Хумсаа гоёх дуртай бүсгүйчүүдийн анхааралд
2018 оны Decemberын 5

Уншигч охид бүсгүйчүүд та бүхэн PAMY NAIL ART   маникюрт үйлчлүүлсэнээр хумсны талаар арчилгаа зөвлөгөө болон хумсны витаминжуулалтыг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Мөн удахгүй болох шинэ жилийн баярыг тохиолдуулан урт цагаар ажиллаж \10:00-00:00\ та бүхнийхээ хүссэн будалт, хумс, сүүлийн үед тренд болж буй 3D наалт, Daimond шигтээ зэрэг төрөл бүрийн гоёлуудаар хумсаа гоёж болно. Нэгэн таатай мэдээг дуулгахад тус маникюр бүх үйлчилгэндээ 20%-ын хямдрал зарлажээ. Хаямдрал энэ оныг дуустал үргэлжлэх нь.

Хаяг: Модны2-ын автобусны буудлын арын “ЗАЯА” үсчин дотор байрлаж байна. 

Утас: 80142466

Хумс нь эмэгтэй хүний гоо сайхны хувьд нэрийн хуудас нь болдог. Тиймээс ч эмэгтэй хүн бүр гоё сайхан хумстай болохыг хүсдэг.

Эрүүл хумс өнгөгүй, толигор, бөх бат байдаг.

Хугарамтгай хумсанд тэжээл хэрэгтэй. Хамгийн хялбар арга бол хумсан дээрээ нимбэгний шүүс дусааж, шингээх арга байдаг. Мөн гэрийн нөхцөлд хусны тос бэлдэж болох юм. Yүний тулд танд 30 гр зуун настын шүүс, 30 гр оливын тос, хоолны халбагаар 2-3 цөцгий эсвэл зөөхий хэрэг болно. Цөцгий эсвэл зөөхийнд зуун настын шүүсийг хийж, дээрээс нь оливын тосоо хийгээд сайтар хутгана. Бэлэн болсонбэлдмэлийг хумс болон хумсны эргэн тойронд түрхэнэ. Бэлдмэлээ хөргөгчинд хадгалах хэрэгтэйг мартаж болохгүй.

Гэмтэлтэй хумсыг хэрхэн эмчлэх вэ? Хугарамтгай хумстай бол өндөгний уураг илүү хэрэглэ. А,В,С,Е амин дэм, кальци, төмөр, хүхэр дутагдсан байж болно. Хумс арчилгааны бүтээгдэхүүнүүд хэрэглэ.

Сонирхолтой статистик

•    Амьдралынхаа туршид бид 4 м орчим хумсыг авч хаядаг гэвэл та итгэх үү?
•    Гарын хумс хөлийн хумснаас 0.5 дахин хурдан ургадаг гэнэ.
•    Хумс хоногт 0.15 мм-ийн хурдтай ургадаг бөгөөд гарын хумс 3 сар тутамд, хөлийнх 4.5 сар тутамд шинэчлэгдэн төлждөг байна.
•    Хүйтний улирлаас илүү дулааны улиралд хумс илүү эрчимтэй ургадаг ажээ.
•    Түүнчлэн, эмэгтэй хүний хумс амьдралынх нь туршид 5200 орчим удаа солигдож, нөхөн төлжсөн байдаг гэнэ

 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага