Таканоива А.Баасандорж туслахаа зодож, “гэрийн хорио”-нд оржээ
2018 оны Decemberын 6

Японы сүмо бөхийн холбооноос маэгашира Таканоива А.Баасандорж туслах бөхөө зодсон хэрэгт холбогджээ.

Шибатаяма оякатагийн мэдээлснээр Таканоива өвлийн тойргийн барилдааны үеэр 24 настай туслах бөхөө “Хий гэсэн юмыг мартчихаад дандаа тайлбар тавьдаг” хэмээн энэ сарын 4-ний 23:00 цагийн үед 4-5 удаа цохиж, гэмтээсэн гэнэ.

Зодуулсан бөх Фүкүокад болж байсан тойргийн барилдаанд хоцорч ирэхэд нь холбооны албан тушаалтан учрыг асуухад зодуулснаа хэлснээр хэрэг илэрчээ.

 

Таканоива, Чиганоүра оякатагийн хамт Токиод ирж, сүмогийн холбоонд хэргийн талаар тайлбар хийхдээ туслахаа цохиж, зодсоноо хүлээн зөвшөөрч, уучлал гуйжээ.

Ингэснээр сүмогийн холбооноос Таканоиваг тойргийн барилдаанаас чөлөөлж, “гэрийн хорио” гэж хэлж болохоор шийтгэл оноосон байна.

Цаашдаа хохирогчийн мэдүүлгийг сонссоны дараа ямар шийтгэл оноохоо шийдэх гэнэ.

Өмнө нь тэрбээр их аварга Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулсан гэх маргаан үүсч, Д.Бямбадорж зодог тайлснаар өндөрлөсөн билээ.

source: sosa.mn

One thought on “Таканоива А.Баасандорж туслахаа зодож, “гэрийн хорио”-нд оржээ

  1. Anonymous

    uuduu hayasan chuluu uuriin tolgoi deer gej ene dee huurhii mini

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага