Монгол Улсыг Америкийн талбар болгож болохгүй, гуравдагч хөршийн талбар болгож болохгүй.
2018 оны Novemberын 23

Х.ТЭМҮҮЖИН: Шинэ МАНАН үүсчихээд байна шүү дээ. Өмнө нь Ц.Элбэгдорж, М.Энхболд гэдэг хоёр хүний МАНАН байсан бол өнөөдөр У.Хүрэлсүх, Х.Баттулга гэдэг хоёр хүний МАНАН болж хувирсан.

-Тэгвэл ямар ашиг сонирхол энэ хоёр хүнийг нэгтгээд байна вэ?

-Нэгдүгээрт: уул уурхайтай холбоотой их мөнгөний ашиг сонирхол байгаа байх.

Хоёрдугаарт: хоёр хөршийн маань бодлого өөрчлөгдчихлөө л дөө. Энэ бодлогын өөрчлөлт ойрын 10-15 жилдээ хадгалагдах байх. Хятад улс Америктай худалдааны дайн хийх байдлаар, Орос улс бас Европын улс орнуудтай хориг арга хэмжээнд орчихлоо. Дэлхийтэй зөрчилдөж байгаа зөрчилдөөн нь хоёр хөршид маань илүү ойрхон байх хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Ингэхийн тулд дунд нь байгаа Монгол Улсыг Америкийн талбар болгож болохгүй, гуравдагч хөршийн талбар болгож болохгүй. Хоёр хөршийг тоглоомыг зөрчихгүй, үг дүүгүй хүлээн зөвшөөрч байх ёстой гэдэг геополитик биднийг нөмрөөд ороод ирлээ. Энэ нөмрөлт хэнээр дамжиж орж ирж байгааг бид бүгдээрээ харж байна.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын түншлэл үүнийг маш хурдан бодитой болгоно. Ийм замын зураг зурагдчихсан, түүн дээгүүр явж байгаа үйл явц тэнэг биш хүн болгонд тодорхой харагдаж байна. Өчигдөр, уржигдархан Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн дор ЗХЖШ-ыг авчирах алхмыг хийж байна. ЗХЖШ-д тушаал өгдөг байхын тулд ҮАБЗ мөдхөн цэрэг, армийн нэг хэсэг болох байх. ҮАБЗ-ийн дарга магадгүй генерал болох байх. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нь Онц байдлын штабын дарга болж хувирах байх л даа

4 thoughts on “Монгол Улсыг Америкийн талбар болгож болохгүй, гуравдагч хөршийн талбар болгож болохгүй.

  1. donj

    Temuujin zov ontsgaar haraad baih shig baina. Bi mon iimerhuu talaas ni bodoj yavdag negen. MANAN gaas shine torson manan dotorhi hort bodis ni havigui ih bogood gadagshlahdaa mash hahir, hatuu, niigmen hortoi l bolood baina gej bodood baigaa shuu. Erhemuud yum l bol bi ingej harj baina geh yum suuliin ued daldiig haragch olshirson bolood ter uu?minii met ni harah gehiig ongots gadna helberiig hardag, bodno geheer hunii helsen yarisniig ergetsuulen bodood negtgen dugnehiig oroldohiig l heleed bodood baigaa yum.

  2. Batmonh

    Uls ornoo bodson hen ci uls vimej sandarah harahiig hvsehgvi harin tor zasag ni uls orniihoo ireedvi bodoh bolson.Aliin bolgon tulga toorson hervvl hiiseer bh wm be?,shiidemgvi arga hemjee abah heregtei toriin tomor nvvr haacib.Ene uls ireedvid bidnii hvleelgej ogoh talbar,oron jai waj hvleelgej ogoh odoo bidnii hariuclaga wm,

  3. бүгд адилхан зөв ойлгожээ

    Хүрэлсүх үнэн тэнэг, удирдах ямар ч ухаан байхгүй хүн гэдэг нь батлагдсан. Х.Баттулгын хорон санаархалд тархиа угаалгаад нийлж МАНАН үүсгээд, ЗГ-аа 2 хуваагаад, Намаа 2 хуваагаад, ИХ-г 2 хуваагаад, одоо ард түмнээ 2 хувааж иргэний дайн өдөөж төрийг гартаа авч төрийн эргэлт хийх гэж муйхарлаж бн шүү дээ. Ард түмэн чамаар төрөө тоглуулахгүй ээ.

  4. ZOCHIN.

    Huulich Temuujin bolon ,Hodolmoriin nam baiguulj baigaa ediin zasagch saihan ohid huvguudiin tsag ni irseen ed nar toroo tushiltsej,uls ornoo hogjuuleechee. Ta nartaa itgej baina.Amjilt husie.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага