Оффшор банкны диваажингууд жил бүр 500 тэрбум долларыг Гурав дахь ертөнцийн орнуудаас хулгайлах боломжийг олгож байдаг
2018 оны Julyын 31

Эдийн засгийн алуурчдын золиосууд

Оффшор банкны диваажингууд жил бүр 500 тэрбум долларыг Гурав дахь ертөнцийн орнуудаас хулгайлах боломжийг олгож байдаг. Энэ бохир мөнгөний урсгал дэлхийн элитүүдийн хувьд амин чухал зүйл нь болсон юм.

III Бүлэг

Бохир мөнгө: Оффшор банкнуудын үйл ажиллагааг дотроос нь харахад

Джон Кристенсен

(Би Джерси дээр өссөн ба энэ арлын байгальд, түүний эргүүд болон гайхамшигтай соёлын өвүүдэд нь дуртай…)

…ТАТВАРААС ЗАЙЛСХИЙДЭГ АРГА МЕХАНИЗМУУД

Корпорациудын төлөхөөс зайлсхийдэг татваруудын дийлэнх хэсэг нь худалдаанаас олж байгаа орлогуудыг нь дутуу үнэлснээс-mispricing-аас үүссэн байдаг. Манай олон үйлчлүүлэгчид татвар өндөртэй хуулийн орчноос transfert pricing-(трансферт үнэ бүрдэл) гэж нэрлэдэг тэр зүйлийг ашиглан, ашигаа хилийн чанад уруу гадагш нь гаргахад татварын диваажингуудыг ашиглаж байсан үндэстэн дамнасан компаниуд байлаа. Энэ схемээр нэг эзний хоёр гурван компани хоорондоо худалдаа хийж байдаг. Техникийн талаасаа трансферт үнэ бүрдэл бол хуулиар зөвшөөрөгдсөн зүйл. Учир нь дэлхийн худалдааны ихэнх хэсэг нь нэг компанийн өөр өөр салбарын хооронд явагдаж байдаг. Гэвч бодит байдал дээр трансферт үнэ бүрдлийг хөнддөг олон улсын конвенцууд үр дүн маш муутай байдгийн учир нь үндэстэн дамжсан нэг компанийн салбаруудын хооронд явагдаж байгаа худалдааны бараануудад зах зээлийн үнэ гэж байдаггүй.

Ийм маягаар компаниуд татварын диваажингууд дахь өөрсдийн салбаруудыг ашиглан импортондоо өссөн үнэ, экспортондоо бууруулсан үнэ тавьж байдаг. Ингэж өөрийн төлөх татваруудыг үлэмж хэмжээгээр бууруулдаг юм.
Мөн офшор салбаруудаа хөрөнгийн эрхийг урьдчилан бүрдүүлэхэд ашигладаг. Жишээлбэл, патентуудыг дараа нь асар их үнээр орон нутгийн компаниудад шилжүүлдэг.
Би Джерсид ажиллаж байхдаа (Jersey-Англи Францын дунд орших арал-татварын диваажин) яг энэ аргаар өөрсдийн хөрөнгийг офшор дансууд руу шилжүүлж байсан дэлхийн хэд хэдэн том банкнуудын, газрын тосны, байгалийн хийн, эмийн үйлдвэрлэлийн пүүс салбаруудтай таарч байсан юм. Манай зарим үйлчлүүлэгчид харьцангуй том биш бизнес эзэмшиж байсан ба тэдний олонхи нь хөгжиж буй улсуудад байрлаж байв.Тэд офшор компани байгуулж Джерсид re-invoicing гэдэг аргаар мөнгөө угааж байсан юм. Энэ арга нь бараануудыг татварын диваажинд байрлах гуравдагч талд худалдаж байгаа мэт харагдуулахад оршдог.
Дараа нь энэ “гуравдагч тал” эцсийн худалдан авагчид бараануудыг худалддаг. Бодит амьдрал дээр энэ бол татварын байгууллагуудыг будлиулах зорилготой заль мэх юм…

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага