БАНКИРУУДЫН ХУЙВАЛДААН
2018 оны Januaryын 26

Оросын хүний мөсгүй бүх элитүүдийн хар өдөр ойрхон ирэв.

Оросын хүний мөсгүй бүх элитүүдийн хар өдөр ойртож байна. Энэ өдөр нь – Оросын төвд банкирууд, ууган олигархууд, дээд түвшний улстөрчдийн зассан аалзны үүрийн тухай Америкчууд дэлхийд мэдүүлэх тэр өдөр юм. Харамсалтай нь энэ үүрний тухай оросын телевизийн сувгууд, оросын сонингууд ярихгүй. Оросыг дээрэмчдийн хаант улс болгон харуулах, шинэ хориг арга хэмжээнүүдээр Путиныг сүрдүүлэх, Барууныг дэмжигч язгууртнуудыг ерөнхийлөгчийнх нь эсрэг хандуулах, 1991 оны тэр задралыг Орост дахин давтахыг оролдож буй дайсны телевизийн сувгууд, сонингууд бидэнд хэлэх нь тоогүй юм.

Үүрэн дэх аалзнууд хөдлөөд эхэлсэн байна. Тороо урж таслан, бие биенээ хазаж байна. Эд бол өөрийн ачтанаас, өөрсдийг нь халамжилж бойжуулсан төр улсаасаа урваж, түүнийг үхэл рүү түлхэж байгаа хүмүүс. Хуйвалдааны (болц) боловсорч байна: Эгийн тэнгист нууцаар хөвөх дарвуулт завин дээр оросын бизнесийн толгойлогчид тохиролцоцгоож, Москвагийн байшингуудыг бөмбөгдсөн тухай, Немцовын аллага, манай гадаад, дотоод бодлогын нууцын тухай өгүүлсэн матаас бичиг Гаагийн шүүхэд зориулан бичиж байна.

Энэ хуйвалдааны шинж тэмдэг банкир Авенийн илтгэлд илэрхий харагдав. Тэрээр, Оросын батлан хамгаалах – аж үйлдвэрлэлийн цогцолборт Альфа Банк зээл өгөх хүсэлгүй, учир нь ингэвэл Альфа Банкны оршин тогтноход заналхийлэх ОУ-ын хориг арга хэмжээнүүдэд хүргэх аюултай гэж мэдэгдэв.

Иймэрхүү санаатай боосон/шууд хорлон сүйтгэх ажиллагаанууд хийдэг гэдгээ оросын аль л хамгийн том банкууд, корпорациуд нэгэнт баталсан юм. Тэд Крымд байхаас татгалзсан, Крымийн бүтээн байгуулалтын төслүүдийг, Крымийн нийгмийн салбаруудыг санхүүжүүлэхийг хүсээгүй.

Березовский, Гусиниский, Ходорковский нарын сүйрлийн дараа Оросын банкирууд биеэ чимээгүйхэн авч явж байснаа, гэтэл энд дахин – улс орныг, улстөрийн бодлогыг, эмх цэгцийг, түүхийн өмнөх үүргүүдийг захиран удирдагчийн дүр эсгэн, харын хүч болж тайзан дээр (авансцен) ичгүүргүй гарч ирэв.

Банкирууд нь оросын капитализмын хамгийн харанхуйлсан хэсэг. Хэмжээ хэмгүй хүүгээрээ тэд аж үйлдвэрлэлийг боомилж, хөтөлбөрүүдийг унагааж, оросын үйлдвэрүүдийг зогсоход хүргэсэн. Харин одоо Авенийн мэдэгдлийн дараа , батлан хамгаалахын стратегийн чухал ач холбогдолтой хөтөлбөрүүд, тухайлбал “Борей” ангиллын шумбагч онгоц бүтээх, стратегийн бөмбөгдөгчүүдийг сайжруулах, цөмийн пуужингийн үйлдвэрлэлийг шинэчлэх хөтөлбөрүүдийг зогсоохоор заналхийлэв.

Банкууд зүгээр л санхүү, эдийн засаг эрхэлдэггүй – тэд нийгмийн онцгой бүлгийг бүтээдэг. 2011 онд цагаан туузаар өөрсдийгөө гоёод Болотный талбайд гарсан залуучууд бол банкууд, корпорациуд, зар сурталчилгааны товчоонууд, PR компаниудын бүтээгдэхүүн байлаа.
Эдгээр (банк, корпораци, зар суртчилгааны товчоонууд, PR компаниуд) улс үндэстнийхээ эсрэг /антинационалность/ амьдралын хэв маягт гүнзгий амташсан (тачаадсан) тасалгааны хүрэмнүүд /офисный планктон/ – Эх нутгаа банкны данс; хүн чанарыг – нийгмийн статус ; нэр төрийг – 2 мянган еврогийн үнэтэй, далайн чанадын лонх шампаснк гэж үздэг.

Банкууд оросын өнөөгийн нийгэмд задралын хорт соёлыг авчирсан. Тэдний офисс партин дээр нь петербургийн бохир үг хэллэгтнүүд хөөрөн дуулж, сатан реперүүд галзууруулж, хүн зодож алдаг, дүрэмгүй хаалттай тулаанууд болдог. Бали руу тэдэн дээр “ерөхийлөгчхөн” Ксения Собчак нисэж очно.

Оросын ард түмний тухай тэдний ойлголт, итгэл үнэмшлийг Пётр Авен шиг хүмүүс боловсруулан хэлбэржүүлсэн юм. Тэрээр өөрийн виннер ба лүүзерийн номлолыг түгээн сурталчилсан. Энэ онол нь: Оросын ард түмнийг үзэн яддаг, тэднийг мунхагаар нь холбож чимээгүй байлгадаг, харин томоохон хямрал үймээн бужигнааны үед машин дотроосоо эргэлзэх юмгүй пулемётоор шүршиж чадах болсон Оросын бизнесийнхний гэдэс дотор улам гүнзгийрэн боловсорсон.

(Пётр Авен. 1991-1992 онд Гадаад хэргийн орлогч сайд, дараа нь Ельцины ЗГ болох Гайдарын багт гадаадын эдийн засгийн харилцааг хариуцсан. 1993-онд «ФинПА» («Финансы Петра Авена») компаниа байгуулсан, хуучин ЗХУ-д өртэй Энэтхэг, Гана , … гэх мэт орнуудтай тооцоо хийх, өр авлагын асуудал тавих зорилготой компани байжээ. 1993 онд “Оросын сонголт” намын гишүүн, 1993-1994 онд “Альфа банк”-ны ерөнхийлөгч. Тэрээр одоо, LetterOne Holdings (Dea; Vimpelcom, 56,2%; Turkcell, 13,22%) гэх мэт хувьцаанууд эзэмшдэг. Альфа-банкинд -12,4% эзэмшдэг.
2016 оны 10 сард Италийн UniCredit нь «Альфа-банк» групт өөрийн Укрсоц¬банк ийг шилжүүлсэн гэнэ. Тэрэнд бас 20-р зууны эхэн үеийн оросын уран зургуудын хамгийн том цуглуулга бий гэнэ. Пётр Авен гээч нь 2015 оны 1-р сард Вашнигтон хотод, Вудро Вилсоны шагналыг Орос-Америкийн харилцааны хөгжилд оруулсан “гавъяагаараа” хүртжээ. Өвөө нь Латвийн мэргэн буудагч, хэлмэгдсэн Жанис Авен. Аав, Олег Ауэн, профессор, ЗХУ-ын ШУА-ийн гишүүн, компьютерын технологийн мэргэжилтэн, хагас латви, хагас орос. Эх нь еврей үндэстэн. Өөр олон тайлбар хэрэггүй биз дээ…-орч.)

Виннерүүд буюу ялагчид нь: үхлийн шарх авсан ЗХУ-аас түүний гэдэс дотрыг нь: үйлдвэрүүдийг, алмазын ордуудыг, нефть, хуурай болон далайн замууд, … асар их баялгийг нь амжилттай сорчлон шүүрсэн – капиталист жижиг бүлэг юм. Тэд, винерүүд, ялагчид, суперповерууд 45 оны Жуковын Ялалтыг ялсан, Лениний хувьсгалыг ялсан, Бас стахановчууд ба ГУЛАГ-ийн хоригдлуудыг ч ялсан, учир нь золгүй хоригдлуудын бүтээн бий болгосон өмчийг ч гэсэн тэд өвлөж авсан.

Лүүзерууд, ялагдагсад нь – үлдсэн бусад бүх хүмүүс. 1991 оны дараахь шинэ иргэншлийн босгоны гадна талд хаягдсан хүмүүс. Энэ ялагдагсад бол Та бид: ажилчид, тариачид, академичид, инженерүүд, зохиолчид, генералууд, 1945 оны Ялалтаа хамгаалж чадаагүй, ЗХУ-ын байгуулсан хэмжээлшгүй их баялгийг ямар ч тэмцэлгүйгээр өөрсдөө тэдэнд өгч, аз жаргалаа сүйтгэсэн бүх хүмүүс юм.

Одоо бол, эхэндээ ард түмнээрээ дараа нь тэдний цусаар нь тэжээгддэг элитүүд энэ дэлхий дээр Пушкиныг биш, Чайковскийг биш, Мусоргскийг ч биш, оронд нь урвагч банкууд, гаж театрууд, ялзрал гутаан доромжлолын философийг үйлдвэрлэж буй – “ялагч ба ялагдагчийн” философи нь эмгэнэлтэй бөгөөд зайлшгүй зөрчилдөөнийг бодитой болгож байна.

Тулалдаан зайлшгүй. Ерөнхийлөгч энэ бүх хугацаанд ард түмэн, язгууртнуудын хооронд тэнцвэрт байдлыг хангахыг, Орост сөргөөр нөлөөлж, өсөн нэмэгдсээр байгаа буй оюун санааны болон материаллаг тэгш бус байдлыг нөхөхийг оролдсон. Өнөөдөр тэнцвэрт байдлыг хадгалах нэгэнт боломжгүй болсон байна.

Ерөнхийлөгч зайлшгүй сонголт хийнэ: Банкууд уу, эсвэл орос Крым үү? Кудрины шүлсдсэн энхийг эрхэмлэх үзэл үү, эсвэл цөмийн пуужингийн хамгаалалтаа бэхжүүлэх үү. Телевизийн ялзарсан хөтөлбөрүүд үү, эс бөгөөс оросын суу билгүүдийг түгээн дэлгэрүүлэх үү? Сонголт зайлшгүй, басхүү үүнийг хэдийн хийчихсэн гэдэгт нь би найдаж байна. Крымийн гүүр эх газрын Оросыг Крымтэй холбоод зогсохгүй, оросын ирээдүй, оросын дэвжил, ирээдүйтэй холбож байгаа гэдэгт би итгэж байна.

(Алексе́й Леони́дович Ку́дрин. 2000-2011 онд Сангийн сайд. Сбербанкны стратегийн хорооны дарга, хяналтын зөвлөлийн орлогч дарга, Москвагийн хөрөнгийн биржийн хяналтын зөвлөлийн дарга. “Иргэний санаачлагын хороо “ ТББ ын дарга, Гайдарын форумын зохион байгуулах хорооны гишүүн. Гайдар гэдэг нь 91-92 оны Санхүү эдийн засгийн сайд. ОХУ-ын анхны тэргүүн шадар сайд… )

Ирж яваа зайлшгүй тулаанд бэлэн байхын тулд, бидний хүн нэг бүр стоицизмаар итгэл найдвараар дүүрэн байж, хорт муугаас татгалзаж, хайртай орос орноо хүндэтгэж байг. «Банкируудын хуйвалдаан » «генералуудын хуйвалдааныг» давтан санагдуулж байна. Сталин генералуудыг бут ниргэсэн шиг Путин банкируудыг бут ниргэг. Тэгсэн цагт ялалт ирэх болно.

(Стоицизм. филисофийн ойлголт: Зан заншилд нь жишгүүртэй, нөмрөн ирж буй соёлын сөрөг хандлагыг хуваалцахгүй байх, Хүн бүр дэлхий дээрх улсын иргэн байдаг шигээ тэнгэр эрхсийн иргэд. Ертөнцийн дүрэм бүх хүнд адил дэнцүү: чөлөөт хүмүүс ч, боолууд ч, грекүүд ч, тэнүүлчид ч, эрэгтэйд ч, эмэгтэйд ч адил гэж үздэг философийн чиглэл. Өнөөгийн ертөнцөд стоик байхын тулд: Өөрчлөх боломжгүй зүйл дээр – тайван амгалан, өөрчилж болох зүйл дээр – Эр зоригтой, нэгийг нөгөөгөөс үргэлж ялгаж чаддаг байхын тулд – Мэргэн ухаантай байх ёстой ажээ.-орч)

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага