоё харагдаж байна
– Худлаа шаагаад л гээд хүүхэд шиг инээсэнээ
– Чи яг ийм пиджак надад тэр эгчээрээ оёулаад өгч чадах уу
– Чадна гэвэл тэр хэсэг бодол болж суусанаа урдаа байгаа өргөдөл бололтой бичгийн цаасыг бариад
– За би чамд итгэлээ ЭХ ОРОНЧ залуу минь… Муу өмхий хужаа нар сүүлийн үед арай л давраад байгаа юм. Бид нар ямар тэднийг барьж авч зодоод байж чадах биш дээ. Чи харин дахиж тэр газар очиж асуудал үүсгэвэл би баларна мэдэж байгаа биз гэв. Баатараа дахиад л гайхаж хоцоров. Мөрдөгч яриагаа үргэлжлүүлэн
– Энэ гомдолыг би дарна. Монгол охидуудаа харийханаас харамлаж боссон нэг залуудаа би эрүү үүсгээд ял төлөвлөж чадахгүй. Цэцэг шиг охидууд минь Хятадуудын дор хэвтээд байвал, Цэрэг мянга давхарлаж манасан ч эх орон минь дотороосоо өтнө шүү дээ гээд хаалга нээж өглөө.
Баатараа цагдаагаас гараад наран ургах зүгт алхаж явахдаа “Ийм эр зоригтой, нэгнээ өмөөрсөн, эх оронч залуус байхад нутаг ус минь хэзээ ч харьд эзлэгдэхгүй юм байна” хэмээн бодож инээмсэглэлээ.
Төгсөв

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага