“Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ын төслийг танилцуулж байна
2018 оны Novemberын 19

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд 2018 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.14 дэх заалтын дагуу “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ын төслийг боловсруулан олон нийтээр хэлэлцүүлж байна. Журмын төсөлтэй танилцах бол дараах холбоос дээр дарна уу.

2.2.6 Гүйлгээтэй холбоотой эрсдэл (үүнд харилцагчийн гүйлгээний болон
байршуулж байгаа хөрөнгийн хэмжээ, гүйлгээний давтамж болон санхүү, бизнесийн
харилцаа тогтоосноос хойш өнгөрсөн хугацаа, гүйлгээний утга, хэмжээ хэвийн бусаар
өөрчлөгдсөн эсхүл өндөр эрсдэлтэй улсаас хийгдсэн, дамжсан зэргийг анхаарна).
2.3 Эрсдэлийн үнэлгээ болон түүнтэй холбоотой мэдээллийг тухай бүр
шинэчилэн баримтжуулж, хадгалах бөгөөд хянан шалгагч шаардсан үед гаргаж өгөхөд
бэлэн байлгана.
2.4 МҮЭ нь өөрт учирч болох МУТС эрсдэлийн үнэлгээний үр дүнд
тулгуурлан тухайн эрсдэлийг удирдах, бууруулахад чиглэсэн оновчтой арга хэмжээг
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын
хөтөлбөр, бодлого, журамд тусгана. Өндөр эрсдэлтэй тохиолдолд эрсдэлийг удирдах
болон бууруулах нэмэлт арга хэмжээг авна.
2.5 МҮЭ нь энэ журмын 2.2-т дурдсан эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан дор
дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх замаар эрсдэлийг удирдана:
2.5.1 харилцагч, эцсийн өмчлөгч, хүлээн авагч этгээд болон гүйлгээний
талаар нэмэлт мэдээлэл гаргуулан авна;
2.5.2 харилцагч болон гүйлгээний эрсдэлийн хувийн хэргийг бүрдүүлнэ
(хувийн хэрэг нь харилцагч (болон эцсийн өмчлөгч байгаа бол түүний) талаар
хангалттай мэдээллийг агуулахын зэрэгцээ харилцагчийн МҮЭ-тэй үүсгэсэн санхүү,
бизнесийн харилцааны мөн чанар зорилго, шаардлагатай тохиолдолд хөрөнгө, орлогын
эх үүсвэрийн талаарх мэдээллийг агуулсан байна);
2.5.3 өндөр эрсдэлтэй гэж үзсэн харилцагч, бүтээгдэхүүн үйлчилгээ,
тэдгээрийг харилцагчид хүргэх арга хэлбэр болон газарзүйн байрлалтай уялдуулан
харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ;
2.5.4 бага эрсдэлтэй гэж үзсэн харилцагч, бүтээгдэхүүн үйлчилгээ,
тэдгээрийг харилцагчид хүргэх арга хэлбэр болон газар зүйн байрлалтай уялдуулан
харилцагчийг таньж мэдэх хялбаршуулсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ;
2.5.5 харилцагчтай үүсгэсэн санхүү, бизнесийн харилцаа болон гүйлгээг
харилцагчийн хувийн хэрэг болон харилцагчийн талаарх холбогдох мэдээлэл,
шаардлагатай бол хөрөнгө орлогын эх үүсвэрийн талаарх мэдээлэлтэй нийцэж байгаа
эсэхэд байнгын хяналт тавих бөгөөд үүнийг дотоод хяналтын хөтөлбөрт тусгана.
2.5.6 Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн
мэдээллийн алба болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай
хуулийн 19.1 дэх хэсэгт заасан бусад эрх бүхий байгууллагаас баталсан заавар,
зөвлөмжийг дагаж мөрдөнө;
2.6 Энэ журмын 2.1-д заасны дагуу эрсдэлийн үнэлгээ хийхдээ Мөнгө угаах
болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.8 дахь хэсэг болон 6
дугаар зүйлд заасан өндөр эрсдэлтэй бизнесийн харилцаа, гүйлгээг хянаж, доод тал нь
дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ:
2.6.1 Харилцагчийн эрсдэлийн хүчин зүйлс;
2.6.1.1 энгийн бус нөхцөлд үүсгэсэн бизнесийн харилцаа;
2.6.1.2 оршин суугч бус харилцагч;
2.6.1.3 харилцагч нь хуулийн этгээд эсхүл хөрөнгийг удирдах хэлцлийн
дагуу хөрөнгийг хариуцаж байгаа этгээд;
3
2.6.1.4 харилцагч нь нэрлэсэн хувьцаа эзэмшигчтэй, дамжуулах хувьцаа
гаргадаг хуулийн этгээд эсхүл ойлгоход төвөгтэй өмчлөлийн хэлбэртэй
хуулийн этгээдийн нэг хэсэг бол
2.6.2 Газар зүйн байршил, бүс нутгийн эрсдэлийн хүчин зүйлс:
2.6.2.1 Найдвартай эх сурвалжаас гаргасан баримт бичиг болон Харилцан
үнэлгээний тайланд МУТС-тэй тэмцэх тогтолцоо нь хангалтгүй гэж
тодорхойлогдсон улс орнууд;
2.6.2.2 санхүүгийн хориг арга хэмжээ, хязгаарлалт болон ижил төстэй арга
хэмжээнд орсон улс орнууд;
2.6.2.3 Найдвартай эх сурвалжаас авлига хээл хахууль болон бусад гэмт
хэргийн үзүүлэлт өндөртэй гэж тодорхойлогдсон улс орнууд;
2.6.2.4 Найдвартай эх сурвалжаас тухайн улс орон эсхүл бүс нутаг нь
терроризмыг санхүүжүүлдэг, террорист үйл ажиллагаанд дэмжлэг
үзүүлдэг эсхүл террорист бүлэглэл үйл ажиллагаа явуулдаг гэж
тодорхойлогдсон улс орнууд;
2.6.3 Бүтээгдэхүүн, үйлчилгээ, гүйлгээ болон харилцагчид хүргэх арга,
хэлбэрээс хамаарах эрсдэлийн хүчин зүйлс:
2.6.3.1 хувийн болон тусгай банкны үйлчилгээ;
2.6.3.2 нууцалсан, тодорхойгүй гүйлгээ болон бэлэн мөнгөний гүйлгээ;
2.6.3.3 зайнаас үүсгэсэн бизнесийн харилцаа болон хийсэн гүйлгээ;
2.6.3.4 үл мэдэгдэх эсхүл хамааралгүй гуравдагч этгээдээс хийгдсэн
төлбөр тооцоо болон бусад гүйлгээ.
2.7 МҮЭ-ийн бизнестэй холбогдох бусад эрсдэлийн хүчин зүйлсийг
тодорхойлохдоо энэ журмын 2 дугаар зүйлд заасан эрсдэлийн үнэлгээ, бусад Үндэсний
эрсдэлийн үнэлгээг харгалзан үзнэ.
ГУРАВ. ХАРИЛЦАГЧИЙГ ТАНЬЖ МЭДЭХ
3.1 МҮЭ нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай
хуульд заасан Харилцагчийг таньж мэдэх (цаашид ХТМ гэх) шаардлагагыг зохистой
хэрэгжүүлэх зорилгоор харилцагчийг тодорхойлох, харилцагчийн мэдээллийг
баталгаажуулах үйл ажиллагааг Хүснэгт 1-3-т заасан шаардлагын дагуу хийнэ. Энэ нь
МҮЭ-ийн харилцагч, эцсийн өмчлөгч, харилцагчийн бизнесийн үр шим хүртэгч этгээд,
эсхүл харилцагч нь хуулийн этгээд эсхүл хөрөнгийг удирдах хэлцлийн дагуу хөрөнгийг
хариуцаж байгаа бол түүнийг өмчилдөг, удирддаг эсхүл үр шим хүртэгч этгээдийг
тодорхойлох, мэдээллийг баталгаажуулах зорилготой юм. Харилцагч нь олон шатлалтай
өмчийн бүтэцтэй бол эцсийн өмчлөгч эсхүл удирдлагыг тодорхойлох хүртэл өмчлөлийн
шатлал тус бүр дэх этгээдийг тодорхойлж, мэдээллийг нь баталгаажуулах шаардлагатай.

Та “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-д өгөх саналаа davaakhuu@mongolbank.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага