Катыний хядлага бол Сталины хувийн өш хонзогнолын үйдэлтэй хийсэн
2018 оны Juneын 6

Катыний хядлага

1939 онд Орос, Герман 2 Польш улсыг хуваан эзэлж авсан бил ээ. Уг түрэмгийллийн үеэр Польшийн эрх баригчид 2 фронтод зэрэг байлдаж чадахгүйгээ ойлгон Оросуудтай тулалдахгүй байж зөвхөн зэвсгийг нь хураахыг оролдвол эсэргүүцэл үзүүлэхийг тушаасан байдаг. Уг булаан эзлэлтээр ойролцоогоор 250,0 мянган Польшийн цэрэг, цагдаа, тагнуулын ажилтнууд, улс төрийн зүтгэлтнүүд болон нэр нөлөө бүхий баян иргэд олзлогдон Орост хүргэгдсэн байна. Орос тухайн үед ийм олон олзны хүнийг тэжээж харгалзах зардлаа хэмнэж байлдагч, ахлагч болон энгийн иргэдийг сулласан бөгөөд 40,0 орчим энгийн иргэн, 25,0 орчим цэрэг цагдаагийн хүчний офицеруудыг авч үлдсэн байна. Ингээд дайн эхлэхийн өмнөхөн Оросын До яамны ардын комиссар Берия Сталинд олзонд үлдсэн эдгээр нөхдүүд бол “зөвлөлт засгийн эвлэршгүй бөгөөд засрашгүй дайснууд учраас” учраас тэднийг буудан хороохыг санал болгосон байна.

Намын төв хороо нь 1940 оны 3-р сарын 5-нд уг саналыг зөвшөөрснөөр № 794/Б дугаар бүхий тушаал гарган И. Сталина, К. Ворошилова, В. Молотова, А. Микояна болон Л.Берия нар баталснаар Польшийн олзлогдогчидийг буудан хороох ажиллагаа эхэлжээ. Уг ажиллагаа 1940 оны 4-р сараас 5-р сарын хооронд болсон бөгөөд архивын баримтаар уг хомроглон аллагын /геноцид/ үеэр 21857 хүнийг буудан хороосон хэмээдэг ажээ.

Уг аллагын талаар анх 1943 онд Смоленскийн Катынд зам тавьж байсан Германы Рудольф-Кристоф фон Герсдорф гэдэг офицер цогцоснуудыг олсныг зарласан бөгөөд анх эндээс Оросуудын аллагын хохирогчидыг олсон учраас уг үйл явдлыг Катынийн аллага хэмээн нэрлэдэг юм байна. Герман тэр даруйд нь комисс гарган 8 нийтийн булш олж уг аллагын хохирогчид болох 4243 Польш хүний цогцсыг ухаж гаргасан бөгөөд олсон бичиг баримтыг үндэслэн 70 орчим хувийх нь нэрсийг тогтоож Польшийн хотуудад зарласны дараа эргүүлэн оршуулжээ. Уг аллагаар Орост 14700 Польш цэргийн хоригдол, Укриан Белоруст хоригдож буй 11000 Дольш цэргийн хоригдлуудыг буудан хороомсон гэж үздэг.

Их өөрчлөлтийн үеэр / перестройки/ Орос болон Польш хамтарсан Катынийн ойн аллагыг мөрдөх ажлын хэсэг байгуулсан бөгөөд Польшийн зүгээс Оросын талын архивт хадгалагдаж буй нууц материалуудыг гаргаж тавихыг удаа дараа хүссэн боловч До яам татгалзсаар байжээ.

1990 оны 2-р сарын 22-нд Горбачёваас уг хэрэгтэй холбоотой материалуудыг яахыг асуусан захидал ирсэн бөгөөд уг захидалд “хэрэв уг материалууд олон нийтэд ил болбол Орос улс Польш офицеруудыг буудан хороосон явдалд буруутай нь тогтооно” хэмээсэн байжээ. 1990 оны 4-р сард Орос улс уг аллагын хэрэгт буруутайгаа хүлээж нууц материалуудаас зарим хэсгийг Польшийн талд хүлээлгэн өгсөн бөгөөд Борис Ельцин нууц материалыг хүлээж авснаас 8 сарын дараа 1992 оны 9-р сарын 22-нд 1 дугаартай дугтуй хэмээх нууц материалуудыг ил болгон олон нийтэд зарласан бөгөөд уг үйлдлийн талаар уучлал гуйсан байдаг байна.

Путин уг хэргийн талаар “Энэ бол Сталины хувийн өш хонзогнолын үйдэлтэ хийсэн хэрэг бөгөөд уг хэрэгт Берия болон тухайн үеийн нам төрийн удирдлагууд оролцсон” хэмээсэн бөгөөд Медьедеийн хүсэлтээр 1 дугаартай дугтуйг албан ёсоор 2010 оны 4-р сарын 25-нд “Росархива” сайтад нийтэлжээ. 2010 онд Орос улс албан ёсоор Катынийн хэрэг явдал бол Орос улс тэр тусмаа Сталин тэргүүтэй нам төрийн удирдлагууд Польшийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэдгийг хүлээсэн бол 2011 онд Орос улс уг хэргийг дахин хянахад туслалцаа үзүүлэхээ зарлажээ.

Уг хэргийг үйлдсэн хүмүүсээс нэг ч хүн өнөөг хүртэл үйлдсэн хэрэгтээ ял цааз аваагүй ажээ.

Жич:
Англид 2018 онд Лондон дахь Польшийн Засгийн газар болон Английн сэтгүүлч уг хэргийн үнэн мөнийг илчлэхийн тулд тэмцэж байгаа тухай хийсэн “The Last Witness” буюу Сүүлчийн гэрч хэмээх кино 2018 оны 5-р сарын 29-нд нээлтээ хийсэн байна.

Эх сурвалж:
https://ru.wikipedia.org/wiki/Катынский_расстрел
http://urokiistorii.ru/article/420
https://mn.wikipedia.org/wiki/Катыний_хядлага

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага