• Шинэ мэдээ
  • Эрэлттэй
Урдаа хаалгатай автомат угаалгын машиныг цэвэрлэх, арчлах арга

Урдаа хаалгатай автомат угаалгын машиныг цэвэрлэх, арчлах арга

2019-12-02
Бөртэ Чоно-2019 наадмын шилдэг тамирчнаар С.Батцэцэг тодров

Бөртэ Чоно-2019 наадмын шилдэг тамирчнаар С.Батцэцэг тодров

2019-12-14
АНУ-ын Сангийн яамны терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд сайд Маршал Билингслиг хүлээн авч уулзав

АНУ-ын Сангийн яамны терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд сайд Маршал Билингслиг хүлээн авч уулзав

2019-12-14
Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

2019-12-14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2019-12-14
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

2019-12-13
Шинэ жилийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна

Шинэ жилийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна

2019-12-13
Хөхний сүү өвчин үүсгэгч бичил биетүүдийг устгах чадвартай байдаг

Хөхний сүү өвчин үүсгэгч бичил биетүүдийг устгах чадвартай байдаг

2019-12-13
Өвлийн улиралд малгайгүй явснаас үүдэх эрсдэлүүд!!!

Өвлийн улиралд малгайгүй явснаас үүдэх эрсдэлүүд!!!

2019-12-13
З.Баянсэлэнгийг батлан даалтад гаргажээ

З.Баянсэлэнгийг батлан даалтад гаргажээ

2019-12-13
Гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна

Гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна

2019-12-13
“Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо!” киноныхны сонирхолтой түүх

“Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо!” киноныхны сонирхолтой түүх

2019-12-13
Жүдочид Чиндаогаас 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ

Жүдочид Чиндаогаас 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ

2019-12-13
  • Тусгаар Монгол Улсын иргэн танд хандаж захидал илгээлээ. Та хариу илгээнэ үү!!!
Даваа, 12 сар 16, 2019
Тусгаар Монголын мэдээ |
  • Нүүр
  • Нийгэм улс төр
    • Орон нутаг
    • Ашигт малтмал
  • Эдийн засаг
  • Технологи
  • Зөвлөгөө
  • Ярилцлага
  • Соёл урлаг
Олдсонгүй
Бүгдийг үзэх
Тусгаар Монголын мэдээ |
Олдсонгүй
Бүгдийг үзэх

Урдаа хаалгатай автомат угаалгын машиныг цэвэрлэх, арчлах арга

Нийтэлсэн: gerlee
2019-12-02
Ангилал: Зөвлөгөө
2
Урдаа хаалгатай автомат угаалгын машиныг цэвэрлэх, арчлах арга
Share on FacebookShare on Twitter

Угаалгын машин цэвэрлэх, элдэв үнэр танараас нь салгах тухай хэд хэдэн зөвлөгөө. Дараах алхмуудыг хэрэгжүүлж байх юм бол угаалгын машин өөрийн гэсэн хачин жигтэй хөгц, бохирдлын муухай үнэртэй болж, тэр нь бүр угаасан хувцсанд шингэцэн гарч ирэхгүй, эдэлгээ удаантай, цэвэрхэн, сайхан, үнэргүй байх бололцоотой юм байна.

1. Шингэн бок ашиглахын оронд хуурай бок ашиглах. Бокыг хэтрүүлэн хийхгүй байх.
2. Шингэн хувцас зөөлрүүлэгч (fabric softener)-ийн оронд цагаан цуу (vinegar) ашигла. Хөгц, эвгүй үнэр үүсэхээс сэргийлнэ, мөн алчуур зэргийг гоё хөвсийлгөж өгнө.
3. Угаалгын машин зогсонгуут нь урд хаалгыг онгойлгож, чийглэг агаарыг гадагшлуулж, хувцсыг даруй ав. Угаасан хувцсаа угаалгын машин дотроо удааж огт болохгүй.
4. Угаалгын дараа хаалгыг онгорхой орхиж угаалгын машины дотор талыг (tub) сайн хатааж байх.
5. Хувцсаа угааж дууссаны дараа хаалганы резинэн жийргэвчийг (gasket) цагаан цуу, савантай халуун ус зэргээр сойз, порлон гэх мэтийг ашиглан цэвэрлэх. Эцэст нь хув хуурай алчуураар арчиж хуурай болгоно, хаалгыг онгорхой орхиж бүрэн хатаах. Мөн цагаан цуунд норгосон алчуурыг жийргэвчийн бохирдол ихтэй хуниасанд хавчуулж 15-20 мин байлгаад цэвэрлэж болно. Маш их бохирдолтой, хөгцөрсөн gasket-ийг авч цайруулагч бодис, содатай усанд хонуулаад цэвэрлэх.
6. Угаалга бүрийн дараа угаалгын машины хаалга, цонхыг цагаан цуутай усаар шүршиж арчиж цэвэрлэх. Ус тогтдог цонхны доод хэсгийг бүр сайн угаах.
7. Бок хийдэг tray-ийг авч мөн цагаан цуу ашиглан сойздон цэвэрлэж болно. Бүх хэсгээр нь салгаад бүрэн хатаах. Tray ордог slot-ийг мөн сайн цэвэрлэж, хатаана.
8. Угаалгын машинаа 2 7 хоногт 1 удаа, эсвэл сард 1 удаа ч юмуу угааж байх. Автомат угаалгын машин угаадаг зориулалтын бодисыг авч цэвэрлэхийн оронд илүү натурал, бага зардалтай: цагаан цуу, сода, нимбэгийн хүчил гэх мэт бодисуудаар цэвэрлэх нь адилхан үр дүнг өгнө. Эдгээрийг янз бүрийн аргаар хольж цэвэрлэж болдог юм байна. a) 100гр нимбэгний хүчил (citric acid) +200гр сода (bicarbonated soda)-г бокний tray лүү хийхгүйгээр шууд хувцас хийдэг цэвэрлэх гэж байгаа tub хэсэг рүү цацаж хийнэ. Тэгээд угаалгын машины өөрийгөө цэвэрлэх mode дээр нь тавих. Хэрэв тийм функц байхгүй машин бол хамгийн өндөр температур (90-95C), хамгийн хүчтэй эргэж сэгсрэх дээр нь тавина. (Ихэнхдээ 2 цаг шахуу үргэлжлэхээр байдаг.) b) Эсвэл эхлээд 100-300гр сода tub рүү хийгээд цэвэрлэх функц дээр тавиад дууссаны дараа ахин 2 аяга цагаан цуу хийгээд цэвэрлэх функц дээр тавих. Нэг бол содаа бок хийдэг tray лүү, цагаан цуугаа tub рүү хийгээд цэвэрлэгээг хийж болно. Үүний дараа хаалга, резинэн жийргэвч, бок tray зэргийг дээрх аргуудаар цэвэрлэнэ. Эцэст нь угаалгын машины доод өнцөгт байдаг жижиг дөрвөлжин хаалгыг (panel) онгойлгоод нарийн tube-ийг татаж гарган таглааг нь авч сав тосон доторх усыг гарч дуустал хүлээх (ийм хоолой байдаг бол). Дараа нь эргэддэг цагаан таглааг эргэдэн авч угааж цэвэрлээд бүрэн хатаагаад буцааж хийх. Тэгээд хувцсаа хийдэг tub/drum-д бага зэргийн сода цацаж үлдээх. Уг алхам нь угаалгын машины бүрэн цэвэрлэгээ юм.

Share5196Tweet18Share7
Өмнөх мэдээ

Хоолой өвдөхөд энэ цэг дээрээ дарах эсвэл зүүгээр хатгаж цус гаргавал хурдан эдгэнэ

Дараагийн мэдээ

Хэнд ч хэлэлгүй нууцлах ёстой 10 нууц: хэрэв та эдгээрийг хүнд хэлбэл дараа нь харамсах болно!

Сэтгэгдэлтэй 2

  1. Оюун says:
    9 сар өмнө

    угаалийн машин вокоо дутуу аваад байна тэр юундаа байна

  2. Зочин says:
    2 сар өмнө

    гоё хэлжээ

Тусгаар Монголын мэдээ |

Copyright © 2019 Tusgaar.mn

  • Бидэнтэй холбогдох

Олдсонгүй
Бүгдийг үзэх
  • Нүүр
  • Нийгэм улс төр
    • Орон нутаг
    • Ашигт малтмал
  • Эдийн засаг
  • Технологи
  • Зөвлөгөө
  • Ярилцлага
  • Соёл урлаг

Copyright © 2019 Tusgaar.mn

Don`t copy text!