Цахим цахим бас дахин “цаасгүй цахим” төгрөг  
2017 оны 6 сарын 21

 

Хүн төрөлхтөн соёл иргэншлээ бүтээж, нийгэмшиж амьдрах болсноор маш олон зүйлийг нээн илрүүлж хэрэглэсний нэг нь мөнгөн дэвсгэрт, эдийн засаг, санхүүгийн систем  юм.

Монголын мөнгөн тэмдэгийн түүхэн замнал |товчхон|

Монгол улсын мөнгөн тэмдэгтийн түүхэн хөгжлийнхөө явцад хэд хэдэн үе шат туулан иржээ.

Үүнд :

-Таваар буюу таваарын арилжаа

-Алт буюу зоос, цаасан мөнгө

-Цаасан тэмдэгт буюу цахим электрон мөнгө гэсэн хувьслын хэлбэрүүд агуулан оршсоор байна.  Мөнгө аль ч хэлбэрт оршиж байлаа гэсэн хүн төрөлхтөнд өртгийн төлбөрийн, гүйлгээний, хуримтлалын гэх мэт үүргүүд гүйцэтгэдэг.

Монголын таваар мөнгөний үүслийг эрт үеэс  ч Монголын төр, эдийн засгийн хөгжлийг харуулах баримт болох бөгөөд Монгол улсын мөнгөн тэмдэгт нь Хүн гүрнээс хойчийн улсуудад уламжлагдсанаар XIII-XIV зуунд Их Монгол улс, Эзэнт гүрний үед эзлэгдсэн болон бусад орны мөнгөн тэмдэгт хэрэглэж ирсэн туршилтуудаар баяжигдан одоо ч хэрэглэгдэж буй нь өнөөгийн мөнгөний систем бүрдүүлэх үндэс болжээ.

Чингис хаан болон түүний залгамжлагчдаас дэлхийн олон улс орныг эзлэн Монголын хаант улсуудыг шинээр байгуулж төвхнүүлэн удирдахын хамт тэдгээр орны эдийн засгийг сэргээх, худалдаа арилжааг өргөтгөх, алба татвар зэрэгт зориулан гаргасан Уйгуржин-Монгол, дөрвөлжин, Араб, Хятад зэрэг бичигтэй хааны нэр, овгийн тамга үйлдсэн зоосон мөнгөн тэмдэгт нь үндэс угсаагаа хадгалж үлдээх, хаант төр оршин буйг харуулсан баримтууд илхэн байдаг.

Үүнээс дурдвал: Монголын Юань улсын үед цаасан мөнгөн дэвсгэртийг Хубилай хаан алт, мөнгө, торгоор баталгаажуулан гүйлгээнд нэвтрүүлж улсынхаа хэмжээнд мөнгөн гүйлгээний найдвартай хэрэгсэл болгосон нь цаасан мөнгөн дэвсгэрт арилжааны баталгаатай хэрэгсэл болж болохыг дэлхий дахинаа анх удаа харуулсан үйл явдал болсон бөгөөд энэ нь Монголчуудаас дэлхийн соёл иргэншилд оруулсан гарамгай хувь нэмэр нэгд тооцогддог.

Монголын Эл хант улсын Гайхату ханы Перс дахинд анх “чао” хэмээх цаасан мөнгө гүйлгээнд нэвтрүүлсэн нь Иран, Ирак тэрчлэн Дундад Ази, нийт Өрнө дахинд  шинэлэг зүйл байсан бөгөөд энэ нь өрнийн соёл иргэншилд Монголчуудын оруулсан түүхэн хувь нэмэр  юм.

Зоосон болон цаасан мөнгийг эх газрын эзэнт гүрэнд нэвтрүүлснээрээ дэлхийн эдийн засаг мөнгө санхүүгийн хөгжилд нэгэн том эрин үеийг нээж өнөөгийн дэлхий нийтийн цаасан мөнгөний системийн үндэс суурийг анхлан тавьсан байдгаараа ихээхэн онцлогтой юм.

Монголчууд дэлхий дахины мөнгөний систем нь өрнө дорныг эдийн засаг, худалдаа арилжааны шинэ замд холбож хүн нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулан, өөрийн орны мөнгөн тэмдэгтийн уламжлалд тулгуурласан эдийн засгийн болон мөнгөний урьд байгаагүй дэвшлийг хийж чадсанаараа XIII-XVI зуунд өнөөгийн дэлхийн эдийн засгийн суурийг анхлан тавьж байжээ.

Нийтлэлийн эхнээс энэ хүртэл бидний өвөг дээдсийн бүтээсэн мөнгөний системийн талаар товчхон өгүүлсэн билээ.   Учир нь Чингис хааны, Cүхбаатар жанжны дүр бүхий мөнгөн тэмдэгтийг манай улс орон даяар гүйлгээнд хэргэлдэг. Мөнгөн тэмдэгт гэдэг бол тэр чигээрээ тухай улсын үе үеийн түүхийн оргил хэсгийг шингээсэн талбар байдаг гэж хэлж болно.

Гарц

Бид мөнгөн тэмдэгт төгрөгөө соёлтой хэргэл гэж заахаасаа илүү мөнгөн тэмдэгтийн далд утга санааг энгийнээр тайлбарлаж ухамсарт нь бүрэн суулгах хэрэгтэй.  Хэрвээ та өөрийн орны мөнгөн тэмдэгтийг  зүй зохистой, өргөн дэлгэр, соёлтой хэргэлдэг бол та улсынхаа бодлогыг хүлээн зөвшөөрч, төрөө дээдэлж, иргэний үүргээ биелүүлж байгаагийн  баталгаа гэдгийг л сайн сурталчин таниулах хэрэгтэй.

Өнөөдөр Монгол улс түүхэнд байгаагүй их хүн амтай болсон тэдгээр иргэд ихэнх нь уламжилбал өв соёлоо мартаж харийн соёлд  автаж байгаа.  Ингэснээрээ өөрсдийн өвөг дээдсийн хийж байсан бахархалт үйл явдлыг мартаж өвөг дээдсийн бүтээсэн бүхнээрээ бахархан дуурайх тал дээр дутагдалтай байгааг олж харах нь чухал.  Манай иргэд улсынхаа мөнгөн дэвсгэртээ хэргэлхээ болж, иргэдийн төгрөгтэй харьцах соёл унж байгаа нь илт мэдрэгдэж байна. Бид уламжиллаа гээж байгаагийн нэг илрэл юм. Гэвч өнөөгийн нийгэм технологийн эрин үед амьдарч олон талт худалдаа эдийн засгийн харилцаа хөгжих болсноор иргэдэд байнга  улсынхаа мөнгө тэмдэгт хэрэглэх нь хэрэгцээ шаардлага тэр болгон гарахгүй байгааг бодолцох учиртай.

Төрийн зүгээс эдийн засаг, санхүү, төгрөг валютын харилцааг тэнцвэржүүлэх бодлого хэрэгжүүлэгч байгуулгаас  шат дараалалтай зохистой ажилуудыг явуулмаар санагдлаа.

Үүнд

Ø          Мөнгөн тэмдэгтийн ханш богино хугацаанд эрс унаснаас төгрөг үнэгүйдэх нэг үндэслэл болсон. Зах зээлд байгаа жижиг дэвсгэртүүдийг эргүүлэн татаж 50.000, 100.000-ийн дэвсгэртүүдийг хэвлэж зах зээлд нийлүүлэх

Ø          Дэлхий дахин технолигожиж цахим системд эрчимтэй хөгжих болсон энэ үед интернет банк, атм зэрэг банкны хэрэгцээг хөнгөвчилсөн цахим технологийн хөгжлийг ашиглах. Орон даяар нэвтрүүлэхэд чиглэл болгон ажиллах бидний ирүйдүйн гарц юм.

Ø          Дэлхийд үйл ажиллагаа явуулдаг санхүү, хөрөнгийн  биржүүдийн үйл ажиллагааг Монголд нутагшуулах, салбарын болон үйл  ажиллагаа явуулдаг, сонирхогчдод зориулсан дэлхийн санхүү эдийн засаг, биржүүдийн мэдлэгийг өөрийн оронд эрчимтэй нэвтрүүлэх гэх мэт бодлогын ажлуудыг эрчимжүүлэх зөв зүйтэй гэж багцлан дүгнэлээ.

| өнөөгийн банк эдийн засгийн системийг анхлан сонирхогчын дүгнэлт|

Цахим мөнгө

Дээр нь нэмээд саяхан Швед улсад алганы хээгээр уншуулж тооцоо хийдэг шинэ систем нэвтэрсэн ер нь төгрөг үйлдвэрлэх өртгийг хэмний гэж бодвол цахим цахим бас дахин цахим гэж хэлмээр санагдлаа. Мөн “Цаасгүй Цахим” хөтөлбөр манай оронд хэрэгжиж  эхэллээ.

2008 оноос хойш дэлхийн нийтийн шинэ хандлага болсон цахим мөнгө хүчтэй яригдах болсон. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтарсан бодлогын бичиг баримтыг 2012 оны 12 сард баталж байв.  Тэр цагаас хойш Монголд мобайл банк, цахим гүйлгээ эрчимтэй өргөжин хөгжсөөр байна.

Бид мөнгөн тэмдэгтийн зүй зохистой, ариг гамтай, цэвэрхэн хэргэл гэж зааж зааварлахаас илүү цаасан мөнгөн тэмдэгтийг ач холбогдлыг сурталчилна таниулж цаг тутам сануулж олон нийтэд давтамжтайгаар хоногшуулах, мөнгөн тэмдэгтийн дараагийн хэлбэр цахим мөнгөний талаарх илүү мэдээлэл өгч иргэд, олон нийтдээ боловсруулах, илүү үр дүнг үзүүлнэ гэж тунгаан бичлээ.

 

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага