Хятад яагаад амжилтанд хүрсэн бэ?
2017 оны 11 сарын 13

 

Хятад руу яваад ирсэн манай найзууд бүгд нэг л асуулт тавьдаг: « Хоёр орны хөгжил 26 жилийн дотор яагаад ийм өөр түвшинд, соёлын цочролд орохуйц ялгаатай болсон юм бол? 90-ээд оны эхээр реформ эхлэх үед БНХАУ хагас суурин, техникийн хувьд хоцрогдсон, хагас өлсгөлөн (картын системтэй) бүх үзүүлэлтээрээ ЗХУ-аас тааруухан байсан улс. Гэтэл өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орны нэг, дэлхий дээр 2 т орох том эдийн засагтай орон болж. Гэтэл яг нэг ижил цаг үед шинэчлэл өөрчлөлт эхэлсэн Орос улс өнөөдөр дэлхийн зах зээл дээрхи түүхийн эдийн донор болж, олон жилийн турш хүнд хэцүү хямралынхаа тэнцвэрийг олох гэж л зүдэрч байна. Яагаад?» Энэ асуултыг бүгд асуудаг юм.

Хариулт өгөх гэж, Хэн нэг нь тэдний ажиллах хүчин асар их байгаа тухай, Нөгөө нь авилгатай сайн тэмцдэг болохоор л гэж, зарим нэг нь хөрөнгө оруулалт татах чадвартай хятадын эдийн засагчдын ач гавъяа гэж давтан давтан магтаж байхад, зарим нь гагцхүү Оросын эсрэг дэлхийн хуйвалдааны талаар түүнд нь Хятад улс асфальтан гулсуурын үүрэг гүйцэтгэдэг, тэр гулсуур дээр нь Орос халтирч байх учиртайн талаар л ярьж байдаг.

Гэвч үнэндээ бүх зүйл хамаагүй энгийн тайлбарлагдана. Харин энэ тайлбарыг хүлээн зөвшөөрөх нь эмзэг, тавгүй байдалд орохоо хүлээн зөвшөөрөх зориг шаарддаг.

Хятадын гайхамшгийн үндэст бүхий л зарчмын хамгийн гол, тодорхойлох хүчин зүйл нь болох – 1. Социализмд, улсын улстөрийн тогтолцоо болохынхоо хувьд; 2. Төвлөрөл, улс орныг удирдан чиглүүлэх бүх удирдлагыг гартаа авсан Хятадын коммунист намын тэргүүлэх үүрэг хэлбэртэй төвлөрөлд (централизм) –д оршдог юм.

Чухам энэ л Хятадыг түүхийн хамгийн эгзэгтэй цаг мөчид, байгаа бүх нөөц бололцоогоо хамгийн гол шинэчлэлд төвлөрүүлж, олон нийтийн хатуу хяналтан доор хэрэгжүүлсэн юм.

Бид харин яг эсрэг замаар явж, эхлээд коммунист намын тэргүүлэх үүргийг задалж, дараа нь социализмаас улстөрийн тогтолцооных нь хувьд татгалзаж, оронд нь “зах зээлийн” (зэрлэг гэж унш!) эдийн засгаар сольж, бүхий л үр ашигтай аж үйлдвэрлэл, салбаруудыг хамгийн сэжигтэй залилан, луйврын /махинацуудын/ тусламжтайгаар улсаас салгаж аваад Оросын улс төрийнхөнд ойр байсан хамгийн шударга бус адал явдалтнууд, хулгайч нарын үгссэн жижиг бүлгүүдэд өгсөн юм.

Энэ бүхэн нь энэ улсын түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй: ард түмнийг чимээгүй далдуур дээрэмдсэн улс төрийн элитүүд болон шинээр төрсөн олигархуудын нэгдсэн авилгажсан бүтэц 90-ээд оны дундуур улс орныг удирдах систем болоход хөтөлсөн юм. Бид авилгажсан-олигархын тогтолцоотой дэлхийн хамгийн анхны улс болсон!

Амьдрал дээр энэ юу гэсэн үг вэ?
Улс 1992 – 1999 оны хооронд татвар, хураамж хэлбэрээр эдийн засгийн бодит ашгийн 10% – иас бага хувийг хүртсэн. Үлдсэн нь бүгд ямар ч аргаар хамаагүй татварыг хууран мэхэлж Оросоос зуу зуун тэрбум рубль хулгайлахдаа огтхон ч эргэлздэггүй үйлдвэр заводууд, сонин, тээвэр үйлчилгээний шинэ эздийн халаас руу орсон.

Тэр ч байтугай улсын төсөвт орсон ашиг “улсын” хөөрхий 10% дээр 30%-50% нь, зарим республикт 70% хүртэлх нь “уух” “гар хүндрүүлэх” хэлбэрээр авилгад автсан бүх түвшний албан тушаалтнуудад хуваарилагдах авилгалын ачаалал нэмэгдсэн.
Мөнгөнийх нь 85% нь алга болчихсон улс яаж “хөгжин цэцэглэж” чадах байсан талаар одоо бодоод үз дээ? Ийм байдалтайгаар ганц хоёр жил ч биш 9 жил үргэлжилсэн шүү дээ!!!

Путиныг хүрч ирснээс хойш нөхцөл байдал өөрчлөгдөж эхлэв. Гэхдээ зөвхөн өөрчлөгдсөн, эрс өөрчлөлт биш ээ.

Түүнд үхэж байгаа Оросын оршуулгын төлөөлөгчийн хэтэрхий гунигтай, бас ичгүүртэй дүрийг “гэр бүл” нь хуваарилсан гэдгийг Путин ойлгох хэмжээний ухаантай байлаа. Тэрээр өөрийн өнөөгийн боломжийнхоо хэмжээнд буюу– ‘орон нутгийн түвшний оросын шинэ улстөрийн элитүүдийн’ дунд төөрч эргэлдсэн КГБ-ийн тэтгэвэрт гарсан дэслэгч хурандаагийн хувьд – тоглогдож байсан үзэгдлийн зохиолыг өөрчлөх шийд гаргасан.

Шинэ эздийн амьдралын суртахууныг – үнэндээ бол дээрэмчин “сүнсийг” нь маш сайн мэддэг Путин тэдэнд- “нийтийн” үйл хэрэг бол ариун үйл хэрэг бөгөөд түүнийг өрнөдийн маягаар “хуваалцах”-ыг нь, “жулдрайнуудаас” бандаашийг нь хүртэл “шувтлахыг” нь үл тоомсорлож чадахгүй гэдгээ “ойлголтын дагуу”, “хууль бус”-аар үзүүлсэн юм.

Хамгийн өлөн, дүлий галуунууд– Гусинский, Ходорковский, Березовский төрлийн хүмүүсийг олон нийтийн дунд “тахиа” болтол нь доош нь хийсэн, ингээд систем ажилласан. Тэгээд зогсохгүй энэ зовлонтой “зарчимгүй” “шинэчлэл” нь үлдэгдэл 50% орчим орлогыг нь улсын санд буцаан авчирсан ба 2000-аад онд хагас жилийн төсөв нь л гэхэд эдийн засагт гайхамшиг тунхаглам байлаа. Учир нь үүний үр дүнд зогсолтгүй унаж явсан Оросын эдийн засгийн уналт зогсонги байдалд орж, өчүүхэн ч гэсэн өсөн нэмэгдэж ирэв. Үүнээс гадна төсөв дэх авилгалын ачаалал болох 25 – 30% нь саяхныг хүртэл байсаар байсан юм шүү дээ.
Иймээс Путины үед улсын төсвийн нөөц бололцооны өсөлт нь ойролцоогоор 30-35% болсон бөгөөд, Энэ нь улсын бодит нэгдсэн төсвийн 50%-ийг эзэлж байна.

Өөрөөр хэлбэл бид 26 жилийн “шинэчлэл” – ийн туршид рубль нэг бүрээс улсын хэрэгцээнд үлдэх ((чи бидэнд!) – эмнэлэг, боловсрол, батлан хамгаалах, шинжлэх ухаан, тэтгэвэр, дэд бүтэц болон нийгмийн бусад бүтэц) 15 копеек-оос бүхэл бүтэн 50 копеек хүртлээ (50 копеекийг түгээдэг тараадаг хүмүүсийн халаасанд хамгийн багаар бодоход 10 нь ордог) маш урт удаан замыг туулсан байна.

Хятадуудын хувьд шинэчлэл нь 21- р зууны тойрог замд хятад гэдэг пуужинг хөөргөсөн байхад манайд бид яагаад эдийн засгийн өсөлтийг хангахын тулд трамплон /дэвхэрдэг пүрш/ дээр дээш доош үсрэн байгаагийн хариулт энэ билээ.

Үнэнийг хэлэхэд, хэрэв та Оросын 26 жилийн турш бий болгосон бүх нөөцийг 100% авч улсынхаа хэрэгцээнд(та бид хоёрт) зориулах байсан бол харин энэ хугацаанд 30% -ийг ч авч чадаагүй юм.Тэгээд хамгийн чухал нь, одоогийн капиталист-олигархи загварын тогтолцоогоо хадгалсаар байх нөхцөлд Орост ямар ч боломжийн гэмээр ирээдүй байхгүй юм! Аль хэдийн үндэстэн-дамнасан элитүүдийн нэг хэсэг болсон дотоодын олигархууд Орост гагцхүү мөнгө олох, аборигенчуудын (нутгийн индианчуудын) цалинг үл тоож, хүнлэг бус ажиллах нөхцлөөр “ нийтэч” байдлыг устган байж өндөр орлоготой байхаас өөр ашиг сонирхол үгүй байна.
Тэдний өрөвдмөөр буяны ажил болох – хүүхдийн тоглоомын талбай юм уу, хоёр гурван поликлиник барих зэрэг нь тэдний жинхэнэ зорилгыг халхлах халхавчнаас өөр юу ч биш, Тэдний зорилгын хажууд юу ч биш юм. Тэд өөрийнхөө адуу мориныхоо тухайд “муухай ардуудаас” – аас илүү эмзэглэн, санаа зовниж байдаг.

Энд нэг оньсого байна – Путин яагаад эдгээр зрителд хайхрамжгүй ханддаг юм бол. Тийм ээ, тэд ердөө тоглоомын дүрмийг “чин үнэнээр” баримталдаг – хувиа төлнө, улс төрд орохгүй, ивээн тэтгэгч болж тоглоно. (ихэвчлэн тушаалаар!) Иймээс ДНБ-д хэрэгтэйгээс илүүг тэднээс шаардах хэрэг үгүй.
Путин- улс эх орны ерөнхийлөгч. Гэтэл манай оронд ийм юм болсоон- Маш ядуу болон ихэнх нь ядуурлын ирмэг дээр буй хүн ам; тансаг хэрэглээ, өнгөт автобензинтэн албан тушаалтан, олигархуудын хооронд гүнзгийрэн өргөсөж байгаа ангал үүссэн. Энэ хоёр эргийг холбохын тулд Ван Даммын стилийн балетийн сунгалт /шпагат/ хангалттай хэмжээгээр Путинд байгаагүй бөгөөд – тэр нагаа эрэг дээр үлдсэн. Тэр бол баян хүмүүсийн ерөнхийлөгч юм. Үнэндээ!

Тэр ядуу хүмүүсийн ерөнхийлөгч болох боломжтой юу? Би мэдэхгүй байна. Гагцхүү түүхийн өмнө хүлээх амбийц л /хүсэл эрмэлзлэл/ түүнийг доромжлогдон гутаагдсан хүмүүсийн талд оруулна. Гэхдээ найдвар өчүүхэн байна. Тэрээр баян хүмүүсийн ерөнхийлөгч ч гэсэн Оросын шинэ цагийн түүхэнд асар их үүрэг гүйцэтгэсэн (Үнэндээ Оросыг аварсан) Үүнд нь бид зохих ёсоор нь үнэлгээ өгөх болно оо.

Эхлэхдээ би “намайг коммунист гэж тооцооч” гэж яагаад хэлэв?

Мэдээж хэрэг, би бол коммунист намын хүчирхэг байдлыг өөрчилж, 90-ээд оны үед чичирч салгалан эрх мэдлээ өгсөн, настай биеэ үнэлэгчид болсон, урвагч коммунист биш, “Зю аавын” хойд дүр ч биш.

Үгүй. Би ирээдүйн цорын ганц бодитой замыг коммунистууд тавьсан гэдгийг тодорхой ойлгож байна. Ленин, Сталин болон тэдний «төмөр» маршалууд, комиссарууд, сая сая нэр нь үл мэдэгдэх хүмүүс өөрийн амьдралаараа ЗХУ гэдэг гайхалтай сайхан улс орныг (ирээдүйн амжилтанд хүрсэн коммунист Хятадтай нэг мөрөн дээрээс) байгуулсан гэдгийг маш сайн ойлгосон юм.

Хятад хавьгүй амаргүй замыг туулсан. Олон жил үргэлжилсэн цуст иргэний дайн, дэлхийн дайны итгэхийн аргагүй их хохирогчид, өөрийнхөө олон сая хүнээр тоологдох дарангуйлал /репресс/, бүх төрлийн “хэт даврагчид ” ч байсан. Гэхдээ тэд сонгосон замынхаа –социализмын – үнэ цэнийн ухамсарыг гээгээгүй юм. Соиализм бол хүн бүхэнд ашиг тустайг, шударга ёсыг зориулдаг, ухаалаг зөв хэрэглээт нийгэм. Бүх нөөц бололцоо бүгдэд хүртээмжтэй байдаг нийгэм. Иймээс Хятад амжилтанд хүрсэн, харин бид үгүй.

Бидэнд одоо шударга ёсны хаанчлал, тэгш эрхийн талаар бүх төрлийн номлогчид, бүх шашин өгүүлж байна. Гэхдээ авснаас харин наашгүй, диваажинд. Мянга, таван зуу, зуун жилийн өмнөхтэй яг адилхан байна.

Би бурханд итгэдэг, Гэхдээ би дэлхий дээрх хүний амьдралынхаа аз жаргалаар адислагдсан юм. “Эд хөрөнгийг дайчлах, нөөц баялаг болон аж үйлдвэрүүдийг улсынх болгох, авилгалын эсрэг өршөөлгүй тэмцэл, супер ашигаас татгалзах, ядуурлыг арилгах, нийгмийн баримжаатай төр засаг “, гэх мэт бүх уриа лоозон надад ойр бөгөөд ойлгомжтой байдаг. Тиймээс би коммунист хүн…
Владислав Шурыгин
2017.10.27

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага