Палестины дайчид Газын зурвасаас Израилийн өмнөд хэсгийг 40 минутын дотор 100 гаруй пуужингаар буудсан байна. Пуужингуудын ихэнхийг Израилийн агаарас хамгаалах “Төмөр Халхавч” системууд устгасан боловч зарим нь байшин сав, зам зэргийг онож энгийн иргэд алагдаж шархагдсан мэдээтэй байна. Израилийн тусгай хүчин Палестины дайчдын эсрэг ажиллагаа явуулсны дараахь хариу үйлдэл нь пуужингийн цохилт боллоо. Ихэнх пуужин “Град”,”Касам” зэргийх байна. Израилийн хүчин ажиллагааны явцад тусгай хүчний дэд хурандаагаа алдаж, хэд хэдэн цэрэг шархагдсан ба палестинчууд хээрийн дарга болон нилээд хүнээ алдажээ. Одоогоор Израилийн тал агаараас Газын зурвасыг хүчтэй бөмбөгдөж , газраар хүнд зэвсэгтэй дайрахаар хөдөлж эхэлжээ.