56 насандаа гэрээсээ чемоданаа чирээд гарсан эгч
2018 оны Novemberын 17

Хүн нэг л амьдарна гэж мэддэг мөртлөө л шийдвэр гаргаж чадахгүй явсаар өтөлдөг дөө хөөрхий тэгээд зүрхэн дэхь нууцаа бодсоор л өөрөө өөртэйгээ зөрчилдсөөр л энэ хорвоогоос явдаг байх даа. Миний нэг танил эгч одоо 60 настай тэр эгч 4 жилийн өмнө гэнэт амьдралдаа шийдвэр гаргаж 60 хүрэхээсээ өмнө өөрийн хүссэн амьдралаараа амьдарна гээд 56 насандаа гэрээсээ чемоданаа чирээд гарсан билээ.
Би насаараа хүний төлөө амьдарсан, одоо өөрийнхөөрөө амьдарна гээд гадаадаар 4 жил ажил хийж амьдарч яваад гэртээ харьсан даа .Тэгээд тэр эгч хэлэхдээ би арай л оройтож ухаарч арай л оройтож шийдвэр гаргаж,ядаж 10 жилийн өмнө байсан бол хэмээн инээж билээ.Гэхдээ л тэр эмэгтэй өөрийнхөө зүрх сэтгэл , тархийг 40 жил би хуурах гэж оролдсон даанч хэзээ ч надад захирагддаггүй тархийг л хуурах л хэцүү байлаа тэр миний хайрын мэдрэмжийг нэг минут секундэд мартуулж чадаагүй юм даа гэж билээ .Хүнээс бол бүхнийг нууж нууцалж болноо харин өөрөөсөө өөрийгөө хуурна гэж хэзээ ч байдаггүй юм байна гэж 60 настай эгч хэлж байна.Эгч гадаадад хүмүүс яаж ажиллаж амьдардаг яг бүгдийг үзсэн гэнэ.


Түрээсийн байранд хорин хэдтэй охидуудтай байраа хуваан хөлслөн амьдарч,тэд нарыг даган айл цэвэрлэж , гал тогоонд ажиллаж тогоочийнхоо хэлсэн үгийг ойлгохгүй төмс аваад ир гэснийг нь буруу ойлгож байцаа аваачиж өгч өөдөөсөө байцаагаар шидүүлэн будилж ,усан үзэмны талбайд ажиллаж , бас болоогүй амралтын өдрөөрөө охидыг даган паркид очин пиво ууцгааж, бүжгэнд орж бүжиглээд автобус унаа зогсож алхаж хүртэл харьж байсан түүхтэй гэнэ лээ.Энэ бүхэн нь түүнд аз жаргал,баяр баясал эрч хүч энерги өгсөн бөгөөд тэр очиж амьдарч буй хотод нь нэгэн цагт оюутан ахуй насандаа хайрлан дурлаж ,хөтлөлцөн гүйж явсан дурлалт хүн нь суурин амьдарч байсан бөгөөд түүнийхээ дуу хоолойг нь сонсон баярлаж, хажууханд минь байгаа шүү дээ гээд бодоход л асар их сэтгэлийн жаргалыг мэдэрч баярлан догдолсон түүний 60 нас ……….


Олон жилийн өмнө дурлалт залуу нь сэхээтэн , дипломат хүний хүүхэд байсан бөгөөд гэр бүлийн эсэргүүцэл хоёр өөр давхаргын хүүхдүүд хоорондоо сууж болохгүй гэсэн бичигдээгүй хуулийн дагуу (орчин үед бол баян ядуу хүний хүүхдүүд )хоёр зүрх өөрсдийн биш бусдын хүслээр хоёр тийшээ салж хэн хэн нь сэтгэлийн шархтай үлдсэн түүхтэй юм байна лээ.Гэвч амьдрал баян юм тэр сөрж чадсан хийж буй ажил нь ч түүнд огт хэцүү биш санагдаж, баяр баясал тайгаар өглөөг угтаж, сар бүр Монгол гэр лүүгээ руу мөнгө өгч явуулж, бас болоогүй ээ байрныхаа охидтойгоо өрөөгөө цэвэрлсэнгүй, гал тогоогоо хоол хийчхээд цэвэрлэсэнгүй гэж хөөрхөн хөөрхөн маргаан үүсгэж, хотоор хэл ус мэдэхгүй төөрч будлиж ,автобус унаанд хоцрохгүй хэмээн залуу хүн шиг гүйж харайж гадаадад амьдардаг хүн бүрийн үзсэн амьдралыг биеэр үзэж халуун цэг дээр нь туучиж гарсан 60 нас..
Хэн бүхний зориг нь хүрэхгүй алхмыг хийж чадсан аз жаргалыг амсаж чадсан, сэтгэлээ хайраар услуулж, зүрхэндээ цэцэг ургуулж нар гийлгэж, гашуун хатуу амьдралын үнэнийг өөрийн биеэр зориг гарган сөрч чадсан 60 нас…


Одоо би алзахгүй ээ хорин насаар залуужаад ирлээ өдөр бүр хүсч бодож мөрөөдөж байсан бүхнээ үзлээ эгээ л өөрийгөө 60 хүрч байгаа гэдгээ мартах шахаад ирлээ ,маш их аз жаргалтай байна шинээр төрсөн юм шиг л байна би цэнэг аваад ирлээ ,би том хаус ,том машинаас биш эд хөрөнгө мөнгө төгрөгөөс биш би хүний зүрхнээс, хүний харцнаас,хүний хайраас ,хүний дуу хоолой энэрэл нигүүлслээс зүрх минь баярлан догдолж, хүний сэтгэлийн сайханд хоргодож эгээ л 18 настай болчихсон юм шиг л дүүлэн нисмээр сэтгэл минь хөөрч , гарт баригддаггүй тэр аз жаргалыг тархиараа оюун ухаан ,бодлоороо бүх эд эсээрээ мэдэрчхээд ирлээ гэж нүдэнд нь оч гийж царайд нь нар мандаж инээмсэглэлд нь баяр хөөр мэдрэгдсэн тэр гайхамшигт эмэгтэйн зориг зүрх сэтгэлийн хатыг биширч билээ. Ганцхан л үг одоо болтол надад бодогдож байна.ХҮН ӨӨРИЙГӨӨ Л ХУУРЧ ЧАДДАГГҮЙ..Ганцхан хүн хайраас л ундаалж ,хайраас цэцэглэдэг (бодит амьдралаас сэдэвлэн бичлээ)Зохиогч Б.Ш.М

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага