Н. Цэлмүүн зөвхөн гишүүнчлэлийн карт бүхий тансаг зэрэглэлийн “lounge” нээжээ
2018 оны Decemberын 3

Олны хөлөөс зайдуу, зөвхөн гишүүнчлэлийн карттай хүмүүст л үйлчилдэг газрууд Улаанбаатарын хаа нэгтээ мэр сэр нээгдэж байна. Харин сая “МАК”-ийн Н. Цэлмүүний ээлж ирж, lounge нээсэн байх юм. Дотоод засал чимэглэлийг нь харваас нүнжиг илтгэсэн байх агаад нэг үгээр хэлбэл тансаг зэрэглэлийнх.

Одоохондоо үйл ажиллагаагаа жигдрүүлээгүй бөгөөд эхний ээлжинд ойр дотныхондоо хийсэн ажлаа танилцуулж, хүлээн авалт зохион байгуулсан байна. Даан ч энэ өдөр “Гоёл”, “Онц дүмд” –ийн 2-р цувралын хаалтын ажиллагаанд олны танил эрхмүүд үзэгдээгүй нь ийм учиртай байж. Хавар амаржсан гэхэд Н. Цэлмүүн ч хурдан тэнхэрч, шуурхайлан ажилдаа орсон байна шүү. Бизнесээ “базаад” зогсохгүй Big Bang хамтлагийн гишүүн Seung Ri-тэй бизнес уулзалт хийсэн шигээ хэрэн хэсч яваа харагдсан. Хийх ажил толгтойтой үснээс их байна гэдэг шиг хүүхдээ гаргачихаад 2 жил гэртээ суудаг ээжүүд шиг байна ч гэж юу байх вэ. Бизнес эрхэлдэг эмэгтэйд хайран хугацаа байлгүй.

 

Эх сурвалж: “Соронз” сэтгүүл

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага