Ирээдүйд чиглэн алсын хараатайгаар дахин хуваарилалт хийж байгаа
2018 оны 1 сарын 12

Дэлхийг нийтээр нь хамарсан санхүүгийн дэглэм (глобальный финансиализм) бол — капитализмын амь тавилт бөгөөд мөн посткапиталист ирээдүйд чиглэн алсын хараатайгаар дахин хуваарилалт хийж байгаа хэрэг юм.

Даяарчлалын талаархи олон үлгэр сарнин хийссэн хэдий ч түүнийг: нэгдүгээрт – зохион бүтээгдсэн төслийн үйл явц биш, харин обьектив үзэгдэл гэж үздэг, даяарчлалыг нэгдэл (интеграци) болон олон улсын хамтын ажиллагаатай (интернационализаци) хольж будилдаг; хоёрдугаарт – оролцогч бүх талуудын ашиг сонирхлыг харгалзан үзэхдээ илүү хурдан, бөгөөд шударга боломж даяарчлалд байгаа гэж боддог хүмүүс өнөөг хүртэл цөөнгүй байдаг юм. Харин даяарчлалынх нь эзэд, төлөөлөгчид нь өөрсдөө тэс өөр бодолтой байдаг.

Генри Киссинджерийн хэлснээр даяарчлал гэдэг бол – Америкийн ноёрхлыг тогтооход зориулсан шинэ нэр томъёо, энэ нь ч үнэн. Харин тив дамнасан металлургийн эзэнт гүрэн ABB-гийн эзэн Перси Барневик илүү тодорхойгоор ил тодоор :«Даяарчлалыг би, миний группын сонирхлын эрх чөлөө гэж тодорхойлж байна. Бид хаашаа хүснэ, тэр газраа хөрөнгө оруулах, хаана хүснэ, тэр газраа юмаа зарах эрх чөлөө гэж тодорхойлж байна, тиймээс нийгмийн нөхцлүүд, хөдөлмөрлөх хүчний эрхийн тал дээр хамгийн бага хязгаарлалтыг бид үзэж болно» гэж 1995 онд хэлсэн юм. Өөр үгээр хэлбэл, интернационалчлалаас (олон улсын хамтын ажиллагаанаас) гадна Даяарчлал гэж байна. Нэг талаас шинжлэх ухаан-технологийн (электроник, харилцаа холбооны хувьсгал) дэвшлийн ачаар, нөгөө талаас капитализм болон АНУ-ын давамгайлалтай тэнцүү өрсөлдөхүйц антикапитализм (капитализмын эсрэг) системийн нүүр болохынх нь хувьд ЗХУ-ыг устгасны үр дүнд дэлхийн хэмжээнд хамгийн хүчирхэг байх эрхийг /капитализм ба АНУ/ олж авч буй – тэр Даяарчлал.

Францын аугаа их социологич Пьер Бурдьегийн зөв байсан юм. Тэрээр: Даяарчлал бол ямар нэг объектив бодит байдал ч, тавилан ч биш. Харин эдийн засгийг улс, нийгмийн хяналтнаас чөлөөлж хяналтгүй хүч болгон хувиргахын тулд ухамсартайгаар нэвтрүүлж буй улстөрийн чиглэл юм гэж онцлон хэлсэн. Тиймээс даяарчлал нь тодорхой нэг ангийн ашиг сонирхолд нийцүүлэн, урьдчилан тодорхойлсон улстөр-эдийн засгийн нэгэн хэлбэр бөгөөд интеранционализмаас чанарын ялгаатай. Эдийн засгийн, тодорхой хэлбэл Санхүүгийн хувьд энд шинэ зүйлс орж ирсэн – санхүүгийн зах зээлийн даяарчлал, гүйлгээний капитал гэх мэт (транзакционный капитал).

Эдийн засгийн нарийвчилсан утгаар бол даяарчлал гэдэг нь – Бодит эдийн засагт ихээхэн хэмжээний санхүүгийн шимэгч виртуал загварыг/байгууламжийг/ босгох явдал юм. Энэ давхарга бүтэц нь бодит эдийн засагтай ямар ч хамааралгүй.

Бурдье даяарчлах үзэл санааг ДОХ-оор өвчлөхтэй зүйрлэсэн нь санаандгүй ч юм биш, ДОХ бол хүний дархлааны тогтолцоог устгадаг.

Би харин ингэж нэмж хэлнэ: Неолиберал санхүүгийн дэглэмийн даяарчлал нь – нэг талаас үхэхийнхээ өмнө улайран зүтгэж буй капитализмын амь тавилт. Нөгөө талаас, капитализмын “орох хаалган” дээрх анхны капитал хуримтлалынх нь толин тусгалт процесс. ( эхэнд, анхны үе шатын хамгийн эхэнд)
Эхний капиталистуудад хуримтлагдсан анхны хуримтлал чухамдаа, капитализмын эдийн засгийн системийг эдийн засгийн бус баазаар/суурь/ бий болгохын тулд сул дорой ертөнцийг дээрэмдэн тоносны үрээр бий болсон байдаг. (Англид хашаажилт, далайн дээрэм…гэх мэт.) Даяарчлал нь шинэ поскапиталист (капитализмын дараах) системийнхээ үндэс суурийг бодитоор бий болгохын тулд өнөөдөр мөн л сул доройг дээрэмдэж байна. Өөрөөр хэлбэл; ‘капитализмын мөхөл’ ба ‘посткапиталист ирээдүйд чиглэсэн дахин хуваарилалт’ нэгэн зэрэг болж байна гэсэн үг юм.

(Тайлбар: Шинэ цагийн эхэнд европт олон нийтийн эзэмшлийн газруудыг хүчингүй болгож эхлэв. 15-19 р зуунд Англид хашаажуулж дууссан. 15-16 р зуунд Англид даавууны үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжсэнээр, ноосны үнэ өсч, бэлчээр маш чухал болохын зэрэгтээ тариаланчдын газрыг хураан авч байв. Фермерт шилжүүлэн суурин болгож эхэлсэн. Далайн дээрэм бол бараг л хүн бүр мэднэ дээ, баатарлагаар сурталчилдаг биз дээ, барууны кинонууд дээр-орч)

Источник: zavtra.ru

(үргэлжлэл бий)

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага