Монгол Улс ОХУ-тай илүү ойр дөт байхыг эрмэлзэх болсон
2018 оны Januaryын 17

”Хятад эхлээд Монголыг залгина” гэж Оросын ”Правда” сонинд бичжээ

АНУ, Их Британийн улс тер судлаачид түгшүүр зарлаж байна. Далайд гарцгүй Монгол Улс урьд өмнөхөөсөө ч илүү ноцтойгоор ОХУ болон БНХАУ-аас хамааралд орж болзошгүй юм. Тодруулбал, “Financial times” сонин Монгол Улс ОХУ-тай илүү ойр дөт байхыг эрмэлзэх болсон бөгөөд энэ нь Монгол Улсын Хятадын эдийн засгаас хэт хамааралтай байдлыг багасгана гэж тэд найдацгааж байгаа бололтой. Гэвч одоогоор Монголын экспортын 70 хувь нь зөвхөн БНХАУ руу чиглэж байгаа юм. Дашрамд дурдахад, энэ салбарт Хятад нь аль хэдийнээ Оросыг ямар ч эргэлзээгүйгээр давж гарсан. Бид өөрийн Алс дорнодын бүс нутгаа эзэнгүй орхисон байсан тэр үед Бээжин, Монголын хилийн ойролцоо нутагтаа хотууд байгуулж, дэд бүтцээ идэвхитэй хөгжүүлж байсан юм. Сэргээн босголт хөгжлийн Дэлхийн банкнаас Монголын төлөвлөгөөг шүүмжлэн тохь тух муутай, ихээхэн урт Оросын маршрутаар тээвэрлэх нь Хойд Хятадын илүү ойр боомтууд руу тээвэрлэхээс даруй гурав дахин их зардал шаардана гэжээ. Энэ бүхэн нь геополитикийн нэгэн чухал объект болох Монгол Улс руу дахин нэг удаа анхаарлаа хандуулах шаардлагатайг харуулж байгаа хэрэг юм.

Монгол Улс газар зүйн байршлаасаа шалтгаалан урт хугацааны турш Орос, Хятад хоёроос бүх талаар хамааралтай явж ирсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй юм. Энэ нь одоо ч үргэлжилсэн хэвээр байна. Учир нь олборлосон байгалийн баялагаа гадагш гаргахын тулд Монгол Улс нь Москва, Бээжин хоёртой зайлшгүй тохиролцох шаардлагатай юм. Европын тэн хагастай тэнцэх өргөн уудам газар нутагтай энэ улсад хүн ам нь маш сийрэг суурьшсан буюу ердөө л 2.8 сая оршин суугчидтай юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр нэг монгол хүнд 520 хятад хүн ноогдож байна гэсэн үг.

Улаанбаатарт ч Хятадын аварга луу нэг л өдөр Монголыг залгина гэсэн айдас оршсоор байна. Энэ айдас нь үндэслэлгүй зүйл биш юм. Өнөөдөр Бээжин Оросын газар нутагт дээр хэрэгжүүлж байсан илүүдэл ажиллах хүчээ илгээх тэр л тактикаа Монголд хэрэглэж байна. Үүнээс гадна Монголын эдийн засаг жил ирэх тусам Хятадаас хамааралтай болсоор байгаа юм. Сүүлийн үеийг хүртэл томоохон үйлдвэрүүд Оросын мэдэлд, дунд болон ялангуяа жижиг бизнесүүд бараг бүгд Хятадуудын удирдлага дор байна гэж үздэг байна. Үүний зэрэгцээ хоёр дахь нь буюу жижиг, дунд бизнес бүхэлдээ томоохон бизнес рүү ойртсоор байгааг хэлэх хэрэгтэй юм.

Зөвлөлт холбоот улс задарсаны дараагаар Монгол дахь Хятадын нөлөө огцом ихэссэн. 1990-ээд онд Хятадын капитал мянга мянган цагаачидтайгаа хамт орж ирсэн. Тиймээс өнөөдөр монголчууд Хятадын залгих аюулыг улам бүр ойлгох болж Өвөр Монголын хувь заяа давтагдахаас болгоомжлон Орост наалдахыг эрмэлзэж байгаа юм” гэжээ.

 

“Правда” сонины нийтлэгч
Сергей Балмасов

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага