Мөнхбат айсангүй шууд л үзэж гарав. Баяраа бага зэрэг хулчийж байсан ч хүссэн хүсээгүй түүн рүү хоёр залуу дайрахад зодолдож эхлэв.
2018 оны Novemberын 9

Соёлтын Баярсайхан
“Итгээгүй итгэл”
/өгүүллэг/
Баяраа бол нөгөө гурван найзыгаа царайгаараа арай л гүйцэхгүй, нүдэнд дулаахан цайлган сэтгэлтэй юу ч бодолгүй хамаагүй ярьчихдаг гэтэл бусад нь заримдаа үгийг нь ихэд хүндээр тусган авч гомдоно. Тэгсэнийг нь тэр огт мэдэхгүй өнгөрнө. Хүнтэй муудахгүй нэг муудвал салахгүй. Болд бол царайлаг, ёстой сайхан ярьна. Үнэнч шударга зоримог төрхтэй гэхдээ яг чухамдаа юу санаж бодож явдгыг нь хэн ч үл мэднэ. Сайн сайхан зүйлийг л бодож явдаг байх. Түүний юу бодож санаж явдгыг бусад найзууд нь ямар сонирхох биш зүгээр Болд байхад л боллоо. Хичнээн охин түүнд яаж дурлаж байгааг өөрөө ямар охинд хэрхэн дурласнаа ярина тэр яриаг нь нөхөд нь сонсож инээлдэх их дуртай. Зодоон цохион хийж огт мэдэхгүй, уул нь бие хаа сайтай Мөнхбат онгироо биш гэхдээ бас томоотой биш. Царайлгын хувьд Болдыг гүйцэхгүй Баяраагаас бол илүү царайлаг. Барилдана, зодоон хийвэл дийлж байж салдаг зантай. Гэхдээ удаан зодолдохгүй. Ямар ч хүнийг их удаад байхгүй зодчихно. Ямар я залууг шүү. Нөгөө хэдээсээ илүү муу санаатай гэвч нөхдөө үргэлж өмөөрч зодолдоно. Амараа бол амаараа л зодоод байна. Хүн амьтанг айхтар зодож хэзээ ч чадахгүй л дээ. Яагаад гэвэл өрөвчхөн зөөлхөн сэтгэлтэй учраас зүгээр л Мөнхбат, Баяраа хоёрыгоо дуурайж л хөөрнө. Эрх дураараа өссөнийх биз. Тусархуу цагаахан бас ч гэж чамгүй царайлаг. Ийм л дөрвөн найз дунд сургуулиа дүүргэн бүгд өөр өөрсдийн сонирхсон чиглэлээр их, дээд сургуульд элсэн орж оюутан болцгоож. 1-р курсээ төгсцгөөн нутагтаа ирцгээв. Арван жилд үерхэж байсан охидтойгоо уулзан аймгийнхаа төвийн хамгийн тохилог гэгдэх баранд цуглаж бүтэн жилийнхээ сонинг ярьцгааж бужигнаж гарав. Яг л арван жилд байсан шигээ бие биенээ хочоор дуудаж найз охидуудаа тэврэн цэнгэж байв. Харин Баяраад л найз охин байсангүй. Тэр ганцаараа л сууна. Уул нь үерхдэг охин байсан л даа. Тэр нь гадаад явчихсан тул тэр хэнийг ч уриагүй аж. Мөнхбат Цогзолмаатайгаа, Болд Намнантай, Амараа Урнаатай, Баяраа ганцаараа гээд л пижигнэж гарав. Тэдний эсрэг талын буланд суусан хэсэг залуусын нэг болох өндөр булиа залуу аль эртнээс л Цогзолмааг босон бүжиглэх болгонд урдуур нь орж янз бүр болоод байхыг Баяраа хараад л байв. Тэр бусдаасаа бага уусан болохоор бүгдийг харж байв. Мэдээж Мөнхбатад хэлчихвэл бөөн зодоон болно. Цогзолмаа өөрөө ч мэдэхгүй байв. Мэдчихээд тоохгүй байгаа ч юмуу хэн мэдхэв. Сайхь залуу бүр улаандаа гарч Цогзолмаа түүнийг алгадаад авав. Аз таарч Мөнхбат түүнийг ер нь Баяраагаас бусад нь анзаарахгүй хөгжимнөөс нь давж дуугарах гэж бараг орилох шахам ярьцгаана. Нөгөө залууг нэг найз нь татан Цогзолмаагаас уучлал гуйгаад түүнийг чирсээр 00-н өрөө оров. Баяраа араас нь орлоо. Нилээд согтсон найзыгаа алгадан


– Хөөе жоохон сэр л дээ. Тэнэг юм шиг хэрүүл ам хийх гээд байх юм.
– За тэнэгтээрэй. Өөрөө хандараад дахин дахин босож ирээд байгаа биз дээ гэхэд нь Баяраа яриаг нь таслан
– Уучлаарай хөгшөөн. Саяны хүүхэн чинь манай найзын авгай байгаа юмаа. Аймаар хартай шүү гэхэд нөгөө согтуу нь
– За муу аалз минь чамд ямар хамаатай юм. Ална шүү. Чи зүгээр л мөрөөрөө зайл гэв. Баяраагын уур хүрсэн боловч биеэ барин
– Хүүхэн мундсан юм шиг чи юундаа найз залуутайгаа яваа хүнээр оролдоод байгаа юм бэ? гэвэл нөгөө согтуу найзынхаа гарыг түлхэн Баярааг цохиод унагачихав. Тэгснээ
– Муу лалар минь мөрөөрөө зайл гэсэн шүү гэхэд нь Баяраа босон ирэн түүнийг цохилоо. 00-н өрөөнд тэр гурав пижигнэтэл зодолдож гарав. Зодолдох гэж ихэнхдээ Баяраа цохиулж байв. Хэдэн мөчийн дараа тэр хоёр Баярааг газарт унагаж өшигчин байснаа
– Новш минь олон юм яриад байвал ална шүү. Зайлаараа муу лалар минь энэ тэр гэж хашигчин байгаад гуйвлан гарч одов. Нүүрээ сайн хамгаалсаны хүчинд тэр айхтар хөхөрч хавдсангүй эхний цохилтоор уруул нь бага зэрэг язарч жаахан цус гарч тэр босон нүүр амаа янзалж байхад нь Болд гаднаас орж ирэв. Тэр Баярааг доогтой харснаа
– Яасан. Яагаад наад уруул амнаас чинь цус гарчаав?
– Сая хоёр амьсгаад хэмх нүдүүллээ.
– Ха ха ха. Дарвалзаж байж алуулах гэж байгаа юм. Хэрээ мэдэж томорч байгаач хэмээн бие засангаа хэлчээд гараад явчихав. Баяраа гомдох шиг болов.
– Муу амьсгааг ингэсэн зогсож байвал Мөөгий бид хоёр яаж өмөөрч байх бол. Хөгийн новш гэсэн шүү юм бодон үглэсээр хувцас хунараа янзлаад гарав. Нөгөө хоёр залуу юу ч болоогүй мэт бүжиглэсээр. Баяраа найзууддаа юм хэлсэнгүй. Болд ч юм яриагүй бололтой. Нилээд сууж байтал Намнан
– Хөөе Баяраа уруулаас чинь цус гарч байна гэхэд бүгд л ам амандаа
– Яасан бэ?
– Юу болов? гэцгээв. Баяраа
– Яагаа ч үгүй ээ гэхэд нь Болд
– Наад амьсгаа чинь сая жорлонд хоёр баагийд нүдүүлсэн гэсэн гээд инээв. Мөнхбатын хамар сарталзан


– Тийм үү. Хэн бэ? Тэр чинь гээд харцаараа эргэн тойрныг харахад Баяраа
– Гараад явсан. Боогий чи муу дуугүй байгаарай гэхэд Болдын нүд гялалзан өндөлзөж
– Чи өөрөө л тэгээ биздээ. Эсвэл худлаа шаагаад байгаа юмуу гэж сөргөнө. Мөнхбат
– Чи тэгээд хүнд зодуулчихаад дуудахгүй яасан юм тэнэг юм уу гэс хийгээд тэр яриа замхрав. Дараагийн удаа Цогзолмааг тэврэн авч үймээн боллоо. Мөнхбат нөгөө залуутай барьцалдан авч барнаас тэд хөөгдөн гарлаа. Нөгөө залуус дээр хажуугийн ширээний гурван залуу нэмэгдэн наймуулаа болчихов. Мөнхбат айсангүй шууд л үзэж гарав. Баяраа бага зэрэг хулчийж байсан ч хүссэн хүсээгүй түүн рүү хоёр залуу дайрахад зодолдож эхлэв. Яг үнэндээ Мөнхбат, Баяраа хоёр л зодолдож байв. Болд тэнд хоёр, гурван хүүхэнд балбуулж Амараа нэг залуутай дийлж байгаа ч юмуу дийлдээд ч байгаа нь мэдэгдэхгүй наашаа цаашаа л гүйгээд байв. Гурван охин орилж хашгаран хий дэмий л
– Хүн аллаа.
– Болиоч ээ
– Одоо болоо ш дээ гэж сандран гүйлдэнэ. Архиндаа халсан 8-н залуу тэр хэдийг балбаж эхлэв. Яг энэ үед хаанаас ургаад ирэв гэмээр нэгэн залуу гарч ирэн ёстой л бүжиглэж байна уу гэлтэй нөгөө хэдэн залууг гав ганцаар цохиж унагаад хэдхэн хоромын дотор нөгөө найм газраар гулдайн хэвтэнэ. Зарим нэг нь ёолон босож ирээд ойр байгаа нэгнээ татан бие биенээ тулан зугтаах аядав. Цогзолмаа, Намнан, Урнаа 3 нөгөө залууд талархсанаа хэлэн дөрвөн найзынхаа хамар амнаас гарсан цусыг цэвэр ус, нойтон салфетикны туслалцаатай цэвэрлэцгээв. Мөнхбат гэнэт гарч ирсэн залуу руу очин
– Баярлалаа ах аа гээд гараа өгөхөднөгөө эр гар барингаа инээмсэглэн
– Зүгээрээ. Алуулах гэж байна уу? гээд
– Дүү хүү харин сайн үзэж байна аа хэмээн толгойтой үсэнд нь хүрэв. Мөнхбат
– Үхэсний үзэх. Та ирээгүй бол ёстой нохой шиг балбуулах байлаа гэхэд Баяраа, Амараа, Болд гурав үл таних залууд баярласанаа хэлэн гар барьцгаалаа. Баяраа
– Ахтай танилцъя. Хэдүүлээ орж жаахан суух уу? гэхэд нөгөө эр
– Баярлалаа. Ах нь архи дарс уудаггүй ээ.
– Таныг уу гээгүй ш дээ. Ундаа ууна биз дээ. Тэгэх үү ахаа гээд шалахад бүгд дэмжин таныг бид нар дайлнаа хэмээн бүгд оров. Баранд ороод сууцгааж зүс царайгаа харсаны дараа Мөнхбат, Баяраа, Амараа, Болд тэгээд гурван охид шинэ танил нь нэг л аймаар санагджээ. Уул нь сүйдтэй айхаар асуудал биш л дээ гэхдээ л нэг л эвгүй байв. Шинэ танил нь нүүрэн дээрээ нилээд том сорвитой байв. Үүнд л анхандаа жихүүцээд авав. Хэдийгээр нүүрэндээ маш эвгүй том сорвитой боловч цаанаа л нэг л дотно нүдэнд дулаан үнэхээр сайхан залуу байлаа. Сорви түүний гоо сайхныг баллаж чадаагүй дээ гутрах мэт үрчийн харлана. Өмсөж зүүсэн нь цэмцгэр, эдлэж хэрэглэж байгаагаас нь харахад нилээд чинээлэг байрын хүн болох нь илт байлаа. Тэд танилцан ярилцсаар нэг л мэдэхэд түүний байгаа байдал, яриа хөөрөө , хөдөлгөөн бүрт нь залуус үнэн сэтгэлээсээ автан уусаж гүйцэв. Гэхдээ тэр их ярьсангүй асуултанд л товчхон хариулаад инээмсэглэн сууна. Нэр нь Зоригоо. Алт, мөнгөний ченж хийдэг. Ердөө л энэ. Манай хэдээс харин 10-аад насаар ах аж. Мөнхбат хажууд нь булиа том харагдана. Түүнд овойж товойж зангирсан булчин алга. Гаднаас нь харахад тарган туранхай аль нь ч биш цэвэрхэн цагаан залуу байлаа. Тэд гар утас шөрмөсөө солилцон ах дүү гэлцсээр дараа заавал уулзана хэмээцгээн салжээ. Энэ явдлаас хойш Мөнхбат, Баяраа хоёр Зоригоотой хэд хэдэн удаа уулзаж бүр наадмаар салхинд хамт гарахаар болтлоо дотносоод авч.


– Хотоос ирсэн гэлүү? Зоригоо ах
– Юу яриад байгаа юм бэ? Дархан гээ биздээ
– Өө тэнэг нээрээ тийм ш дээ. Үнэн гоё ахаа тэ
– Зэвүүн шүү. Ёоё тэр сорив нь хүртэл тэгж зохиод байх даа яахав дээ.
– Сайхан хүүхнийг хов
Сайн эрийг сорви чимдэг гэж үг байдаг байхаа ха ха ха
– Юу гэнээ. Дахиад хэлдээ. Наадах чинь ямар гоё үг вэ? Чи нээрээ хэл ам бэлэн баагий шүү ха ха ха Мөнхбат, Баяраа хоёр найзуудаа хүлээн ийн ярилцаж суув. Удалгүй бүгд цугларан маргааш зоригоо ахтай салхинд гарцгаах болсон тухайгаа ярилцан тохироод авав. Хоёр, гурав хоног бодож санах юмгүй ёстой л дураараа дургиж байлаа. Загас барина хорхог хийнэ. Ойрхон сумын төвөөс пиво зөөнө. Дур дураараа Зоригоогийн машиныг барьж давхина. Машиныг нь гуйх бүрт Зоригоо инээмсэглэн
– Муу машиныг минь тараах нь ээ. Зөөлөн яваарай. Машин яах вэ. Та нарыг гэмтээж бэртээвэл би баларна. Мэдэж байгаа биздээ л гэнэ. Орой болоход сайн сайхан эрсийн тухай тэдний хэзээ ч сонсож байгаагүй ном зохиол ярьж өгнө. Тэд Зоригоод улам улам дасан сайхан ахтай болсондоо баярлан хөөрцгөөнө. Таван хоног сэрээрээ явцгаав. Сүүлчийн орой тэд түүдэг асаан элдвийг ярилцаж байв. Урнаа
– Зоригоо ахаа та манай аймагт бүр ирсэн юмуу?
– Түр байна аа
– Хэзээ буцах юм?
– Мэдэхгүй ээ. Уул нь буцдаг юм. Тэгээд л энд алт гарч байна гэхээр нь ирдэг. Сүүлчийн хоёр сар сайн гарсан болохоор ойр ойрхон ирээд байгаа гэхэд Мөнхбат
– Новш гэж зүгээр байж байхаар хэдүүлээ алтанд явах уу? Төлбөрөө хийе гэхэд нь Зоригоогийн нүд нь гялс хийн Мөнхбатыг нилээд нухацтай харахыг хэн ч анзаарсангүй. Намнан Болдыг түшин сууснаа
– За яг даа. Олдох олохгүй хүн гэж байдаг гэсэн. Тэгээд ч тэнд чинь дүүрэн архичид байдаг биздээ гэхэд Болд өлгөн авч
– Баяраа та 2 ухаарай мань чинь хоолыг нь хийнээ. Ха ха ха ãýâ. Амараа
– Гэнэт бурзайвал яана аа. Мангар том алт олоод л гээд мөн л инээв. Тэдний ярихыг сонссон Зоригоо бодол болон сууна. Маргааш өглөө нь бүгд явах болцгоон майхан саваа хурааж хөдлөх болоход нь Зоригоо
– Та нарыг хараад л байлаа. Эргэн тойрноо хардаа. Арай ингээд явах гээд байгаа юм биш биздээ. Хогоо сайхан цэвэрлээд уутанд хий гэв. Тэд Зоригоогийн үгийг өдөр өнгөрөх бүр хууль мэт дагадаг болж байв. Гэхдээ тэр үргэлж зөв юм хэлж байдагт байсан юм. Аймгийн төвд орж ирэн эхнээс нь бүгдийг нь буулгаж өгсөөр хамгийн сүүлд Мөнхбат үлдэв. Зоригоо түүний гэрийн гадаа ирээд
– Хоёулаа хэдэн минут жаахан ярилцах уу? гэхэд нь Мөнхбат
– Тэгье л дээ хэмээн дуртай нь аргагүй сууна.
– Мөөгий алтанд явмаар байна уу?
– Болох юмуу?
– Болно оо.


– Манайхан бүгдээрээ явж болно биздээ?
– Болно. Дараа нь охидууд чинь янз бүрийн юм яриад явахгүй бол болно.
– Юу ярина гэж?
– Хэр их алт олсноо, тэгээд л ухаж байсан газраа хүн амьтанд зааж өгөөд бөөн юм болгоод л хаячихгүй бол
– Зүгээрээ Зоригоо ахаа. Би цаадуулд чинь сайн хэлсэн байхад юу ч ярихгүй.
– Тэгвэл сайн байна. Болдоо, Баяраа хоёр жаахан задгай амтай юу?
– Үгүй ээ. Тэр хоёр чинь цагаа тулахаар санаатай гээд хөхрөв.
– Ах нь нэг сайн гардаг газар мэднэ. Хүн олдохгүй дээ ингээд байгаа юм биш шүү. Та нартай сайхан танилцлаа. Ах нь оюутан байж үзсэн. Хэн хэндээ хэрэгтэй гэж бодсон юмаа. Уул нь надад газар ухах хүн зөндөө олдоно. Хамгийн гол нь нинжаа нараар ухуулбал тэгээд л өнгөрөө.
– Аанхаа
– Олон жил алтаар явсан. Архи ууна. Тэгээд ч ихэнх нь орон шоронгоор явсан итгэлгүй хүмүүс байдаг юмаа.
– Бид хэд явна аа. Охидууд үлдвэл үлдэнэ л биз. Хэзээ явах вэ?
– Чи нөгөө хэдтэйгээ ярь. Удахгүй гарвал сайн байна. Ах нь сарын дараа гадагшаа явах гээд байгаа юм.
– За за дүү нь маргааш тань руу ярина аа. Тэр хоёрын дунд ийм яриа болжээ. Маргааш өдөр нь тэр дөрвүүл уулзаад энэ тухай ярихад бүгд дуу алдан зөвшөөрч харин охидуудаа яах вэ гэж баахан маргав. Охидууд явахгүй гэж Болд орилно.
– Боддоо. Газар ухаж ухаж ирнэ. Хоолоо хэн хийх юм. Орой унтана даарна биздээ. Биднийг хэн дулаацуулах юм гээд л Болд орилж өгөв. Өөр тоймтой юм бодсон ч үгүй ярьсан ч үгүй бөөн хөөрсөн амьтад баахан алт олоод баяжаад юу юу авахаа ярьсан тэнэг жаалууд бужигнаж яваад л салцгаав. Охидуудтайгаа ярихад Цогзолмаа шууд л явна аав ээжийгээ сэнсэртэл панаалдах юм ярив. Харин Урнаа явж чадахгүй гэдгээ эрс хэлснээр зургуулаа явахаар тохирч бага сага хэрэг болох зүйлсээ төхөөрч өглөө эртлэн хөдлөхөөр болов. Огт тооцоонд ороогүй нэг охин нэмэгдсэн нь царай зүс бие хаагаар хэнээс ч дутахгүй дажгүй хир нь аймгийн баруудаар доргиж бүжиглэж явдаг хөнгөн явдалтай Хишигээ гэгч зэгзгэр охин байв. Түүнийг Баяраа дагуулж ирсэн бөгөөд нөхөддөө шөнө даарахгүй гэж тайлбарлан бүгд инээж хөхөрсөөр алтны эрэлд гарлаа. Зургаан цаг гаран давхиж байж очих ёстой газраа ирлээ. Сумынхаа төвөөс 40 шахам км тул нилээд бөглүү ойр хавьд айлгүй уулын жижиг жалга байлаа. Зоригоо
– Хэдүүлээ яг алт ухах газраа буухгүй ээ гээд жалга харагдахгүй болтол нилээд өгсөв. Ойролцоогоор 3 км орчим өгсөж жижиг булгын хажууд модны яг дэргэд буув. Модны хаяанд нааж, бараг л модон дотор гэж болохоор газар майхнаа босгов. Амараа өөрийнхөө майхныг авахад


– Наадах чинь дэндүү тод өнгөтэй майхан байна хэрэггүй. Ах нь ер нь майхнаа бэлдэнэ. Та нар майхан сав хайж гүйгээд хэрэггүй гэжээ. Зоригоогийн тэдэнд өгсөн майхнууд яг ижил ногоон эрээн өнгөтэй байв. Майхнаа босгоцгоон булаг руу очин ус аваад эргэхэд ажигч хүн сайн л харахгүй бол модны сүүдэрт баригдсан ногоон эрээн майханууд огт ялгарахгүй байгаад тэд их хөөрцгөөв. Тэр үед залуучуудад Зоригоо алтны тухай нилээд ярьж алт гэж хэлхээс цххшгүй огт мэддэггүй тэр нэгэн гайхамшигт металлын талаар чамгүй мэдлэгтэн болов. Ямарчиг л байсан цэрдийнгалавын үед үүсэж соронзонд татагддаггүй, цахилгааныг маш өндөр хурдтай дамжуулдаг. Үндсэн орд, шороон орд нэж юу байдаг самродок буюу тунамал алт гэж томхон хэмжээгээр байгалд байдаг. Уулын энгэрийн довцог эсвэл үерийн ус урсдаг жалганы огцом эргэлт дээр их хэмжээгээр бөөгнөрсөн байх магадлалтай гээд л бас шрүп буюу цооногийг яаж ухдаг нэг пун, нэг цэнгийн ялгаа, нэг цэн хэдэн грамм байдаг яаж үнэлэж арилждаг гэх мэт ихийг ярилцсанаар амарлаа. Маргааш өглөө нь эртлэн гарч Зоригоогийн заасан газарт Болд, Баяраа хоёр нэг нүх, Амараа, Мөнхбат хоёр нэг нүхийг заалган ухаж гаргав. Хоёр метр арай хүрээгүй байхад нь шорооны өнгийг харж бас атгаж базаж үзэж байснаа. Зоригоо
– Энэ их залуу орд байгаа юмаа. Их гүн ухахгүй одоо дээж авч үзье. Ер нь л ойртож байна шүү дээ гээд шуудайлж гарав. Машиндаа ачин өгсөж майхан байгаагаас наашаа булагийн эргийн намхан хэсэт очин нүх ухаж гарав. Ногоон түмпэнд шороогоо хийн энэ шороог тунгалаг болтол зайл гээд тэдэнд өгөв. Нийлээд хэд зайлсны эцэст ус хийхэд булингарталгүй тунгалаг шороо болоход нь
– Болж байна. Одоо том чулуунуудыг нь ялга гээд зааж байв. Ингээд жижиг чулуутай шороо үлдмэгц Зоригоо аван угааж үзүүллээ. Амараа, Мөнхбат хоёрын авсан шорооноос үнэндээ юм гарсангүй харин Баяраа, Болд хоёрын шорооноос шүдэнзний толгойны дайтай ганц ширхэг мөн жижиг цагаан чулуу гаргасныг Зоригоо нилээд харж байснаа
– Энэ кварц алттай байна. Одоо доошоо 50-60 см газар ухан гарсан бүх шороог нь наашаа зөөнө шүү гэж õýëñíýýð орой нар жаргатал нүх ухаж шороогоо зөөсөөр өдрийг барав. Маргааш нь бас л нүхээ ухан шороогоо зөөсөөр. Зоригоо бүгдэнгээр нь угаалгаж үзсэний эцэст Баярааг булаг дээр үлдээн нөгөө гуравтай шороонд явна. Дөрвөн хоног зай завсаргүй ажиллаж Цогзолмаа, Хишгээ, Баяраа гурав угаагч Намнан тогооч, нөгөө дөрөв нүх ухах шороо зөөх ажилтай болж жигдрэв. Баяраа хоёр охинтойгоо шороог нарийсгаж угаахгүй байв. Тунгалаг болтол нь зайлж чулуунуудыг түүн хаяж 2 шуудай шороог нэг түмпэн болтол багасгаад л хурааж байв. Учир нь Зоригоо нарийн угаалтан дээр ах нь хамт байна гэжээ. 5 дахь өдөр хэн ч нүх рүү шороонд явсангүй бүгд л хураасан бүгдээ угааж үзэхээр гол дээр өнжив. Манай хэдэд гарч байгаа алт нь бага санагдаж байв. Харин Зоригоогийн сэтгэл хангалуун байлаа. Мөнхбат
– Зоригоо ахаа ийм жижигхэн гардаг юмуу?
– Юу жижиг гэж харин том томоор гарч байна. Нүдэнд харагдахгүй тооцонцор шиг нунтаг байна. Элсэн чихэр шиг гарна.
– Пөөх тийм жижиг бол бүтэхгүй ээ гээд хурууны толгой шиг бондгор алтыг нилээд сонирхон харж суув. Зоригоо
– Энд хамгийн жижиг нь будаа шиг байгаа биздээ. Ингэж гараад байвал бид хэд бурзайна аа гээд инээв. Дөрөв хоногийн хөдөлмөрийн үр шим гэхэд дэндүү их байлаа. Тэдний угааж авсан алт цайны аяганы талаас дээгүүр болов. Хүүхдүүд үнэндээ хэдий их мөнгө болохыг нь мэдэхгүй болохоор зүгээр л гар дамжуулан барьж үзээд яасан хүнд юм бэ
– Пүүх яг алдах гэж байна хэмээн дэмий л хөөрнө. Тэдний шуналгүй цагаахан тэнэг зан Зоригоод таалагдаж дотроо өрөвдөх хайрлах зэрэгцэн суув. Дахиад хоёр хоног пижигнээд угаахад алт нь улам томорч бүр шүдэнзний хайрцаг шиг том 1 ш гарав. Угаасан алт нь цайны аяга дүүрчээ. 2 метр шахам гүн ухаад хажуу тал руу нь түнэлдэж ухаж орно. Зоригоо залуусаа шороонд дарагдахаас сэргийлэн их гүн оруулалгүй тэгс гээд зогсоож булж орхиод дахин ойрхон нүх ухаж оруулдаг байв. Цаг хугацаа их ажилтай байгаа хүмүүст мэдэгддэггүй аойно доо. Нэг л мэдэхэд долоо хоносон байв. Тэдний олборлосон алт 750граммын огурцины шил бараг дүүрч. Зоригоо утасны сүлжээтэй газар олж алт авдаг найзаа дуудахаар явлаа. Маргааш орой нь жип унасан залуу хүүхэн 2 ирж Зоригоогийн майханд инээж хөхрөн нилээд байсны эцэст явцгаав. Тэдний явсны дараа Зоригоо бүгдийг нь дуудаж тус бүр 1 сая төгрөг өгөв. Бөөн баяр хөөр болж урьд нь тэдний хэн нь ч долоо хоног ажиллаад сая төгрөгтэй болно гэж төсөөлж байсангүй. 3 хоногийн дараа нөгөө хоёр бас л ирээд явлаа. Залуус урам оржээ. Алт нь яаваа гэмээр гайхмаар гарч байв. Тэд огурцины шил дүүрвэл дахин 1 саяыг олно гэж бүдүүн тоймоор бодон зүтгэнэ. 10 хоноход бүгд 3 сая төгрөгтэй болжээ. Зоригоо аймгийн төв рүү яваад 1 хонож байлаа. Шөнө хүүхдүүд майхандаа хөзөрдөн суутал машин дуугарав.
– Зоригоо ах ирлээ гээд бүгд гүйлдэн гартал доороос машины гэрэл хальт гялалзаад алга болчихов. Нилээд харсан боловч дахин огт гэрэл гарсангүй, машины дуу ч гарсангүй бүгд хүлээн цөхөөд буцаад орцгоов. Мөнхбат


– Хачин юм даа тэр хавьд машин онхолдоод байх гуу жалга байхгүй дээ гэхэд бусад нь бүгд л ам амандаа
– Зоригоо ах хоёр хоноод ирнэ гээ биздээ
– Уначих газар байхгүй ээ
– Юу байдаг юм
– Чи ямар муу амтай юм.
– Энд онхолдохоор газар ёстой байхгүй дээ гэцгээв. Баяраа
– Зоригоо ах ямар архи уух биш. Сумын төвөөс л шоудаж яваа баагийнууд биз. Харин хэдүүлээ гарлээ унтраая.
– Тэгье тэгье. Харчихвал хүрээд ирнэ хэмээцгээн харанхуйлж, их мөнгөө алдах, алт угааж яваагаа мэдэгдчих нь гэсэн хар бодлууд дотор нь төрцгөөн чимээ анир чагнан хэвтэцгээж байгаад бүгд унтаад өгчээ. Маргааш нь залуус урьд шөнө гэрэл гарсан газар луу баримжаагаар очиход юу ч байсангүй тул буцацгааж уул хадаар хэсэн амарч өнгөрөв. Зоригоог ирнэ гэсэн өглөө нэг өдрийг алдмааргүй санагдах болсон шуналдаа хөтлөгдөн залуус нүх ухаж шороогоо гаргацгаая Зоригоо ахыг ирэхээр зөөе хэмээн ярилцаад нүхрүүгээ явлаа. Хоёр нүх ухаад шороо авч амжаагүй орхисон байсны нэг нь нурж дарагджээ. Хоорондоо ярилцан яг хажууд нь нүх ухахаар болон ажилдаа шамдав. Тэдний ухаж шороог нь авсан нүх аль хэдийн 20 гаран цооног болсон ч алттай шороогоо авмагц буцаан булж өнгөн хөрсийг нь дээр нь тавин зүлэг ногоотой өнгөн хөрсөөр таглаад орхидог учраас олон нүх ухсан нь холоос бол огт мэдэгддэггүй байлаа. Эхний ухаж орхисон нүхнийхээ шороог бүгдийг гаргаад дөрвүүл ээлжлэн ухсаар шинэ нүхээ дуусгав. Тэд баяжснаа хүмүүст хэрхэн тайлбарлахаа ярьцгааж хөхрөлдөн ажилласаар хөндлөн түнэлдэж шороогоо гаргаж эхлэв. Мөнхбат, Амараа хоёр дээрээс нь татаж Болд, Баяраа хоёр доор ухна. Мөнхбат
– Нурсан нүхрүүгээ ухаарай. Тэндээс сайн гарч байсан шүү гэхэд Баяраа
– Мэдэж байна аа. Алив татаарай гээд шуудайлсан шороогоо олсноос зүүж өгнө. Болд хэсэг шуухтнан ухаж байснаа
– Баяраа нурсан нүхтэй нийлчих шиг боллоо. Лоом цөмөрч ороод байна гэснээ хэсэг чимээгүй болж
– Хөөе Баяраа энд лоомны үзүүрт зөөлөн юм хүрээд байна. Юу вэ? гээд ухраад гараад ирэв. Баяраа дээш нөгөө хоёрлуугаа харан
– Мөөгий бид нар нүхэндээ юм хум үлдээ лүү?
– Юу үлдээх юм. Яасан?
– Шуудай муудай үлдээгээгүй юу? гэхэд тэр хоёр зэрэг зэрэг
– Үгүй ээ үгүй гэгцгээж Баяраа жижиг лоомоо барин түнэл рүү шурган орлоо. Мөөгий Болдоос
– Яасан бэ? гэхэд Болд
– Лоомны үзүүрт зөөлөн юм цохигдоод байна аа.
– Юу юм бол?


– Мэдэхгүй ээ гэхэд Баяр гарч ирэн
– Татаарай би л лав гарлаа. Хамаг бие арзайчлаа ãээд татуулан гарав. Араас нь Болдыг татаж гаргав.
– Юу байна.
– Мэдэхгүй ээ. Их л зөөлөн юм байна.
– Амьтан ороод үхсэн юм болов уу?
– Магадгүй ээ
– Юун даа айгаад байгаа юм . алив мань нь ороод үзээдэхий ãээд Мөнхбат оров. Хэсэг чимээгүй байснаа гарч ирэн лоомныхоо үзүүрийг харснаа
– Яалт ч үгүй амьтай байна аа. Лоомны үзүүр цус болчихлоо ãээд инээв.
– Мөөгий гараад ирээ
– Дээрээс нь ухая. Сул шороо юухан байхав ãэхэд Амараа
– Яах гээд байгаа юм бэ? Тэр чигт нь хая ãэвэл Болд
– Аймхай амьсгаа вэ. Тэртээ тэргүй үхсэн амьтнаас айгаад байна уу? ãээд инээв. Баяраа
– Буга байвал яана аа
– Тэнэгтээч. Буга багтаж орох уу?
– Урьд хөлөөрөө хий гишгээд л толгойгоороо бол багтанаа гэхэд бүгд хөхрөн
– Энэ их ургуулан боддог амьсгаа шүү ãээд бүгд татаж унан инээлдэнэ.
– Их том амьтай биш байхаа ãэлцэн сул шороог дор нь ээлжлэн шидэлсээр дор нь ухаад л орчихов.
– Хүрз хүрч байна. Шороог нь гараараа малтнаа õэмээн хэлээд Мөнхбат доош суув. Тэгснээ царай нь хачин болон ухас хийн нүхнээс үсрэн гарч ирээд
– Хүн байна õэмээн хоолоé нь сааралтав. Баяраагийн царай хачин болон ирснээ үл итгэсэн байриай
– Худлаа яриад бай л даа õэмээн нүх рүү харснаа нүд нь гялалзан
– Тийм байна. Яах вэ? гээд бусдыгаа харлаа.
– Бушуухан зугатаая ãэж Амарааг сандрахад Болд ухас хийн босов. Мөнхбат
– Байж бай эхлээд жаахан тайвшраадах ãээд сандчин тамхи гарган асаагаад суулаа. Баяраа бодол болон сууж байснаа


– Мөөгий чи хэдэн удаа хатгасан бэ?
– Юуг тэр вэ?
– Цогцосыг
– 3, 4 удаа
– Новш гэж. Хаана нь таарсан бол
– Юу гэж?
– Бид нарыг алчаад булсан байна гэж бодно доо ãэхэд Болд
– Бушуухан явъя цагдаад мэдэгдье. Мөнхбат
– Баахан лоомдоод хаячихсан шууд л бид нар баригдана ãэхэд Болд
– Алаагүй нь үнэн юм чинь учир нь олдож таараа өөр арга байхгүй Амараа сандран
– Зоригоо ах аргалах байх. Зоригоо ахыг хүлээх үү? Яаж 40-өөд км газар явган явах юм бэ? Мөíхбат боссоноо
– Эр эм ямар хүнийг нь мэдэх үү? ãэхэд Амараа
– Яах юм бэ? Алсан хүний мөр нь арилчихана.
– Тэнэгт чи. Өглөөнөөс хойш баахан бужигнуулчихаад дээрээс нь ломоор баахан хатгаад хачсан юм чинь. Аль хэдийн тэр мөр зөр нь алга болсон ãээд нүх рүү оров. Хэсэг малтав. Болд, Амараа хоёр огт ойртсонгүй. Баяраа л дээрээс нь харж байв. Мөнхбат гэв гэнэт
– Ээ новш гэж хардаа Баяраа гээд гарч ирэв.
– Яав. Эмэгтэй хүн байна уу?
– Үгүй ээ нөгөө Зоригоо ахын найз. Бид нар дээр ирээд алт авдаг ах байна аа ãэхэд нөгөө хоёр ч өндөс хийн бослоо. Болд
– Зоригоо ах нухчихсан байхаа
– Юу яах гэж õэмээн Амараа гайхав. Мөнхбат, Баяраа хочр ч бас санал нийлсэн мэт бие бие рүүгээ харав. Гэтэл ягаад ч юм Амараагийн аманд яаж орсон юм гэв гэнэт л
– Соривт ирлээ ãэхээр бүгд цочин харвал тэртээгээс машигы шил наранд гялалзан айсуй. Бүгд юманд хамгуулсан мэт бужигнан нөгөө нүхийг огт ярьж тохироогүй атал бүгд л тал талаас нь булж гарав. Мөнхбат амьсгаадан
– Бүгд дуугүй байгааарай. Юу ч мэдээгүй юм шиг байна шүү. Амьд үлдэх ганц арга шүү. Бид нарыг мэдсэн байна гэж сэжиг авбал бид бүгд …………….

Үргэлжлэлийг ОВООНД ӨРГӨХ ЧУЛУУ номоос уншаарай…

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага