“Сайн эр”-ийг ийнхүү хөрвүүлжээ
2018 оны Novemberын 15

Өвөрмонголын Хөлөнбуйр хотын Шинэ Барга хошууны Цагаан өргөө овогт Нарс хэмээх малчин бүсгүй “Сайн эр”-ийг ийнхүү хөрвүүлжээ.

САЙН ЭР

Цаг наргүй, нүүр нүдгүй шавхуурдах
Тас няс хийсэн цасан шуурган дундуур
Цантсан морьтой, хөдсөн дээлтэй нэгэн эр
Цавчих янзгүй цахилж явна…
Муухан эр бол эмээл дээрээ тэс хөлдөж
Мунгинан төөрч хэгдэс болоод үгдэрч мэдэх…

Алс хязгаарт аянгын дуу тасхийж
Аадрын хур галав юүлэх шиг бөмбөрдөнө…
Асгарсан харанхуй дундуур нэгэн морьтон
Ажиг сэжиггүйхэн ергүүлж явна…
Тааруухан эр бол тачигнасан бороонд шалба нидрүүлж
Тасхийсэн аянганд тархи нь доргиод муужирч мэдэх…

Ганц шувуу ч далавчаа дэвэж үл зориглох
Гал шиг дүрэлзсэн гаргуун хурц наранд
Гандсан дээлтэй, шандсан хүлэгтэй нэгэн эр
Галбын говиор галигуулж явна…
Гавихгүй эр бол газрын холд усгүй хатаж
Гангийн халуунд нэвт цохиулаад “гашилж” мэдэх…

Сүмэн өвс халиурсан эзгүй хээр талд
Шүд араагаа хурцалсан сүрэг чонон дундуур
Сүлд хийморьтой, олз омогтой нэгэн морьтон
Сүртэй бараатайхан шогшуулж явна…
Ядруухан эр бол янгиан дээрээ яс гацаж
Явган цөлөөс аврал эрэн аймсаж мэдэх…

Тэнгэрт ёлтойх ч эрхэсгүй түнэр харанхуй шөнөөр
Тийрэн гүйдэл ёрлосон зэлүүд шарил дундуур
Тэнэсэн сум шиг, сунасан чоно шиг нэгэн морьтон
Чимээ амиагүйхэн хатируулж явна…
Унхиагүй эр бол уйтан харцандаа хүйтэн зэтгэр босгож
Ус нь шавхраад, сүнс нь зайлаад элийрч мэдэх…

Б.ОЙДОВ

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага