Сири улс Иргэний хэмээгдэх энэ дайны өмнө ямар байв?
2018 оны Marchын 1

 Эдийн засаг нь ямар түвшинд байв? Товчхон ойлголт өгөхийг хичээв. 1960-аад оны үед Сири улс нь социалист чиг баримжаатай хөгжиж байж. За ингээд шинэ зууны гараанаас эхлээд нийгэм, эдийн засгийн бодлого өөрчлөгдсөн байна. 2001 онд Сири улсад хувийн банкийг хуульчилж өгсөн бөгөөд 2004 онд дөрвөн хувийн банк үйл ажиллагаагаа эхэлсэн байна. 2004 оны 8-р сард хөрөнгийн зах зээлийг бий болгох, хяналт тавих зорилгоор хороо /санхүүгийн зохицуулах хороо маягийн гэж ойлгож байна/ байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлжээ. Санхүүгийн салбарын шинэчлэлээс гадна Сирийн Засгийн газар түрээсийн болон татварын хуулиудад томоохон өөрчлөлт оруулж, өмчийн эрхтэй холбогдсон олон өөрчлөлтүүдийг хууль эрхзүйн хүрээнд хийжээ. 1980-аад оны эхээр Сирийн зүүн хэсэгт Дэйр- эз-Зор орчимд болон ойролцоо бүс нутгуудад хөнгөн цагаан, фосфат, газрын тосны ордууд олдсон байна. Энэхүү нээлт нь газрын тосыг экспортлох, газрын тос боловсруулах үйлдвэрүүд байгуулах боломжийг Сирид олгожээ. Сирийн нефтийн олборлолт нь өдөрт 379,000 баррельд хүрч байв. Сирийн нефтийн нөөцийн хэмжээ 2009 оны 1-р сард 2.5 тэрбум баррельд хүрсэн байна. Сири нь дараагийн арван жилийн эцсээр газрын тосны цэвэр экспортлогч болох, улмаар Сирийн эрчим хүчний салбарыг сэргээхэд ОХУ-аас эхлэн Европын холбоо гээд туслалцаа үзүүлж байж.

Дамаск дахь Al-Sharq банкны барилга 
ба Blue Tower Hotel зочид буудлын 
барилга.

Хэдий тиймч эдийн засгийн хямрал нүүрлэж байж. Эдийн засгийн либералчлал нь хөрөнгө мөнгөний тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж, Сирийн хувийн хэвшлийн цөөн тооны хүмүүсийг баяжихын зэрэгцээ дундаж хүн амын амьжиргааны түвшинг доройтуулж эхэлсэн байна. Инфляц өсөөд 2005 он гэхэд 2000 онтой харьцуулахад 120 хувьд хүрсэн өндөр инфляци нүүрлэсэн байна. Мөн гадаад өр ихтэй байсан байсанч ихэнхийг нь төлж барагдуулсан байна. 2004 оны 12-р сард Сири нь Польш улс 261.7 сая ам.долларын өрийг 27 сая доллараар төлөх тохиролцоонд хүрсэн бол 2005 оны 1-р сард Сири улс Сирийн өрийн дийлэнх болох ОХУ-д төлөх өрийн 80% -ийг төлсөн тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд ойролцоогоор 10.5 тэрбум евро буюу 13 тэрбум долларыг төлжээ.

Манай УИХ ЗГ Сирээс ялангуяа Башар Асадаас сурах юм их л байна даа/ Өрийн асуудлыг бол ер нь шийдсэн юм байна. Дэлхийн Банк 2004 оны 7-р сард Сири улсад эдийн засгийн 20 гаруй үйл ажиллагаа явуулахад 661 сая ам.доллар зарцуулсан тухай мэдээлсэн байна. Тухайн үед хөрөнгө оруулалтын аливаа төслүүд Сирийн банк санхүү болон эдийн засгийн олон салбаруудад идэвхтэй хэрэгжиж байсан байна. Хажуугаар нь бас дайн байлдаан энэ улсыг сулруулж байж. Тухайлбал : 1967 оны эхэнд Израйль Египеттэй зургаан өдөр дайтахад Сири Израйлын эсрэг оролцов. Дайн дуусахаас 48 цагийн өмнө Израйль Сирийн фронт руу анхаарч Голаны өндөрлөгийн 2/3 хэсгийг эзэлж авсан ба гал зогсоох шугам татсанаар Израиль эзэлж авсан хэсгээ өнөөдөр хүртэл хянаж байна. Олон улс Голаны өндөрлөгийн эзлэгдсэн хэсгийг Сирийн нутаг гэж үздэг. Хафез Асадыг 2000 онд нас барахад түүний хүү Башар Асад залган улсын ерөнхийлөгч болсон. Түүнийг төрийн тэргүүн болж байхад 2000 онд Сирийн араб-курдын хооронд мөргөлдөөн болж байв. Товчхондоо 2000 оноос хойш Сирийн ерөнхийлөгч болсон Башар Асадын үед Сири улсад нйигэм эдийн засаг, хууль эрх зүйн хүрээнд олон реформ хийгдэж байсаныг дээр дурдсан бөгөөд товчхондоо Сирийн эдийн засаг хэрхэн өсөж байсаныг /энэ миний дүгнэлт бөгөөд нэг хүнд ногдох ДНБ хэдий бага байсан ч хурдацтай өсөж байсаныг зургаас харна уу/ Зураг 1-т харуулав.

Зураг 1. Нэг хүнд ногдох ДНБ. /АНУ доллараар. Дэлхийн банкны мэдээ./ 
Зарим эх сурвалжид дайн эхлэхээс өмнө буюу 2010-2011 байдлаар 2800 доллар
 байсан гэж үздэг. 

/ 2011 он хүртэл тасралтгүй өсөж байсан эдийн засагтай улс ийнхүү 2011 онд Иргэний дайнтай золгов. Одоо Сирийн дайныг иргэний дайн гэж хэлэхэд тун хэцүү. Их гүрнүүд бараг л дуртай үедээ хилийг нь давж орж ирээд алж хядаад дураараа аашлаад л гараад явдаг болсон. Ялангуяа газрын тосны нөөцтэй Дэйр-Эз-Зор ын орчим дайн зогсох яагаа ч үгүй байна гээд хэлчихвэл буруутахгүй л байх. 1967 оноос эхлээд Израйль, Ливан гээд л олон дайн үзсэн, бас ч гэж ЗХУ -ын тэр үедээ муугүй гэгдэх зэвсэглэл бүхий Засгийн газрын армийг босогчид хэмээгчид /энд тэндээс жишээлбэл агуулахаас ч юм уу зэвсэг олзолсон гэгдэх энгийн иргэд? Ялангуяа хүнд зэвсэг техникийг мэргэжлийн цэргүүд л ажилуулах боломжтой/ маш хурдан түрсэн байдаг. Ямар ямар орнууд бас талууд оролцоод юу болоод, яагаад байгааг грүппийнхэн хангалттай мэдэх учир ингээд орхиё. Цааш нь үргэлжлүүлэх үү яахав айн …ккк Олон таамаг, дүгнэлтийг түр орхиод 2000 оноос хойш бий болсон дотоод гадаад нөхцөл байдал, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтэнд үндэслэн хэлэхэд Башар Асадад буруу өгөх бус харин ч дэмжмээр харагдаж байна. Эдийн засгийн Тэр хүнд үеүдэд тэр муугүй ерөнхийлөгч байсан нь харагдаж байна. Эцэст нь дайнгүй энх амгалан байна гэдэг л хамгийн чухал юм.

Зураг 3. Дайны өмнөх Сирийн Дэйр-Эз-Зор хот.

Одоогийн Дэйр-Эз-Зор хот

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага