Сэтгэлийн хүчтэй хүний 25 шинж
2017 оны 6 сарын 19

 

Та өөрийгөө сэтгэл зүйн хувьд хүчтэй, (хаттай) эсэхээ мэдье гэвэл ган шиг – сэтгэлийн хатын 25 шинж чанарыг өгүүлье.

(хэр хүчирхэг байна? Сэтгэлийн бөх, сэтгэлийн хүч бол
хамгийн хүчирхэг гэж бид үздэг дээ)

1. Та зөрчилдөхөөс зайлсхийдэг.

Үүний жинхэнэ шинж нь, Таныг хэн нэгэн өвтгөх тохиолд та түүнийг хариу өвтгөхөөс өмнө, тэдний байдлыг ойлгохыг оролддог.

Атгаг хар санаа хэзээ ч асуудлын шийдэл гарц болж чаддаггүй. Ийн хийснээр юунд ч хүрдэггүй. Гомдоосон тэр хүнийг үзэн ядахад цагаа үрж байснаас Та мартах, тэр явдлаас суралцахыг хичээдэг. Тэр ч байтугай, Таныг маш их хямраасан хүчин зүйлийн үед чч тайван байхыг сонгож, нөхцөл байдлыг эерүүгээр зохицуулдаг. Дуугаа өндөрсгөхийг сул доройн шинж гэж Та үздэг.

2. Та шүүдэггүй, бас атаархдаггүй.

Та эхний байр байдлыг бүрэн мэдэлгүйгээр, хатуу таамаглал хэзээ ч хийдэггүй. Танд дуулдсан, хэлж өгсөн сөрөг зүйлст итгэхээс зайлсхийдэг. Та мөн бусдын амжилтанд дургүйцдэггүй. Бусдын амжилтыг тэмдэглэн, талбарт чинь танаас илүү хүмүүс байгаад огтхон атаархдаггүй. Амжилт шургуу хөдөлмөрөөр ирдгийг та сайн мэддэг, өөрөө хүрье гэвэл ажиллах хэрэгтэйг мэддэг.

3. Та бусдаас туслалцаа авахад бэлэн байдаг.

Та биеэ ихэд бодох бардам зандаа хавчигддаггүй. Шаардлагатай бол тусламж гуйхаас огт эмээдэггүй. Бүхнийг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхдөө эрэглздэггүй, мэдэхийн тулд бусдаас туслалцаа авахад үргэлж бэлэн байдаг.

4. Шаардлагатай үед та уучлал эрдэг.

Та буруу зүйл хийсэн, хэлсэн бол уучлал гуйхаасаа ер ичдэггүй. Алдаагаа хүлээн зөвшөөрөхдөө айдаггүй, үр дагавар шийтгэлийг хүлээхээд бэлэн байдаг. Энэ нь таныг хариуцлагатай, шударга хүн болгодог.

5. Бусдын бодлыг сонсоход бэлэн.

Та янз бүрийн санаа бодлыг хөнгөхөн хүлээн авч чаддаг, таны эсрэгээр нь мэдэж байгаа тэр зүйл, өөр хүнд магадгүй үнэн зөв байж болох юм гэж итгэдэг учраас. Та олон янз байдлыг таатай хүлээн авч, хүн бүрийн хэлэхийг сонсоход бэлэн байдаг.

6. Та аминчхан биш.

Та бусдад туслахдаа дуртай. Хэн нэгэн хүнд, найздаа хариу харалгүй сайн зүйл хийдэг. Лаа өөр нэг лааг асаахдаа юугаа ч алддаггүйг гэдгийг та мэддэг.

7. Та хүн бүрт, үргэлж таалагдаж чадахгүй гэдгээ мэддэг.

Та сайн, ухаантай хүн мөн хэдий ч байнга хүн бүрийг аз жаргалтай байлгаж чадахгүйгээ мэддэг. Та цагаа өөртөө зарцуулах нь эргэн тойрныхоо хүмүүстэй сайн харьцаанд байхын нэгэн адил чухал гэдгийг мэддэг. Гэхдээ “таны төлөө” таны цагаас үрэх хэн нэгэнд “үгүй” гэж хэлэхэд бэлэн байдаг.

8. Энэ Дэлхий танд ямар ч өргүйг та мэддэг.

Та амьдралаас зүйлсийг авах эрхтэй гэж боддоггүй. Та өөрийн зорилгууддаа хүрэхийн тулд шаргуу ажиллахад бэлэн бөгөөд Таны дэлхийг Та өөрөө бүтээж байгаа гэдгээ мэддэг. Та олж болох бүхнийг авдаггүй, байгаа зүйлстээ сэтгэл хангалуун байдаг.

9. Өөрчлөлтийг хүлээн авдаг.

Та өөрчлөлтөөс зайлсхийхийг хичээдэггүй, түүний зайлшгүйг ойлгодог. Та эерэг өөрчлөлтйиг хүлээн авч, уян хатан байдаг. Яагаад гэвэл та өөрийн дасан зохицох чадвартаа итгэдэг.

10. Та зүрх сэтгэлээ дагадаг.

Зүрх сэтгэл болон зөн мэдрэмжээ дагахад буруу замаар орохгүй ээ гэдэгтээ Та итгэдэг. Та өөрийнхөө зүрх сэтгэлийг өсөн дээүлэхэд нь тусалж байдаг, зүрх сэтгэлээ дагахдаа хэзээ ч харамсахгүй гэдгээ ойлгодог учраас тэр юм.

11. Та өөрийгөө уучилдаг.

Өөрөө өөртөө уурлах хол алхуулахгүй гэдгийг та мэддэг. Харин тэгэхийн оронд Та өөрийгөө уучилж, суралцах боломжтой болдог. Өнгөрснөө өнгөрсөнд нь орхиж, тэндээс цааш хөдөлж, ахиц гаргах түлхүүр энэ юм.

12. Та санхүүгийн хариуцлагатай.

Та бол хариуцлагатай хүн бөгөөд мөнгийг тэнэг байдлаар үрэх нь ирээдүйгээ хохироож байна гэдгийг мэддэг.

13. Тууштай оролдого үрээ өгдөг.

Танд зорилгууд байдаг, үүнийхээ төлөө ажиллахад таныг юу ч саатуулж чадахгүй. Хэдэн удаа амжилтгүй болж, алдсан ч гэсэн Та алдааг бууж өгөх шалтгаан гэж ерөөсөө хардаггүй.
Харин эсрэгээр нь – тэр алдаануудаа илүү хүчтэй, сайжруулах боломж гэж үздэг. Та дүүрэн саад бэршээл дундаас арга замыг олдог. Бууж өгнө гэдэг таны ажил биш, гагцхүү зөв гарц сонголтыг хайдаг.

14. Өөрийгөө сайжруулах нь амьдралын арга зам.

Амьдрал бүхэлдээ шинэ зүйлсийг сурч мэдэх явдал гэдгийг та мэднэ. Иймээс үргэлж өөрийгөө сайжруулж амьдардаг. Ажил дээрээ, эрүүл мэнддээ, амьдралын өөр бусад талбаруудад ч. Хүн суралцахаа боливол үхдэлтэй адил гэдгийг та хүлээн зөвшөөрдөг.

15. Та ухаан, бие бялдартаа санаа тавьдаг.

Та эрүүл биегүй бол эрүүл ухаан санаатай байж чадахгүй. Тэнцвэрт амьдралаар л та хүч чадалтай болон өсөж, өөрийнхөө хувьд хүрэх хамгийн сайн хувилбар байх болно гэдгийг та мэддэг. Таны бие бол таны оюун ухаан юм.

16. Та өөрийгөө амар жимэр, тавлаг орон зайнаас холдуулахдаа бэлэн байдаг.

Тавлаг тухтай, амар жимэр нь наалдаад байх сайхан газар биш гэдгийг та мэддэг. Учир нь тэнд юу ч урган төлждөггүй. Тиймээс та өөрийгөө өдөр бүр сорьж, өөртэйгээ тэмцэж, тооцоолсон эрсдлүүдийг хүлээн авдаг.

17. Та хянаж чадахгүй зүйлсдээ хүчээ дэмий зарцуулдаггүй.
Зарим үед амьдралд Таны хянаж чадах цорын ганцхан зүйл бол гагцхүү таны хандлага л байхаар үйл явдал тохиолддогийг та сайн мэднэ.
Өөрчилж, хянаж чадахгүй зүйлд хүчээ зарцуулах нь танд тохирохгүй чанар. Өөрийн хүч, хяналтаас гадуурх зүйлийг буруутгах нь тэнэг явдал гэдгийг Та мэддэг.

18. Цагаа ухаалаг ашигладаг.

Та өөрийнхөө цаг хугацааны үнэ цэнийг мэддэг. Цагаа ална гэдэг нь өөрийгөө алж байна аа гэж үздэг. Та хюмыг ойшлуулахтай тэмцдэг, цагаа үр бүтээлтэй зарцуулахыг сонгодог.

19. Та хямралыг тайван зохицуулдаг.

Хямрал зөрчилтэй үед Та тайван, саруул ухаантай байдаг. Юуг ч бай тайван ухаанаар хийж байхад сайн үр дүн л гардаг.

20. Та хамааралтай хүн биш.

Та өөрийнхөө ажлыг хийхдээ, өөр юухан ч хийлээ гэсэн бусдад тохож, найддаггүй. Хувийн болон мэргэжлийн эрүүл харилцаа бүтээдэг.

21. Амьдрал чинь өнөөдөр яаж өрнөж байгаад та өөрөө хариуцна гэдгийг мэддэг.

Таны аз жаргал, амжилт бол таны бодол, итгэл, хандлага, ааш зан, мөн чанарын бүтээл гэдгийг та мэддэг.

22. Талархаж явах нь аливааг тохируулах хамгийн сайн хандлага болохыг та мэднэ.

Илүү их сайн сайхныг олж харж, илүү ихийг бүтээж, илүү сайн зүйлсэд та инээмсэглэдэг.
Аз жаргал гэдэг бол “ тэр, энэ,… бусад зүйлс” шийдэгдэж буйгаас эхэлдэггүй. Аз жаргал яг одоо байгаагаа хүндэтгэн үнэлж буй нь юм.

23. Төгс байх албагүй гэдгийг та мэддэг.

Бусад хүн бүр Таныг ойлгож байгаа эсэхэд анхаарлаа хандуулахад цаг үрж, эсвэл бусад хүмүүсийн таныг ийм тийм байгаасай гэсэн хүсэлд нь тааруулаад байвал Та өөрөө үнэндээ хэн гэдгээ тэр чигээр нь мартдаг. Тиймээс та өөрийгөө хэрхэн дүгнүүлэхээс айдаггүй. Яагаад гэвэл зүрх сэтгэлдээ Та өөрийгөө хэн гэдгээ сайн мэддэг, өөрийн үнэн нүүр царайгаа дэлхий ертөнцөд харуулахаас ичдэггүй.

24. Та хэн гэдгээ мэддэг.

Та өөртөө амар тайван байдаг. Юунд хүрэх гээд байгаагаа ч мэддэг. Өөртөө бий болгосон тодорхой хил хязгаарууд Танд бий, Тэр хил хязгаарууд бол Та өөрөө гэдгээ мэддэг уучраас тэврэн авсан хүлээн авсан.

25. Та багыг хүлээж, ихийг сурдаг.

Хэдий юмс үзэгдэл чинь үргэлж төлөвлөснөөр тань явахгүй байлаа ч, Та үүнийг амьдрал ийм шүү дээ гэж хүлээн авдаг, сайн ойлгодог. Хүссэн бүхэн бүтдэггүй, Харин туршлагаасаа суралцаж, цааш алхаж байдаг учраас харин ч сайн хэрэг юм.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага