УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮХС-аас зээл авсан асуудал шалгагдаж байна
2018 оны Decemberын 6

АТГ хэвлэлийн хурал хийх үеэрээ “УИХ гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан асуудал шалгагдаж байна. Энэ хүний хамаарал бүхий этгээдүүдийг ч шалгаж байна. Түүнээс биш гишүүд, улс төрчдийн ар гэрийнхнийг байцаагаад, цагдан хорьсон зүйл байхгүй. Мөн ар гэрийнхнийг нь албадан барьсан ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлж байна” хэмээсэн юм. УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнэ ЖДҮ-ийн зээлтэй нэр холбогдоод ирэнгүүт өөрийгөө хамгаалах зорилгоор худал мэдээлэл хийв үү, эсвэл байнга ийм худал зүйл ярьж явдаг хүн үү гэдэгт олон нийт эргэлзэж байна.

УИХ-ы гишүүн Л.Оюун-Эрдэнэ “М.Энхболд гэдэг хүнийг хамгаалах гэж, МАНАН гэх бүлэглэлийн томилгоо нурах гээд байгаа учраас өчигдрөөс бөөнөөрөө ажиллаж эхэлж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа эхэлж байна” гэсэн сүржин мэдээллийг өчигдөр хийсэн билээ. Үүний УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий прокурор болон ТЕГ, АТГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “МАНАН-гийн гэх бүлэглэлийн тоглоом нурах гээд байгаа тул хууль, хяналтын байгууллагууд М.Энхболдыг хамгаалахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж, гишүүдийг дуудаж, Засгийн газрыг хамгаалбал хэрэгт холбогдуулж шалгана гэсэн мэдэгдэл хийсэн. Дээрх мэдэгдэл үнэн эсэх, УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулсан эсэх талаар шалгаж, хариу ирүүлнэ үү. Мөн олон нийтэд илтэд буруу мэдээлэл хүрсэн бол залруулж, албан ёсны мэдэгдэл хийнэ үү” гэсэн байна. Үүний хариуд ЦЕГ-аас хариу бичиг ирсэн бөгөөд “УИХ-ын гишүүдийн гэр бүл болон тэдгээртэй хамаарал бүхий иргэнийг баривчлах ямар нэгэн ажиллагаа явуулаагүй болохыг танилцуулъя” гэжээ.

2 thoughts on “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮХС-аас зээл авсан асуудал шалгагдаж байна

  1. donj

    heleegui yu.Oyun-Erden l boloos toroos mongo shuugaagui baij gene dee. turuu urgasan chihnees suuld urgasan ever urtaa gej ene dee. Ed nar erh medeltei boloh yum bol ulun nudtei olsoglon hodoodtoi tul ongorgui shuuna daa. Durtai bol shuluuldaa. bur horontoi sanhuugiin argaar davhar davhar shulaad ogno doo

  2. donj

    harj baina uu?! Battulga terguutei Hurelsuh orlogchtoi mongo huulegch,hudalch hulgaichuudiin buel hergee ilrehees uhetlee aij eldev stuu taraah,shudraga negnee gutaan doromjloh geh met zusen zuileer avirlj ul moroo ballah chadval hoon heleltseh hugatsaag ni duusgaj hergiig haalgah gesen bashir arga .Ene bashir argad avtahgui baihiig zaluuchuudaas urialj baina.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага