Арчаагүй, мэдрэмжгүй хүнтэй битгий дотнос, битгий ханил
2018 оны Decemberын 6

Аяндаа болнодоо хүн өөрчлөгдөнө гэж итгэж явсаар хайран чиг цаг хугацаа , цаг хугацаанд элэгдэх ,зүрх, сэтгэлийн гоморхол дэндүү харуусалтай шүү. Хүн бүр өөр байж болох ч өөрчлөгддөггүй юм. Арчаагүй хүн бусдыг хайрлах , ойлгох, хүндлэх гэж мэдэхгүй , тэд өөрийгөө л хайрлуулж, халамжлуулахыг хүсдэг, хайрлаж, халамжлах тусам даврана. Хардана, тэдэнд гэгээлэг, хүнлэг, юмыг өргөн цараар авч үзэх ухамсар дутуу байдаг.
Муу хүнээс үлдсэн хөрөнгө “ИТГЭЛГҮЙ,СЭТГЭЛГҮЙ, МУУ САНААТАЙ БОЛОХ “, хүний сайн сайхан чанарыг сороод , сөрөг бодол дурсамж л үлдээчихдэг. Хүн хамгийн удаан хамт байгаа хүндээ л уусдаг, тиймээс ханиа зөв сонгох хэрэгтэй. Дурласан үед нүд харалган, сэтгэл дураараа болдог бол. Алдах үед нүд нээгдэж, сэтгэл хаагддаг .

Эр, эм л болохоос бид адилхан л хүн, уйлах, инээх, гомдох, баярлах минь ижилхэн тийм болохоор тэгш эрхтэй байх хэрэгтэй, хүний эрхийг хөндөж, эр ,эмийн ялгаа гаргах сэтгэхүйтэй хүн бол хэзээ ч сайн түшиг болохгүй тийм мэдрэмж илрэх л юм бол шууд холдох хэрэгтэй, тэгэхгүй бол насаараа л боол шиг амьдрана. Хүн энэ орчлонд жаргах гэж ирдэг болохоос зовж, хорвоогийн сайхан бүхнээс харц дутуу мэдрэх гэж ирдэггүй.
Манайхны нийтлэг алдаа АНХ ТАНИЛЦАХДАА Л ТЭР ХҮНЭЭС ГАРАХ АЛДААГ ОЛЖ ХАРААГҮЙ ХАРСАН Ч ЗА ЯАХАВ АХИЖ ИНГЭХГҮЙ БАЙЛГҮЙДЭЭ гэж уучлан өнгөрөөхөөс эхэлдэг. Энэ нь явсаар эцэс сүүлд нь өмнөхөөс нь тэс өөр дүр төрхийг нэгэндээ нааж, хоёр бие холдож, сэмэрсэн сэтгэл бороошиход хүргэдэг. АМЬДРАЛ ЯМАР Ч БАЙЖ БОЛНО, ГЭХДЭЭ ХЭЗЭЭ Ч ХЭН НЭГЭНДЭЭ ХОВ ХҮРГЭЖ, УРУУЛ ЧИЙГЛЭСЭН ШИГ байдаггүй юм.
ТИЙМЭЭС
Өнгөрсөндөө баригдалгүй түүнээс авсан хатуужил, сургамжиндаа түшиглэн өөрийгөө дайчин болгох л бидний жинхэнэ үүрэг юм . Тэрнээс биш би ийм амьдрал ,тийм зовлон, яг ийм алдаа хийсэн гээд бусдыгаа буруутгаж, өөрийгөө булшлаад явж болохгүй.

УХААРАГ ГЭЖ АЛДАА ГАРДАГ
УРАГШИЛАГ ГЭЖ СУРГАМЖ ҮЛДДЭГ

One thought on “Арчаагүй, мэдрэмжгүй хүнтэй битгий дотнос, битгий ханил

  1. donj

    yag unen dee. Archaagui hiree medehgui shunaltan Battulga,Hurelsuh,Oyun-Erdene Ayursaihan naraas hol yavah humuus shuu deer Menget shar bas mon shuu

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага