Х.Баттулгаа хэзээ Монголын нүүрс “Восточный” боомтод хүрэх вэ?
2017 оны 9 сарын 15

Владивостокийг  уулзалтад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд, Монгол улсын Ерөнхийлөгч нар хүрэлцэн очсон. Хаа газрын төрийн дээд хэмжээний уулзалтууд болдгоороо болоод өнгөрлөө.  Манай улсын хувьд эдгээр ирсэн зочидтой Тавантолгойн нүүрсийг “Восточный” боомтоор дэлхийн зах зээлд хүргэх Зүүн Хойд Азийг нүүрсээр хангах боломжтой эсэхэд бусад улсын төрийн тэргүүнүүдтэй санал солилцож тэд зөвшөөрсөн юм.  

Image result for Владивостокийг  уулзалтад

Хэзээ Монголын нүүрс “Вочточный” боомтод хүрэх вэ? 

Өнөөдөр нөхцөл байдал бид урьд хөршрүүгээ тэдний тогтоосон үнийн дагуу авто замаар тээвэрлэж байгаа.   Х.Баттулга УИХ-ын гишүүн ЗТБХБЯ-ны сайд байхдаа 2010 онд  УИХ-аар төмөр зам бүтээн байгуулах төсөл оруулж батлуулсан. 2010  5600 км төмөр зам барихаар “Шинэ төмөр зам төсөл”-ийг батлуулсан. Харин 7 жилийн дараа  Монголын нүүрс төмөр замаар биш авто замаар гарсаар л байна.

Related image

 

“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Ухаахудагаас Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайтын хилийн боомт хүртэл 217.9 км төмөр зам баригдах ёстой байсан юм. 

Image result for гашуун сухайт ухаа худаг төмөр зам

“Шинэ төмөр зам” төслийн зам барилгын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монголын зам барилгын 13 компани ажиллаж байсан ч  төмөр зам баригдаагүй өнөөдрийг хүрсэн. Ингээд 5600 км биш 217 км төмөр зам барих ажил 6 жил хийгээд бүтээж чадаагүй эрхэм бол өнөөдрийн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Энэ дунд Монголчууд Төмөр замчгүй, Мөнгө ч үгүй боломжоо алдацгаан хууртаж хоцорсон. Харин тэр ойрын хугацаанд илбэдэхгүй л бол төмөр зам барьдаг илбэ ч гэж байхгүй монголчууд төмөр замтай болж Восточный боомтоор нүүрсээ гаргана гэдэг бол одоогийн хувьд зүүд зөгнөл болоод байна. Магадгүй 4 жилийн дараан Х.Баттулга та Владивостокийг  уулзалтанд  дээр яг яаж явсан юм гээд гэж асуух өдөр тун удахгүй л ирнэ.

 

 

Ер нь бид дэлхийд нүүрсээ гаргах нь зөв. Нэг зах зээлээс хараат биш гарц хайх нь зөв. Гэхдээ  100 метр төмөр зам ч бариагүй 7 жил болсон байж 5600 км төмөр замыг барина гэж хэлээд нүүрсээ гаргаад зарж байгаа сэтгэгдэл төрөхүйц, баатарлаг үйл явдал мэт сурталчлаад байж болохгүй. Төрийн тэргүүн Монгол улсын нүүр царайг олон улсад төлөөлж байгаа хүн Ганзагын наймааны стилээ орхих хэрэгтэй.

Бид ойрын хугацаанд  Тавантолгойгоос нүүрсээ авто замаар тээвэрлэж Чойбалсан хүргэх зураг харагдаж байна. Мэдээж авто тээвэр Чойбалсан хүртэл Чойбалсангаас  Восточный боомт хүртэлх авто болон төмөр змын тээврийн зардлыг хэд вэ? гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Тавантолгойгоос Чойбалсан хүртэлх төмөр зам хэдий хугацааны дараа баригдаж дуусахыг тооцож судалж гаргах хэрэгтэй.  Ингэснээр бид төлөвлөгөөтэй төрийн тогтвортой бодлоготой болж таны бүрэн эрхийн хугацаанд дуусахгүй байж магадгүй ч гэсэн ирээдүйн төрийн бодлого тодорхойлогчид үргэлжлүүлээд явах залгамж бодлого үлдээнэ гэсэн үг.  Ер нь өнгөрсөн сонгуулиар аман мэдээллүүд 100 гаруй тэрбумыг гаргалаа 200 тэрбум хол давсан ч гэх тоонууд байна. Энэ бүхнээ төсвөөс нөхнө гэхэд хэцүү байх. Хэд нугалж олий гэвэл 5000 гаруй км төмөр замын төслөөс нөхөх магадлалтай нүүдэл ч гэж харагдахын үгүйсгэхгүй л юм.    Гашуунсухайтын төмөр замаа л хурдан барьж байгуулах хэрэгтэй санагдана. 

Л.Алтангэрэл

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага