Монголбанк нэг грамм алтыг 99336 төгрөгөөр авч байна
2018 оны Novemberын 13

Төв банкны нэрлэсэн ханшаар нэг грамм алт 99336 төгрөг байна. Энэ сарын эхний 10 хоногт тогтмол 100 мянган төгрөг байсан алтны үнэ өнөөдөр дээрх үнэд хүрчээ. Энэ онд төв банк 22 тонн алт худалдан авах зорилт тавьсан. Ингэснээр гадаад валютын албан нөөцийг 700-800 сая ам.доллараар нэмэгдүүлэх юм.

Алт тушаалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд оны эхний 10 сарын байдлаар 17.7 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс гурван хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн сард иргэд, аж ахуйн нэгжүүд  3.4 тонн алт тушаажээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага