Зарим төрлийн хоол хүнс хүний биед хар тамхи шиг нөлөөлж, донтуулдаг
2018 оны Novemberын 16

Зарим төрлийн хоол хүнс хүний биед хар тамхи шиг нөлөөлж, донтуулдаг тухай АНУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Хүн оюун санаа, бие махбодын хувьд эдгээр хүнснээс хамааралтай болдог гэнэ. Хүний биед мансууруулах бодис шиг нөлөө үзүүлдэг, донтуулах үйлчилгээтэй хүнсний талаарх мэдээллийг хүргэж байна.

ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН ХҮНИЙГ ДОНТУУЛДАГ

Гурил, гурилан бүтээгдэхүүн нь понтуулах шинж чанартайг АНУ-ын Коннектикут коллежийн эрдэмтэн Жеми Конохан судалгаагаар баталжээ. Туршилтын хулганад давсны уусмал, кокайн, морфин тарьж, “Орео” жигнэмэг болон будааны бялуу тавьсан торонд оруулжээ. Гэтэл жигнэмэг идсэн хулгануудын үйлдэл яг л хар тамхи тариулсан мэт болж хөөрөлд автсан байна. Судлаачид жигнэмэг идсэн хулганаас уургийн шинжилгээ авахад тархины аз жаргалын төв нь кокайн тарьсан үеийнхээс илүү ихээр ажиллаж байсныг тогтоожээ.

УЛААНБУУДАЙ БИЕ МАХБОДЫН АМИН ХҮЧЛИЙН ХОЛБООСЫГ ГЭМТЭЭДЭГ

Улаанбуудай бол хэний ч анзаардаггүй донтуулагч хунс юм. Бидний хэрэглэж буй улаанбуудай нь эрүүл хүнс биш бөгөөд генийн инженерчлэлийн 50 жилийн туршилтын үр дун юм. Улаанбуудайнд агуулдаг цардуул бие махбодын амин хучлуүдийн холбоосыг тасалж, тархины рецепторт дахин хэрэглэх, донтох мэдрэмж төрүүлдэг. Сайхан үнэр, амттай, талх нарийн боов, бялуу донтуулагч нь морфины тунг хэтрүүлсэн эсвэл героины эмчилгээний үед ашигладаг налоксень шиг аюултай гэнэ. Түүнчлэн хавдар, таргалалт, зүрх судасны өвчлөл зэрэг хэд хэдэн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл болдог.

МАХ ГИПОКСАНТИН АГУУЛДАГ БАЙНА

Уургийн эх сурвалж болсон мах нь гипоксантин агуулдаг бөгөөд энэ нь кофеин шиг сэргээгч мэдрэмж төрүүлдэг байна. Хуучирсан мах илүү их гипоксантин агуулдаг аж. Мөн донтуулах бодис болох гуанилик, иносиник хүчил маханд агуулагддаг. Тэдгээр бодис нь гипоксантинтай адил үйлчилгээтэй аж.

ЗАЙРМАГ ХҮҮХДИЙН ТАРХИНД НӨЛӨӨЛДӨГ

Зайрмаг нь хар тамхи шиг тархины нэг хэсгийг сэргээдэг байна. Орегоны судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Кайл Бургер, Эрик Стис нарын судалгаагаар зайрмаг хүний тархинд нөлөөлдгийг тогтоожээ. Тэд өсвөр насны 151 хүүхдийн тархины үйл ажиллагааг судлахдаа өдөр бүр зайрмаг идүүлсэн байна. Сонирхолтой нь, зайрмаг идэхээс өмнө хүүхдүүдийн тархины үйл ажиллагаа хар тамхинд донтсон хүнийх шиг болж байгааг судлаачид ажиглажээ.

ТҮРГЭН ХООЛОНД ДОНТОХ НЬ БЯСЛАГААС ҮҮДЭЛТЭЙ

Хүмүүс түргэн хоолонд дурлах болсон шалтгааныг бяслагтай холбон тайлбарлажээ. Учир нь, бяслагт опиатын молекулууд болон касоморфин агуулдаг. Касоморфин нь хүний биед орж, казейн хэмээх бодис болон задардаг. Казейн нь тархины мэдрэхүйд героин, морфин шиг нөлөө үзүүлдэг байна. Бяслаг үйлдвэрлэгчид үүнийг сайн мэддэг боловч борлуулалтад нь сөргөөр нөлөөлдөг учраас тайлбар бичдэггүй аж.

ЭЛСЭН ЧИХЭР КОКАЙНТАЙ АДИЛХАН НӨЛӨӨТЭЙ

Кливландын технологийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар элсэн чихэр нь хүний биед яг кокайн шиг нөлөөлдгийг илрүүлжээ. Кокайн, элсэн чихэр нь хүний биед агуулагдах допамайны түвшинг нэмэгдүүлдэг байна. Элсэн чихэрт дурлагсад идэхээ зогсроход кокайн хэрэглэгчидтэй адилхан шинж тэмдэг илэрдэг. Доктор Жеймс Николантониогийн хийсэн судалгаагаар элсэн чихэр нь кокайнаас илүү донтуулдаг аж. Кокайнд донтсон хулганад элсэн чихрийг амтлуулсны дараа тухайн хулгана шууд кокайнаа больж, элсэн чихрийг сонгосон байна. Гэхдээ Эдинбургийн их сургуулийн судлаачдын судалгаагаар элсэн чихрийн донтолт нь донтолт биш, дадал зуршлын шинжтэй хэмээн тодорхойлсон байдаг.

КОФЕ МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ АДИЛ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ

АНУ-д кофены хэрэглээ бусад улсаас өндөр байдаг. Америкчууд өдөрт дунджаар гурван аяга кофе уудаг бөгөөд үүнд бусад хийжүүлсэн ундаа, энергийн төрлийн ундааг тоооцоогүй аж. Кафейн агуулсан уух зүйлс нь допамайныг түвшинг нэмэгдүүлж, мансууруулах бодистой адил үйлчилгээ үзүүлдэг.

ХИЙЖҮҮЛСЭН УНДАА ХҮНИЙ МЭДРЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ УДААШРУУЛДАГ

“Пепси”, “Кока Кола” гэх мэт хийжүүлсэн ундаа кафейн агуулдаг нь үнэн. Хэрвээ та кофе уудаггуй мөртлөө кола уувал кафейны донтолтод өртөнө. Судлаачдын үзсэнээр америкчуудын 80 хувь нь өдөр бүр кафейн хэрэглэдэг ажээ. Кода ууснаар кафейн цусны урсгалд орж, тархины аденозин мэдрэхуй, мэдрэлийн үйл ажиллагааг удаашруулдаг гэнэ. Ингэснээр таны бие дэх адреналины түвшин нэмэгдэж, бодисын солилцооны хэвийн байдлыг эвддэг. Мөн хийжүүлсэн ундаа нь карамел будаг, фосфорын хүчил, элсэн чихэр, их хэмжээний фруктоз, эрдэнэ шишийн сироп агуулдаг нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг. 10 цайны халбага кока кола нь мөн хэмжээний фруктоз, эрдэнэ шишийн сироп агуулдаг учраас аажмаар чихрийн шижин өвчин үүсгэдэг. Карамел будаг, фосфорын хүчлүүд нь хорт хавдар үүсэх шалтгаан болдог. Хийжүүлсэн ундааны фосфорын хүчил нь ходоодыг шууд гэмтээдэггүй шалтгаан нь таны яснаас кальцын фосфатыг татан авч задалдагтай холбоотой. Гэхдээ хийжүүлсэн ундааг удаан хугацаанд хэрэглэвэл ясны хугарал, остеопороз зэрэг ясны эмгэг үүсгэх шалтгаан болдог.

“ЧИПС ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ” ГЭЖ БИЧИХИЙГ ХУУЛЬЧЛАВ

Чипс яг л бяслаг шиг хүний бие дэх допамайны түвшинг нэмэгдүүлдэг. Судлаач Тони Гоулдстон Лондоны Эзэн хааны коллежийн эрдэмтэдтэй хамтарч хийсэн судалгаагаараа сонирхолтой үр дүнд хүрчээ. Хүмүүс чипс, түргэн хоолны зурагт хуудсыг харах үед тархи нь яг л хар тамхи хэрэглэгч мэт, архичин хүн архины зураг харсан мэт сэтгэл нь хөдөлж байгааг илрүүлжээ. АНУ-ын Эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар чипсний уутанд “Чипс эрүүл мэндэд хортой” гэсэн бичиг наахыг хуульчилжээ. Шоколад, элсэн чихэр, теобромайн, энкаплин, какаоны төрлийн кафейн агуулдаг. Теобрамайн нь хүний судасны өргөжилт, зүрхний хэм, цусны даралт бууруулж, мансууруулах бодис шиг тайвшруулах мэдрэмжийг үүсгэдэг байна. Туршилтаар эрдэмтэд өлсгөлөн хулганыг “М&М” чихрээр хооллоход энкепалин шүүрэл нь ялгарч, тархинд нь мансуурсан мэдрэмж үүсчээ.

Х.Эрдэнэзаяа

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага