ХАТАНБААТАР МАГСАРЖАВ БАЙЛДААНЫ ТУГАА ХЯТАД ЦЭРГИЙН ЗҮРХЭЭР ТАХИДАГ БАЙЖЭЭ
2017 оны 12 сарын 2


Монгол-хятадын хооронд 1912-1915 онуудад болсон дайныг Таван замын байлдаан гэж хэлдэг бөгөөд Монголын тал Өвөр монголын нутгийг хятадын цэргээс чөлөөлөн өөртөө нэгтгэх зорилготой байсан бол Хятадын тал Өвөр монголыг алдахгүй байх төдийгүй Богд хаант монгол улсыг устган түүний нутгийг булаан эзлэх зорилготой байжээ. Энэ дайныг хятадад “Үхэр жилийн үймээн” гэж нэрлэдэг бөгөөд дайны үед хятадын үлэмж давуу цэргийн байлдааны ажиллагаанууд нь бүтэлгүй болж ихэвчилан ялагдаж байсан тул гүнзгийрүүлэн судалдаггүй бөгөөд хятадууд эх сурвалжуудадаа ялагдлуудаа ялалт болгон хуурамчаар тэмдэглэсэн байдаг онцлогтой.
Таван замын байлдааны үед Ховдын хязгаарыг хамгаалах Баруун Монгол буюу Шинжааныг хятадаас чөлөөлөх зорилгоор Богд хааны Засгийн газар Гурван замаар цэрэг хуваан оруулсан байна. Энэ тухай судалгаа бараг байдаггүй бөгөөд эх сурвалжуудад цөөн тооны мэдээлэл байдаг. Таван замын байлдаанд Монголын үндэсний баатар Хатанбаатар Магсаржав. Манлайбаатар Дамдинсүрэнгээр ахлуулсан морьт цэргүүд тулалдаж Хятадын Цагаан хэрэмэнд хүрсэн бөгөөд тэрнээс цааш яваагүй билээ. Энэ тулалдаанд Их жанжин Д.Сүхбаатар нэгэн хороог залуу явахдаа толгойлон оролцож сайн тулалдсан учраас Богд хаанаас баатар цол Хэргэм зэргээр шагнуулжээ .Монгол цэргүүд зэр зэвсэг муутай ердөө гурван их буу. таван Максим пулемёттой байсан аж.
Тэд Чингисийн аргаар тулалдсан байна. Жишээлбэл шөнө хятадын цэргийн байрлалд нууцаар очин харуул манааг нь устган цэргийн хуаранг нь тойруулан гал тавьж. галаас зугтаан гарч ирсэн болгоныг устгадаг байв. Мөн бага хүчээр дайсны байрлалд цохилт өгч эргэж зугтаадаг гэнэ. Энэ үед нуугдаж отолт хийж байсан монгол цэргүүд хэсэг хэсгээрээ хятадын цэргийг бүслэн устгадаг аж.
Их жанжин Хатанбаатар олзолсон хятад цэргийн зүрхээр тугаа тахин тугандаа өлгөж дайралтанд ордог нь хятад цэргүүдийн сэтгэл зүйд нөлөөлж хулчгар болгодог байжээ.
Энэ тулалдаанд Хаант Оросын армийн зөвлөх А.К.Ценьзивский гэгч ахмад цолтой офицер оролцсон бөгөөд 1913 оны зун амь үрэгджээ.

Эх сурвалж: Цэргийн түүхч хурандаа Б.Мягмарсамбуугийн ярианаас…

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага