Дээлээ өмсөж гараад “ОРК” хэмээн хэлүүлсэн хүүгийн сэтгэгдэл
2018 оны Decemberын 6

Өнөөдөр хичээлдээ Дээл өмсөөд явлаа. Их санаа зовсон. Гэхдээ дээлэнд биш өөртөө. Хажуугаар зөрсөн хүмүүс ард үлдэхэд нь их л олон юм сонслоо
-Орк юм бэ? Гэлээ.
Монгол хүн монгол хувцасаа өмсөө л биз, монголчууд монгол байхаа болио юу?
-Нацагдорж шиг хачин юм гэж хэд хэдэн удаа сонслоо.
Тэр агуу их зохиолч хүнд дээл ямар сайхан харагддаг билээдээ, мөн өдийг хүртэл Д.Нацагдоржийн шүлгээр үлгэр дууриалал авж ухаан хүртэж байгаа мөртлөө намайг түүнтэй зүйрлэж түүнийг хачин сонингоор нь дуудах зөв гэж үү?


-Дүрдээ орчихож гэж сонслоо
Шилеф малгай өмсөөд монгол эрийн донж маягийг харуулах нь дүрдээ орсон хэрэг үү?Хэзээ бид хүссэн хувцасаа өмсөх вэ??
Дээл хэмээх өвөг дээдсээс минь өвлөгдөж ирсэн өв их эрдэнийг дээдлэх ёстой болохоос биш дооглох учиргүй
Эцэст нь хүн л юм бол, тэр тусмаа монгол хүн л бол өвөг дээдсээ шүт хүндлэ. Тэгвэл Ирээдүйд үр удам тань хүн байж чадвал, тэр тусмаа монголоороо байж чадвал таныг өвөг дээдсээ хэмээн шүтнэ. Тэдэнд Европ Америк зүйлсийг өвлүүлж үлдээхийн хүсэхгүй байгаа биздээ

Монгол үндэсний хувцас нь олон зуун жилийг дамжсан баялаг түүхтэй билээ. Энэ хувцас нь монголчуудын амьдралын хэв маягийг мэдэхэд тусалдаг. Үндэсний хувцас нь тухайн хүрээлэн буй орчин, талаар морь унан давхих, гэрт байхад эсвэл баяр наадамд бүжиглэхээс хамааран өөр өөр байдаг. Уур амьсгал, орчин нөхцөл, жилийн улирлаас хамааран үндэсний хувцас нь олон төрөл байдаг. Зуны улиралд монголчууд тэрлэг, хавар, намрын улиралд хөвөнтэй дээл эсвэл хурган дээл, өвлийн улиралд хонины арьсаар хийсэн цагаан нэхий дээл өмсдөг.

Монгол үндэстний хувцас нь нөмрөгтэй төстэй ба ямар нэгэн халаасгүй байдаг. Дулаахан байлгахын тулд бүсээр бүсэлдэг байна. Бүсэлсэн бүсэндээ чухал хэрэгцээтэй хэт хутганы уут, хамрын тамхи, гаансны уут гэх мэт зүйлсийг тогтоон биедээ авч явдаг. Нүүдэлчид манчуурдаа хурц хутга, савх, шүдний чигчлүүр, хямсаа зэргийг багтаасан байдаг билээ. Тэд дээрх зүйлсээ хийхдээ үнэт метал болон чулуугаар чимэглэн хийдэг байна.

Тухайн өмссөн хувцсаар нь эзнийг нь тодорхойлох боломжтой. Эмэгтэй хүний өмсгөл нь гэрлэсэн эсэхийг нь илтгэдэг байна. Эртний хүмүүсийн хувьд тэдгээрийн өмсгөл нь ёс заншлыг нь энгийн хувцас байжээ. Хожим нь энэ өмсгөлөө хээ угалз, үнэт эдлэлээр чимэглэн илүү гоёмсог болгож эхэлсэн. Эдгээр хувцасны хээ угалз, гоёл чимэглэл нь эртний соёл уламжлалтайгаа салшгүй холбоотой байдаг. Эрт үед монголчуудын хувцас ихэвчлэн бор, хар хөх өнгөтэй байжээ. Монголчууд голдуу ташуу болон дөрвөлжин энгэртэй дээл өмсдөг. Монголчууд дээл хувцсаа боловсруулсан арьс, ноосон даавуу, ангийн үс, хөвөн даавуу зэрэг материалаар хийдаг ба үнэт эдлэл, хээ угалз, алт мөнгө, шүр сувд ба эрдэнийн чулуугаар чимэглэдэг. Монголын бүх үндэстэн ястнууд нь өөр өөрийн гэсэн толгойн гоёлтой (тоорцог, юүдэн, зарантай г.м) ба энэ үеэс эхлэн олон төрлийн малгай болон гутал төрөл бүрээр хөгжсөөр ирсэн юм. Оёдолчин дээлийг хийхдээ захыг цавуудаж, дээлний их биеийг эсгээд хөвөн тавиад хавж оёдог.

 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага