АСЕМ-ийн үеэр улсад 290.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хүмүүсийг шалгахыг шаардав
2018 оны Novemberын 16

“Цэгцрэх хөдөлгөөн” ТББ нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын улмаас цаг үеийн шаардлагаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд тус хөдөлгөөний тэргүүн П.Өлзийнаран, гишүүд Б.Ганзориг, Э.Хатантөмөр нар оролцов.

Тэдний хэвлэлийн бага хурал хийсэн шалтгаан нь АСЕМ-ын үеэр их хэмжээний мөнгө зарцуулж, дундаас нь мөнгө идэж ууж шамшигдуулсан тухайн үеийн эрх баригчдыг АТГ болон хууль хяналтын байгууллагаас шалгаж, гэм бурууг нь тогтоож, улсад учруулсан хохирлыг нь төлүүлэхийг, ард түмнийг улс эх орныг өр ширгүй болгохыг шаардаж, Ерөнхий прокурор, АТГ болон бусад байгууллагуудад шаардлага хүргүүлж байгаагаа дуулгав.
290,8 тэрбумын зөрчил илэрсний 79,2 тэрбумыг ямар ч тендергүйгээр ашигласан зөрчил байна.

Тус хөдөлгөөний тэргүүн П.Өлзийнаран “АСЕМ-ын уулзалтыг Монголд зохион байгуулсны үр дүн, ач холбогдлыг тооцож, дүгнээгүйгээр 395,7 тэрбум төгрөгийг хяналтгүй зарцуулсан байна. Энэ мөнгөний задаргааг Үндэсний аудитын газраас нэг бүрчлэн тодорхой гаргасан байгаа юм. Тухайлбал, эрх баригчид, албан тушаалтнууд Бондын өрийг төрөл бүрийн үлдэцгүй эдийн засгийн ач холбогдолгүй төсөл хөтөлбөрт өөрийн өртгөөс хэт өндөр өртгөөр зарцуулж зардлаас хувьдаа завшснаар ирсэн. Үүний нэг нь АСЕМ. Уг арга хэмжээтэй холбоотой 390 орчим тэрбум төгрөгийн зардал гарснаас 290,8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Аудитын газраас дүгнэлт гараад удаж байна. Үүнд хэн нэгнийг шалгасангүй, хариуцлага тооцсонгүй. Зөрчил нь эхнээсээ тодорхой, баримттай ил болгохоор тухайн үед эрх барьж байсан удирдлагууд олон нийтийн сүлжээ ашиглан “Хэлмэгдлээ, гүтгэлээ” гэх зэргээр мөрдөн байцаалт шалгалт, прокурорын байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөх, төлбөртэй жагсаал цуглаан зохион байгуулж цаг хожих аргаа хайж байна. Э.Бат-Үүл АСЕМ хийснээр бахархаж байна гэж ярьсан. Үнэндээ бол улсаа гутаасан мэдэгдэл гэж бодож байна. АСЕМ-аар сонгон шалгаруулалт байхгүй, гэрээ хийгээгүй худалдан авалт хийсэн зөрчлүүд олон байгаа юм. Тодруулбал, 290 тэрбумын зөрчил илэрсний 79,2 тэрбумыг ямар ч тендергүйгээр ашигласан зөрчил харагдаж байна. Тиймээс АСЕМ-тай холбоотой асуудлыг бид нар зүгээр орхихгүй. Илэрсэн гэмт хэргийн чанартай сэжиг бүхий үйлдлүүдийг хуулийн дагуу ард түмэнд ил тод нээлтэйгээр шалгаж хариуцлага хүлээлгэхийг шаардаж, холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж байна. Цаашид Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Бондуудын хөрөнгө мөнгө юунд зарцуулагдсан, ЖДҮХС-ийн мөнгөөр хэн дураараа дургисан талаар ил тод болгоно. Улсын өрийг барагдуулахын төлөө явна” гэв.

Ийм мэдээллийг ФБ найзуудаас ирүүлж байх юм

“АСЕМ”-ын үйл ажиллагаанд БНХАУ, БНСУ-ын Олон Улсын “Койка” байгууллагаас нийт 20.4 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн тусламжаар ирсэн бол Сингапур, Тайланд, Бельги улсад тусламжаар үнэ төлбөргүй сургалтад оролцсон, 1,8 тэрбум төгрөгийн мөнгөн болон бусад хэлбэрийн хандивыг иргэн, хуулийн этгээдээс хандивласан байдаг. Тухайлбал, БНХАУ-аас 17.9 тэрбум төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж бараа материал, БНСУ-аас 2.3 тэрбум төгрөгийн бараа материал хандивласан байна. Тэгвэл хандиваар ирсэн тоног төхөөрөмж, материалыг үр ашиггүй ашигласан, бүртгэлийг будлиантуулсан баримт аудитад олон байна. Ганц нэгээс нь дурьдахад БНХАУ-ын тусламжаар ирсэн дуу, орчуулгын “ТАIDEN” брэндийн тоног төхөөрөмжийг ГХЯ хүлээн авч акт үйлдэн, үнэлээгүйгээр “Нью Терравокс” ХХК-д өнөөг хүртэл түрээсээр ашиглуулсаар байна. “АСЕМ”-ын гэрээт няраваар ажилласан Д.Амгалан нь ТӨБЗГ-аас албан ёсны тогтоол шийдвэр гараагүй байхад зочид буудлын 475 иж бүрдэл /стандарт өрөөний 241, люкс өрөөний 206, ерөнхийлөгчийн өрөөний 28/ тавилгуудыг “АСЕМ”-ын түнш зочид буудлууд болон хувь хүн, компанид 1.1 тэрбум төгрөгөөр, 670 ш албан тасалгааны тавилга эд хогшлыг 102.2 сая төгрөгөөр зочид буудлын 103 ком тавилгыг 233.8 сая төгрөгөөр, албаны зориулалттай нийт 4784ш тавилга, тоног төхөөрөмжийг нийт 34 төсвийн болон ТӨҮГ-уудад үнэ төлбөргүй шилжүүлсэн зэрэг нь хууль зөрчсөн байна. 

2 thoughts on “АСЕМ-ийн үеэр улсад 290.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хүмүүсийг шалгахыг шаардав

  1. Anonymous

    tged buruu yum ni haana bnaa.23 terbum zartsuulaad iim ih yumavsan bn sh dee.chi mongol hugjih gehleer shees chini goojood bn uu?2012 onoos hoish Bat-Uuliin ued uB hot hot shig bolloo.MAH buzarlaagui bol udiid bid saihan bolchih bailaa.cham shig baasnuud gai bolood

  2. Anonymous

    naad tavilga-uudiig chini bugdiig ni huvi hun bish turiin baiguulagad unegui shiljuulsen .turiin baiguulgada oney-eer zarah baisan u?chi uhchiihsen ats mini hujaagiin sheesee zailaaraa

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага